Hesperian Health Guides
Ямар үйл ажиллагааг хэзээ ашиглаж болох тухай зөвлөмж
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 2–аар бүлэг: Орчны эрүүл ахуйн асуудлыг ойлгох ба хүмүүсийг татан оролцуулах нь > Ямар үйл ажиллагааг хэзээ ашиглаж болох тухай зөвлөмж
Энэхүү номонд дурьдагдаж буй олон нийтийн үйл ажиллагаанууд нь орчны эрүүл ахуйг тодорхой ач холбогдолуудыг шийдэхэд өөр өөр байдлаар туслана. Эдгээр үйл ажиллагааны туршлага нь таны өөрийн орон нутагт дараах асуудлыг шийдвэрлэхэд чиглэл болж чадна. Үүнд:
- Тодорхой асуудлын талаар яриа хэлэлцээрийг эхлүүлэх, тодорхой сэдвийг хөндөхөд туслана./“Xэлэлцүүлэгт зориулсан зураг: химийн хорт бодис усруу яаж ордог вэ?”, “Цэвэр ус маань цэвэр ус биш байж магадгүй”, “Хоёр тойрог”, “Хэлэлцүүлгэнд зориулсан зураг: химийн хор биед хэрхэн ордог вэ?”. үз/.
- Нийгмийн бүлгүүдийг шийдвэр гаргах буюу янз бүрийн хэрэгцээ шийдлүүдээс сонголт хийхэд туслана. /“Зөв жорлонгоо хэрхэн сонгох вэ”, “Хүн болгоны мэдлэгийг ашиглаж, хүн бүхний хэрэгцээг тооц” үз/
- Мэдээлэл цуглуулах, мэдлэгээ хуваалцах, байгал орчныхоо асуудалд идэвхтэй хандахад маань туслана/“Гэдэсний халдварт өвчин хэрхэн тархдаг вэ?”, “Шингэн нөхөх уусмалыг хэрхэн бэлтгэх вэ?”, “Мөрдөгчийн түүх: ундны ус яаж бохирдов?”. үз/.
- Шинэ санаанаас суралцах, хуучин сайн байр сууриудыг дахин суралцах, хуучин уламжлалыг шинэ аргаар дахин олж танихад туслана./“Усны ай сав хийх”, “Хөрсөө судалж таних нь”, “Халцгай газар дээр бороо ороход яадаг вэ?”, “өдөр тутмын хэлхээ холбоо: химийн хортой бодиснууд амьтнаас хүнд дамждаг”. үз/
- Тодорхой асуудлыг шийдэхийн тулд зохион байгуулалт хийж эхлэхэд туслана. /“Бие засах газарт эмэгтэйчүүдэд тохиолддог саад бэрхшээлийг арилгах”, “Орон нутгий усны ай савыг хамгаалах төлөвлөгөө”, “Арван үр”, “Шавьж ургамлын хорны асуудлыг шийдэх зураг” үз/
- Хэцүү асуудлын талаар сургалт явуулах, хурц зөрчилтэй асуудлыг ойлгож шийдвэрлэхэд туслана. /“Бие засах газарт эмэгтэйчүүдэд тохиолддог саад бэрхшээлийг арилгах”,“Жүжигчилсэн дасгал” үз/
Орон нутгийн газрын зургыг эрүүл мэндийн явган аялалын өмнө, явган аялалын үеэр болон дараа нь хийх зэрэг зарим үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж болно. Мөн дүрд орж жүжиглэх, олон нийтийн хэрэгцээ шаардлагын үнэлгээний үйл ажиллагаа зэргийг хамтруулан хийж болно.хамгын чухал нь эдгээр үйл ажиллагаанууд нь хүмүүст мэдээлэл цуглуулах, мэдлэгээ хуваалцах, ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслах ёстой. Энэхүү үйл ажиллагаанууд нь орон нутгийн иргэдийн зохион байгуулалт, эрх мэдлээ хэрэгжүүлэх, эрүүл мэндийнхээ суурь асуудлуудыг шийдвэрлэхэд нь дэмжлэг болох ёстой.