Hesperian Health Guides
Химийн бодисонд олон талаас хордох
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 16-аар бүлэг: Химийн хортой бодисны аюул > Химийн бодисонд олон талаас хордох
Зарим хүмүүс химийн бодисонд олон янзаар хордож, олон янзын химийн бодисонд өртөж орчны бохирдлын өвчин туссан байдаг. Олон янзы химийн бодисонд хордсон хүмүүс хамгын энгийн зүйлүүдэд хүртэл риакц өгч байдаг. Жишээ нь будаг үнэртэй ус, машин болон барилгын материалаас риакц өгнө.
Олон янзын химийн бодисонд хортсоны шинж тэмдэг нь хамраах байнга усгарах, хоолой өвдөх чих хуурайших, гавлын яс өвдөх, сэтгэл мэдрэлийн хувьд самуурах буюу нойр хүрэх, зүрх хурдан хурдан цохилох, гэдэс өвдөх, бөөлж цутгах, гэдэс дотор базалж өвдөх, гүйлгэх, үе мөч өвдөх зэргээр илэрнэ.
Хүмүүс химийн олон бодисонд хордсон шинж тэмдгийг олон янзаар мэдэрдэг учир эрүүл мэндийн ажилтнууд энэ өвчнийг химийн бодисноос болсон өвчин гэж тогтоож чаддаггүй. Эмч нар ихэвчлэн хүмүүсийг сэтгэл санааны хямралд орсон гэж дүгнэдэг. Олон янзын хоронд орсон жирийн өвчлөл мэт харуулдаг. Энэ дараахаар харшил өвчнөөс ялгаатай юм.
- Химийн бодистой харьцах үед өвчний шинж илэрдэг
- Шинж нь удаан хугацаанд үргэлжилдэг улирлын чанартай биш
- Шинж тэмдэг нь химийн бодисны хэмжээ бага байсан ч улам бага болсон ч илэрсээр байдаг.
- Химийн бодиснуудыг зайлуулахад өвчний шинж тэмдэг алга болдог.
- өвний шинж тэмдэг нь хоорондоо холбоогүй ч янз янзын химийн бодиснууд хамтдаа байхад илрэнэ. Жишээ нь будаг үнэртэй ус хуванцар ба тамхины утаа.
Урьдчилан сэргийлэх ба эмчилэх
үүнээс сэргийлэх хамгийн сайн арга нь химийн бодисноос хол байх хэрэгтэй. Хүн бүхэн өвчинд өөр өөр риакц үзүүлдэг учраас олон төрлийн химийн бодисноос болох өвчнийг өвчтэй хүн өөрөө оношилж эмчилэх нь өөрөөс нь шалтгаалдаг. Мөн орчинд нь байгаа хортой химийн бодис алга болоход эмчилэгдэнэ.