Hesperian Health Guides
Бидний биендэх химийн ачаа
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 16-аар бүлэг: Химийн хортой бодисны аюул > Бидний биендэх химийн ачаа
Эдгээр химийн бодиснууд бидний биенд байгаа нь бид өнөөдөр бүгд өвчтэй болчихно гэсэн үг биш юм. Зарим хүмүүс нь цөөн химийн бодис тээж яваа ч гэсэн өвчилж болно. Зарим нь илүү химийн бодистой байсан ч өвчлөхгүй байж болно.
хүүхдүүдийн химийн ачаа ихэвчлэн их байдаг. Хэдийгээр тэд богинохон хугацаанд химийн хоронд хордсон боловч хүүхдийн бие нь химийн хорт бодисыг биеэс гадагшлуулах системыг хараахан боловсруулж чадаагүй байдаг.
Хортой хольцууд
Бидний орчин тойронд маш олон янзын химийн бодис байгаа учраас тэдгээрийн чухам аль нь яаж нийлэн бидэнд хор учруулж байгааг мэдэхэд хэцүү байдаг. Химийн бодиснууд холилдож хор хүргэдэг учраас хүний эрүүл мэнд химийн хоронд хэрхэн хордож байгааг мэдэхэд хэцүү. Ихэвчлэн химийн хорны хольц нь ганц химийн бодисоос илүү аюултай.
Эрдэмтэд химийн бодисыг нэг нэгээр нь судалж бидэнд ямар хортойг гаргадаг. Гэвч үсний будаг хуванцар тосон будаг цавуу зэрэг нь бүгд олон бодисны холимог байдаг. Жишээлбэл будаг гэхэд химийн уусмал пигментүүд болон бусад материалыг агуулдаг. Химйин уусмалууд нь нэг янзын асуудал үүсгэдэг байхад пигмэнтүүд өөр янзын асуудал үүсгэнэ. Хоёулаа нийлэхээрээ тэд гурав дахь янзы асуудал үүсгэж аль нэг бодис ганцаараа гаргаж чадхааргүй өвчин үүсгэдэг. үйлдвэрийн газраас гардаг ихэхн хог хаягдал ялангуяа утаа химийн хаягдал нь агаар усанд хаягдаж маш олон химийн бодисын холимог болно.
Химийн хортой бодиснууд байгал орчинд хэрхэн эргэлддэг вэ?
Олон химийн хортой бодиснууд өөрсдийн анхны эх сурвалжаас гараад агаар ус хоол хүнс болон хуванцар сав цэвэрлэгээний бодис шавьжны хор зэрэг бидний өдөр тутам хэргэлдэг бүтээгдэхүүнээр дамжин аялдаг. Эдгээр химийн бодисуудын зарим нь байгал орчинд удаан хугацаагаар үлдэнэ. Дэлхий дээр амьдардаг хүн бүхэн биедээ химийн хорт бодис тээж явна.
Химийн хорт бодиснуудыг хүн амьтны биенд байгаа өөх өөртөө хураан цуглуулдаг. Мөн ургалуудад хадгалагдана. Хүн болон том амьтан /баавгай, бүргэд, том загас гэх мэт/ жижиг амьтад загас болон ургамлыг идэхэд тэдэн дотор байсан химийн хорт бодиснууд том амьтныхаа биерүү дамжин орно. үүнийг том амьтан жижгээ иддэг энэ дамжлагыг хоолны гинж гэдэг. Хоолны гинж буюу хоолны хэлхээ холбоо гэдэг. Хоолны гинжний хамгийн дээд давхрагад байгаа амьтан буюу хамгийн том амьтан нь биедээ хамгийн их хэмжээний химийн хорыг цуглуулж хадгална.
өдөр тутмын хэлхээ холбоо: химийн хортой бодиснууд амьтнаас хүнд дамждаг
Энэхүү дасгалааар хүмүүс янз янзын амьтны дүрд тоглож химийн хорт бодис хэрхэн нэг амьтнаас нөгөөд хуримтлагдаж байгааг харуулна. үүнийг тоглоход аль болох олон хүн буюу 7 –оос дээш хүн тоглуулна.
Хугацаа: 30-1 цаг.
материал: өнгөт шүрнүүдээр хийсэн 20-30 хүзүүний зүүлт. Эдгээрийн хагасыг нь ганц өнгөөр хийнэ жишээ нь шар. Нөгөө хагасыг хоёр өнгөөр хийнэ. Жишээлбэл улаан шар.
- Хүн бүхэн амьтны дүрийг өөртөө авна. Жишээлбэл хулгана харцага царцаа гурвыг авья гэхдээ та нар өөрсдөдөө таалагдсан амьтнаа авч болно. Нэгээс хоёр харцага дөрвөөс гурван хулгана маш олон царцаа байх ёстой. Амьтдыг ялгахын тулд өөр өөр өнгийн бугуйвч буюу тэмдэг зүүлгэ.
- Тоглоомын удирдагч нь өнгөт хүзүүний зүүлтийг тоглоомын талбайн энд тэнд байрлуулна. Тоглоом удирдагч нь хүзүүний зүүлтийг царцааны хоол болгон зарлана. Гэхдээ улаан зүүлтэнд химийн хор байгааг хэлэхгүй. Хүмүүс зүүлтийг хүзүүндээ зүүн цуглуулж авна. Тэд аль болох олон зүүл цуглуулахын төлөө уралдана.
- Дараагын шатанд хулгануудыг талбайд гарган царцайг агнана. Царцайг барих бүртээ хулганууд царцааны хүзүүний зүүлтийг авч зүүнэ. Баригдсан нь тоглоомыг орхино. Тэд аль болох олон царцаа барих болно.
- Хулганыг барих гэж харцгыг явуулна. Баригдсан хулганууд тоглоомноос гарч зүүлтийг харцага зүүн.
- Харцаганууд бүх зүүлтийг цуглуулсны дараа тоглогчид тойрч сууна. Эхлээд царцаа болон хулгануудаас хэдэн хүзүүний зүүлт цугласан бэ гэдгийг асууна. Тэгээд хүзүүний зүүлтүүдэд чинь улаан өнгөтэй шүр байсан уу гэж асууна. Дараа нь харцагануудаас хүзүүний зүүлтүүдээ үзүүлж тоолуул гэж асууна. Ингэж хүн болгоны хүзүүний зүүлт болон улаан шүрнүүдийг бүртгэж авсны дараа улаан өнгөтэй зүйлүүд нь химийн хортой материалууд байсан гэдгийг хэлнэ. Дараа нь хамгийн их хэмжээний улаан шүр цуглуулсан харцага үхэж тоглоомноос гарна. Арай цөөхөн улааныг цуглуулсан харцага төрлхийн гажигтай дэгдээхэй буюу нимгэн хальстай өндөг гаргана. Хамгийн цөөхөн улаан шүр цуглуулсан харцага ялагч болно.
- Дараа нь бүлгийн гишүүдээс химийн бодис хоолон хэрхэн орж байгааг ярилцана. Хүмүүсийн иддэг ямар хоолонд химийн бодис их байна тэднийг яаж багасгаж эсвэл орчин тойрноосоо зайлуулах талаар ярилцацгаа.