Hesperian Health Guides
Эрүүл мэндийн ажилтнууд холер өвчнийг зогсоов
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 1–аар бүлэг: Харилцан хамааралтай айл хөршүүдэд орчны эрүүл ахуйн талаар сурталчлах нь > Эрүүл мэндийн ажилтнууд холер өвчнийг зогсоов
Өдөр болгон хүмүүс гэр бүлийнхнийхээ өвчтэй нэгнийг Мангларалто гэдэг жижиг хотын эрүүл мэндийн төвд авчирч байлаа. Хүмүүс маш сул дорой, чичирсэн, халуурсан байдалтай байж, аймшигтай өвчлөл, тархацтай, усан суулгацаар өвчилсөн байв. Өвчтэй хүмүүсийн биеэс шингэн дэндүү их алдагдсан байлаа. Эрүүл мэндийн ажилтнууд өвчтөнүүдийн байдлыг хараад холер өвчин тархсаныг мэдсэн юм. Хэрэв энэ өвчнийг хурдан таслан зогсоохгүй бол нийтийг хамарсан аюул болох нь тодорхой байлаа.
Холерийн үүсгэгч нь уух усанд үржиж, нэг хүнээс нөгөө хүнд хурдан тархдаг учир зөвхөн өвчтэй хүмүүсийг эмчлэх нь хангалттай бус гэдгийг эрүүл мэндйин ажилтнууд мэдэж байлаа. Холер тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Мангларалто хотын оршин суугч бүрт аюулгүй ус хүргэх, эрүүл бие засах газар байлгах нь амин чухал байлаа.
Эрүүл мэндийн ажилтнууд өвчинд нэрвэгдээгүй тосгоны хүн амыг цуглуулан, тэднийг зохион байгуулалтанд оруулж эхлэв. Тэд бас орон нутгийн байгууллагууд болон тэдгээрийн гадаад орнууд дахь түншүүдийг яаралтай тусламжийн мөнгө цуглуулж өгөөч гэж ятгаж чадлаа. Яаралтай тусламжийн мөнгөөр хотынхныг цэвэр усаар хангах, жорлонг ариутгах шаардлагатай байв.
Тэд энэ төслөө “эрүүл мэндийг хүмүүст” гэж нэрлэн ойролцоох тосгонуудын эрүүл мэндийн байгууллагуудад түгээв. Орон нутгийн эрүүл мэндийн хорооны гишүүд эрүүл мэндийн сургагч багшийг сонгож, тэр багшаар дамжуулан хүмүүст цэвэр ус, эрүүл жорлон, гар угаахын ач холбогдлыг сурталчиллаа. Гар угааж, жорлон усны ариун цэврийг сахисанаар л нянгын тархалтыг урьдчилан сэргийлж чадах байв. Ингэж эрүүл мэндийн ажилтнууд орон нутгийн оршин суугчидад үүрэг хүлээлгэх замаар холертай тэмцэх ажлын чухал хэсгийг хийж чадсан ба оршин суугчдын орчны эрүүл ахуйг бий болгосон юм.
Гарчиг
- 1 Өөрчлөлт хийхийн тулд хамтран ажилласан нь
- 2 Эрүүл мэндийн зохион байгуулалт амжилттай болсны шалтгаан юу байвl?
- 3 Орчны эрүүл ахуй хэмээх ойлголт хэрхэн өсч өндийсөн нь
- 4 Модгүй уул толгод нь дээвэргүй байшин лугаа адил
- 5 Асуудлын үндэс шалтгааныг олсон нь
- 6 Яаж эрүүл мэндийн сайн хамгаалагч болох вэ?
Өөрчлөлт хийхийн тулд хамтран ажилласан нь
Тосгоны эрүүл мэндийн сургагч багш хамгийн түрүүнд хүмүүст холер гэдэг өвчин болон бусад өвчин хэрхэн тархаж, гэдэсний суулгац бий болгож байгааг тайлбарласан юм. Тэрбээр өрх бүрт очиж, тухайн өрхийн ууж байгаа ус, ариун цэврийн өрөө болон жорлонгоо цэвэр болгоход нь тусалсан юм. Гэдэсний суулгац өвчнөөс нас бардаг гол шалтгаан нь шингэний дутагдал байдаг гэдгийг хүмүүст зааж өгсөн. Буцалсан усанд саахар давс хольж, шингэн нөхөх уусмал хэрхэн хийж, хүүхдийг болон шингэн дутагдсан хүмүүсийг аварч болох аргыг зааж өгөв. Тэр сургагч багш сургууль сүм хийд олон нийтийн төвүүд, нийтийн хурал цуглаанууд дээр очиж холероос сэргийлэхийн тулд гараа яаж угаах, яаж аюулгүй жорлонг барьж байгуулах талаар заасан. Хэдхэн долоо хоногийн дараа холер бараг алга болсон юм.
Гэхдээ эрүүл мэндийн сургагч багш нар холерийг дахин гаргуулахгүйн тулд илүү их ажил хийх ёстой гэдгийг мэдэж байв.
Орон нутгийн инженер бусад хүмүүстэй хамтран усыг хоолойгоор урсгах систем байгуулах, тосгон болгонд хэрэглэж буй жорлонг сайжруулах, өрх бүрт ариун цэврийн дэглэм сахихад шаардлагатай усыг хүргэх ажлыг зохион байгуулахын тулд хамтран ажилласан. Тосгоныхон энэ бүх ажилд өөрсдөө оролцож, цэвэр усны систем болон жорлонг хэрхэн цэвэрлэж, арчилах талаар мэдлэгтэй болсон юм. Амьтдынхаа ялгадсыг тусд нь байлгаж усруугаа оруулахгүй хамгаалахын тулд тэд мал амьтдаа хашаанд хаших болов. Өвчин тараагч шумуулнууд өсөж үржихээс урьдчилан сэргийлж, худаг усныхаа амыг таглах боллоо.
Эдгээр бүх ажилд тосгоны бүх хүмүүс оролцлоо. Анх энэ ажил 22 тосгонд эхэлсэн бол эрүүл мэндийн “хүмүүст” гэдэг төсөл нийтдээ 100 тосгонд хэрэгжсэн юм. Ингээд тун удахгүй бүхэл бүтэн бүс нутгаараа холерт нирвэгдэх аюулгүй болж, бусад өвчлөлийн хэмжээ ч эрс буурсан юм.
Эрүүл мэндийн зохион байгуулалт амжилттай болсны шалтгаан юу байвl?
“эрүүл мэндийг хүмүүст” төсөл холерийг таслан зогсоож, бусад асуудлыг шийдэхэд маш амжилттай үр дүн авчирсан төсөл байсан юм. Энэ үр дүн гарсан учир нь эрүүл мэндийн ажилтнууд:
- Xүмүүсийн гэрт нь очиж ажилласан эрүүлм мэндийг хүмүүст төслийн ажилтнууд гэрт нь очиж гэрийнхээ усан хангамжийг хэрхэн цэвэр байлгахыг зааж өгсөн. Энэ нь эрүүл мэндийн бусад асуудлуудыг мэдэж авч, олон нийтийн итгэлийг олж авахад нь тусалсан.
- Олон бүлгүүдийг хамт нэг зүгт чиглүүлсэн. Орон нутгийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагууд, эрүүл мэндийн яам бүгд хамтран ажилласан юм. Ингэснээр тэдгээр байгууллагуудад байгаа нөөц бололцоо туршлага, бүгд хурц халдварт нийтийг хамарсан өвчнийг зогсооход тусалсан юм. Ингэж тэд хамтран ажилласан учраас, нэг ажлыг олон байгууллага давхардуулан хийх, эсвэл бие биенийхээ эсрэг ажиллахаас нь хамгаалж чадсан юм.
- Хүмүүсийг хамгийн чухал нөөц гэж үзсэн. тэд өвчин тархсан асуудалд тосгоны хүмүүсийг буруутгаагүй бөгөөд, өвчнийг зогсоохын тулд зөвхөн гадны тусламжинд найдаагүй юм. Үүний оронд тэд хүмүүсийн өөрсдийнх нь туршлагыг нийтийн зорилгын төлөө авч ашигласан. Тэд тоглоом хүүхэлдэйн жүжиг, дуу яриа хэлэлцүүлэг, нийтийн лекц зэрэг үйл ажиллагааг ашиглан, хүмүүсийг хамтран ажиллуулах, мэдлэгээ солилцох, ур чадвараа солилцоход нь ашигласан. Эдгээр үйл ажиллагаанууд нь тосгоны хүмүүст өөртөө итгэх итгэл бий болгож, тосгоны хүмүүс өөрсдийнхөө мэдлэг оролцооны хүчээр эрүүл мэндийн хурц асуудыг хэрхэн шийдэж чадахыг нь үзүүлж чадсан.
Орчны эрүүл ахуй хэмээх ойлголт хэрхэн өсч өндийсөн нь
Цаг хугацаа өнгөрхөд эрүүл мэндийн ажилтнууд өвчин түгээгч шавьжнууд хогийн сав, хог хаягдлын газруудад өсч үржиж байгааг анзаарсан юм. Тэд орон нутгийн иргэдийн нөхөрлөлийн хурлуудыг зохион байгуулж, гудамж талбайгаа хэрхэн цэвэрлэж, хог хаягдлаа сайжруулах талаар ярилцаж эхэлсэн. Тосгон бүр орчны эрүүл ахуйг хамгаалагчдын бүлэг байгуулжээ. Орчны эрүүл ахуйг хамгаалагчдын бүлэг нь айлуудын хог хаягдлыг хэрхэн цуглуулж авах хуваарыг гаргав. Нэгэн инженерийн тусламжтайгаар орчны эрүүл ахуйн хамгаалагчид хог хаягдлуудыг хамгаалагдсан газарт хашиж, зохион байгуулав. Хэдэн жилийн дараа гэхэд эрүүл мэндийн хамгаалагчид хог хаягдлыг дахин боловсруулах хөтөлбөрийн талаар ярилцаж, хог хаягдлын талбайд хаях хогны хэмжээг багасгах төлөвлөгөө гаргав. Олон улсын нэгэн агентлаг хотын хогыг цуглуулах том ачааны машин бэлэглэсний дараа тэд хог хаягдлыг ялгах ажлаа эхлүүллээ. Шил, хуванцар, цаас зэргийг дахин боловсруулахаар цуглуулж эхэлснээр тэр хаягдлын мөнгөнөөс хогний машиныхаа бинзений мөнгийг олж эхлэв.
1996 он гэхэд “эрүүл мэндийг хүмүүст” төслийн хүрээнд хэдэн зуун жорлон байгуулж, олон усны хоолой системийг суурилуулж, хог хаягдлын талбайн хоёр том нүхийг ухаж, хог хаягдлаас хоёр дахь түүхий эд гарган авах хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийтийн ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ.
Гэтэл 1997 онд нэгэн аюул боллоо. Элнино гэдэг нэртэй үер бороо орж, Эквадорын эрэг орчмыг нирэглээ. Зургаан сарын турш тэнд хүчтэй салхи салхилж, бараг өдөр болгон бороо оров. Салхины хүчинд модод унаж, борооны усанд газар тэр чигээрээ шавар шалбааг болж, гуу жалга, хөндий тал бор өнгийн шавартай үерийн гол болон урслаа. Гол горхинууд үерлэж, савнаасаа халин өөр зүгт урсаж, тосгонуудыг өөр зүгт нүүлгэж байлаа. Жорлонгууд усны хоолойнууд, хэдэн жил ажилласан бүх ажлын үр дүн урсан алга болов.
Дов толгодууд хүртэл нурж “ эрүүл мэндийг хүмүүст ” гэдэг төслийн үр дүнгүүд тэдэнтэй хамт нурлаа. Энэ бүхэн яагаад ийм болсныг ойлгохын тулд тус бүс нутгийн түүхийг судлах хэрэгтэй болов.
Модгүй уул толгод нь дээвэргүй байшин лугаа адил
өмнө |
дараа |
Нэгэн цагт Эквадорын эргийн уул толгод нь шигүү ургасан халуун орны ойгоор хучаастай байжээ. Мангров хэмээх мод тэнд олноороо ургаж, далайн эргийн давстай ус, борооны цэвэр ус холилдон түүнийг тэжээдэг байлаа. Мангров моднууд нь эргийн нутгуудыг далайн шуурганаас хамгаалж нэг ёсны хаалт болж байх ба шуурганд туугдсан загас, хясаануудын орон гэр болох нөхцөл нь болдог байжээ. Мөн хулс моднууд, гол горхийн дагуу ургаж, голын эргийг усанд элэгдэж задрахаас хамгаалдаг байжээ. Бас ой моднууд нь Сэйбо хэмээх аварга том моднууд олноороо ургаж, эргийн газарт сүүдэр бий болгодог байв. Тэдгээр моднуудын гүнзгий том үндэснүүд, ус хөрс хоёрыг хамгаалж хуримтлуулдаг байлаа. Кароб моднууд уулын эгц налуу энгэрүүдэд ургаж, уулын уруу хөрс шороо өнхрөн урсахаас хамгаалж хөрсийг бэхжүүлдэг байв. Энэ бүх моднуудын навчис нь унаж, газрын хөрсөн дээр дэвсгэр болон бүрхэж, шороо сулрахаас хамгаална.
Энэ сайхан ой мод хүмүүс, буга, гөрөөс, шувуу, шавьж, мөлхөгч амьтад гээд тоолж баршгүй олон амьтны орон гэр болдог байв. Хүмүүс орон гэрээ хулс модоор хийж, далдуу модны навчисаар бүрдэг байв. Тэнд агнах амьтан түүх зэрлэг жимснүүд, уух ус жижиг тариалан эрхлэх үржил шимтэй газар хангалттай байжээ.
Гэвч сүүлийн 100 жилийн туршид тэдгээр моднуудаас ихэнхийг нь тайрч барилга барих, төмөр зам тавихад ашиглажээ. Японоос ирсэн нэгэн компани үлдсэн моднуудыг ихэнхийг нь тайрч, төмөр зам тавихад ашигласан ба бас маш их хэмжээний модыг японруу ачуулжээ. Халуун орны мод маш хатуулаг чанартай учир Эквадорын моднууд маш их өндөр үнээр зарагдаж байв. Модоо тайрч дуусаад гадаадын компани гараад явжээ. Тэдгээрийн тавьсан төмөр зам нь эзэнгүй хоцорч, элэгдэж муудав. Цаг хугацаа өнгөрхөд тэр зам хэнд ч хэрэггүй болж эзэнгүй хаягджээ.
Одоо Эквадорын эргийн уул толгод нь бараан бор өнгөтэй тэнд ямар ч сүүдэр байхгүй. Хуурай улирал эхэлмэгц тэр хуурай шороо нь агаарт битүү тоос босгоно. Борооны улиралд тэр шороо нь шавар болж, шавартай ус уулын уруу урсана. Элмино хэмээх үер бороо 1997 онд орох үед тосгоныхныг аймшигт үерээс хамгаалах зүйл юу ч үлдээгүй байв.
Асуудлын үндэс шалтгааныг олсон нь
Борооны ус бүхэл бүтэн тосгоныг урсган авч явахыг харсан орчны эрүүл мэндийг хамгаалагчид, эрүүл мэндийг хүмүүст төслийнхөө хүрээнд цаашид учрах аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд өөр бусад ажлыг ч бас хийх шаардлагатай юм байна гэдгийг олж харжээ. Цэвэр усны систем байгуулах, эрүүл ариун цэврийн орчин бүрдүүлэх нь асуудлыг шийдвэрлэх зөвхөн нэг арга ажээ.
Тосгоны хүн амын дотор тэд нэгэн шинэ үгийг зохиож гаргав. “модгүй уул бол дээвэргүй байшин лугаа адил” гэсэн үгийг тэд гаргажээ. Уул толгод модтой болсноор бороо ороход тосгоны газрыг үерт автахаас хамгаалах учир байшингийн дээвэр хүмүүсийг үерээс хамгаалдагтай тэд ийнхүү зүйрлэжээ.эрүүл мэндийн ажилтнууд мод тарих байгалын баялаг хамгаалах ажлыг эрүүл мэндийн ажлын нэгэн адил сурталчилж хийх болжээ. Яагаад гэвэл тэд яг л нэг зорилготой ажлууд байв.
Ийм ч учраас эрүүл мэндийг хамгаалагчид мод тарих төслийг хэрэгжүүлж эхэллээ. Гэвч тосгоны зарим иргэд мод тарихыг хүсэхгүй байв. Жишээлбэл Эдвардо хэмээх эр мод тарих төсөлд оролцохгүй гэж мэдэгдэв.
Наадах чинь дэндүү их ажил гэж Эдвардо хэлээд, бидэнд хөлс мөнгө өгөхгүйгээр хэтэрхий их зүйл хийлгэх гээд байна гэж гомдоллоо. Тэрбээр тосгоныхоо бусад хүмүүст ч бас ингэж ятгасаар эрүүл мэндийн хамгаалгчдын эсрэг байр суурыг олон хүнд бий болгожээ.
Эрүүл мэндийн ажилтан Глория иргэдийг цуглуулан “гэвч яагаад ” гэдэг нэртэй үйл ажиллагаа зохион байгууллаа. “гэвч яагаад ” гэдэг үйл ажиллагаанд оролцсон хүн болгон өөртөө тулгамдаад байгаа асуудлын учир шалтгааныг мэдэхийн тулд гэвч яагаад гэж асуух үүрэгтэй байлаа. Яагаад тэдний жорлон урсаад явчихав, яагаад цэвэр усны хоолой эвдрэв, яагаад тосгон шаварт оров зэрэг асуултуудыг асуух ёстой байв.
явчихлаа.
тэр моднуудыг тайрсан бэ?
Гэвч яагаад гэдэг асуултыг ингэж асууснаар тосгоныхон өөртөө таарсан эрүүл мэндийн асуудал нь орчны байгаль орчны асуудалтай холбоотой гэдгийг ойлгосон юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд хүмүүс уулын энгэрт мод тарих нь хөрсийг хамгаалж цаашид нь тэднийг хамгаална гэдгийг ойлгосон. Гэвч Эдвардо зөрүүдэлсэн хэвээр байв.
Яаж эрүүл мэндийн сайн хамгаалагч болох вэ?
Эрүүл мэндийн төврүү буцаж ирэхдээ Глориягийн урам хугарсан байлаа. Мод тарих нь чухал гэдгийг хүмүүс ойлгосон ч гэсэн тэд мод тарьж өгөхгүй нь гэж бодов. Тэднийг яавал мод тарьж өгөх вэ гэж тэр бодлоо. Яг энэ мөчид өрөөнд нь зөгий орж ирж толгой дээр эргэлдэв. Глория гараа саван зөгийг хөөгөөд араас нь ширтэв. Зөгий цонхоор гарц нисээд Кароб модны улаан цэцгэн дээр суулаа. Үүнээс тэр гэнэт шинэ санааг сэдэв.
Маргааш өдөр нь Глория тосгоныхныг дахин цуглууллаа. Тэр өөр нэгэн асуулт асуухад Эдвардо хамгийн түрүүнд хариулав.
Тосгоны бусад хүмүүс дахин бодож янз бүрийн санаа гаргав:
Глория хүмүүсрүү хандан: хэрвээ бүгдээрээ зөгийнд таалагддаг цэцэгтэй мод тарих юм бол бүгдээрээ зөгий үржүүлэн зөгийн балыг нь зарж болох юм. Мод цэцэглэх бол ганцхан жилийн ажил шүүдээ гэв. Тосгоныхонд энэ санаа маш их таалагдав. Тэр ч байтугай Эдвардо хүртэл мод тарих ажилд оролцохыг зөвшөөрч зөгийн бал яаж гаргадаг юм бэ гэж асууж эхэллээ.
Уулзалт тараад явах үедээ Эдвардо Глорияаг зогсоож, ингэж хэлэв: миний ач хүүгийн гэдэс нь өвдөж шингэн алдах үед бид Кароб модны хальсаар ундаа найруулж хүүдээ өгөхөд ямар ч эмнээс илүү эмчилж чадсан юм шүү. Тэгэхээр бүгдээрээ Кароб мод тарья. Тэгээд тэр модноосоо эмчилгээний ундаа гаргаж авангаа тэр ундаагаа чихэрлэг болгох зөгийн бал ч бас авч болох юм байна гэж хэллээ.
Эрүүл мэндийн төврүүгээ буцаж ирэхдээ Глория эдгээр шинэ төслүүдийн талаар олон шинэ санаатай болсон байлаа. Уулзалтаа хэрхэн зохион байгуулсан талаараа эргэн бодоод Глория нэг зүйлийг ойлгож авлаа. Тэрбээр тосгоныхонд юу хийхийг нь зааж болохгүй юм байна гэдгийг ойлголоо. Харин ч эрүүл мэндийн сайн хамгаалагч байхын тулд хүмүүсийг сайн сонсож тэдэнд юу хэрэгтэй байгааг ойлгож, тэдний санаачлагыг сонсож, тэдэнд тохиолдож буй асуудлыг нүдээрээ харах ёстой юм байна гэдгийг ойлгосон.