Hesperian Health Guides

2–аар бүлэг: Орчны эрүүл ахуйн асуудлыг ойлгох ба хүмүүсийг татан оролцуулах нь


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 2–аар бүлэг: Орчны эрүүл ахуйн асуудлыг ойлгох ба хүмүүсийг татан оролцуулах нь


Энэ бүлэгт:

 A health promoter and group of villagers participate in an educational activity with signs reading "Problems, Causes, and Solutions."

Глорья болон бусад эрүүл мэндийг хамгаалагчид Мангларалтогийн олон хүмүүс, эргэн тойрны тосгонуудын оршин суугч нар өвчин тусч байгааг анзааран маш хурдан хугацааны дотор холер өвчний аюулыг олж мэдсэн. Тэгээд энэ өвчний тархалтын гол шалтгаан нь орчны бохирдлын асуудал буюу усны бохирдол байсан гэдгийг олж тогтоосон. Эрүүл мэндийн ажилтнууд болон тосгоны эрүүл ахуйн сургагч багш нар айлаас айлд очиж, хүн бүхэнд асуудлаа шийдэхэд нь тусалсан. Ийм анхан шатны зөвөлгөө тусламж үзүүлснээр тосгоны хүн бүхэнд итгэлийг олж авч,холер болон бусад өвчны эсрэг цаашид хамтын ажиллагааны хөрс суурийг тавьж чаджээ.

Олон нийтийн оролцоо иргэний боловсролын тусламжтайгаар олон нийтэд тулгарч байгаа байгал орчны асуудлыг гарган ирж, түүнийг сайжруулах талаар ярилцаж эхэлсэн. Асуудлыг шийдвэрлэж сайжруулах тутам, тосгоны хүмүүс өөртөө илүү итгэлтэй болж, өөрсдийнхөө амьдралыг өөрчилж чадна гэдэгтээ итгэл төгс болсон.

aЭрүүл мэндийн асуудлын шалтгааныг олхын тулд олон асуултыг тавьж, янз бүрийн замаар мэдээлэл цуглуулах шаардлагатай. хөршүүд болон олон нийтийн дунд зарим асуудлаар хурц маргаан өрнөдөг ба шийдвэрлэх арга замыг гаргахад удаан хугацааны хэлэлцээ яриа тэмцэл үүсдэг. Иргэдийн нөхөрлөл, орон нутгийнхан тус бүр өөрсдийнхөө амьдралыг өөрчилөх өөрсдийн арга замыг олохдоо янз бүрийн үйл ажиллагааг ашигладаг. “эрүүл мэндийг хүмүүст” хэмээх төслийн туршлагууд иргэдийн нөхөрлөлд эрүүл мэндийн нөхцөл шалтгаанаа олох, түүнийг өөрчлөхөд нь үлгэр жишээ болж өгч болох юм.


This page was updated:05 1-р сар 2024