Hesperian Health Guides

1–аар бүлэг: Харилцан хамааралтай айл хөршүүдэд орчны эрүүл ахуйн талаар сурталчлах нь


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 1–аар бүлэг: Харилцан хамааралтай айл хөршүүдэд орчны эрүүл ахуйн талаар сурталчлах нь


Энэ бүлэгт:


 A village crowd listens to a speaker near a sign reading "Health for all."

Хүүхдийн болон гэр бүлийнхний эрүүл мэндийг сайжруулна гэдэг ямархуу ажил байдгийг хэн бүхэн мэддэг. Тэгвэл орчны эрүүл ахуйг сайжруулахад юу хийх хэрэгтэй вэ?

Орчны эрүүл мэнд гэж бидний оршин сууж байгаа газарт маань биднийг хүрээлэн байгаа зүйл, үйл ажиллагаанаас үүдэн эрүүл мэндэд маань учирч буй нөлөөллүүдийн тухай хэлж байгаа юм. Хэрэв бидний хоол, ус, агаар маань бохирдолтой бол тэдгээрээс үүдэн бид өвчин тусна. Хэрэв бид агаар, ус, гадраа ашиглахдаа болгоомжтой байхгүй бол бидний эргэн тойрон тэр чигээрээ өвчлөх болно. Орчныхоо эрүүл мэндийг хамгаалснаар бид өөрийнхээ эрүүл мэндийг хамгаалах болно.

Орчны эрүүл мэндийг сайжруулах тухай сэдэв ихэвчлэн нэг хүн биш, нэлээд хэдэн хүн, эсвэл бүр хөрш зэргэлдээ бүх хүмүүс ямар нэгэн байдлаар ижил төстэй өвчлөлд нэрвэгдэж буй нь анзаарагдаж эхлэнгүүт яригдах болдог юм. Бэрхшээл, асуудал ийнхүү нийтийн зүйл болж эхэлмэгц хүмүүс нийтээрээ тухайн зовлонгийн өөдөөс хамтран сөрдөг. Нийтээрээ хамтарч ажиллаж эхлэнгүүт хүмүүс амжилтанд хүрч өөрчлөлтийг авчирдаг юм.

Энэхүү бүлэгт бид Эквадор улсын Мангларалто хотын эрүүл мэндийн төвийнхөн холер өвчний тархалтыг хэрхэн зогсоосон тухай болсон явдлыг өгүүлэх болно. Дараа нь бид хүмүүс хэрхэн хамтран ажиллаж эрүүл мэндийн бусад бэрхшээлтэй асуудлыг шийдэж болох тухай өгүүлэх болно.


This page was updated:05 1-р сар 2024