Hesperian Health Guides

Хордлого гэмтлийг эмчилэх

Энэ бүлэгт:

Химийн хорт материалууд дэндүү их тархсан бөгөөд түүнээс сална гэдэг боломжгүй мэт санагддаг юм. Тэдний учруулах өвчлөлийг урьдчилан сэргийлж эмчилэх ч боломжгүй мэт санагдана. Гэвч дэлхий даяар хүмүүс хордлого гэмтлээс урьдчилан сэргийлж эмчилэх орчин үеийн болон уламжлалт эмчилгээний аргуудыг боловсруулсаар байна.

Самбахавнагын клиник

1984 онд Энэтхэгийн Вопалд болсон химийн аюулаас хойш олон мянган хүн байнгын хүнд өвчинтэй амьдрах болжээ. Тэдгээр нь амьсгалын өвчлөл, халуурах, нөхөн үржихүйн өвчлөл, хараагүй болох хорт хавдар тусах, үе дамжсан төрлхийн гажиг үргэлжилэх зэрэг өвчин туссан байна. /вопалд болсон явдлыг 4-ээр бүлгээс уншина уу/.

Вопалд болсон аюул гамшгаас гарсан хамгийн том сургамжуудын нэг нь хүмүүс эрүүл мэнд болон шударга ёсны төлөө тэмцэж эхэлсэн юм. Аюулаас амьд үлдэгсдйиг эмчилж орон нутгийнханд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд энэ эмнэлгийг байгуулсан юм. Эмч нар тэдэнд туслахын тулд сайн арчилгаа ухаалаг шийдвэр гаргасан нь хордлого гэмтлийг эмчилэх боломжтой гэдгийг харуулав.

Эмнэлэг хэрхэн ажилладаг вэ?

Самбахавнагын эмнэлэг нь 12000 хүнийг үнэ төлбөргүй эмчилээд байна. Тэнд ажилладаг хүмүүсийн тал хувь нь Вопалын аюулд өртөгсөд юм. Эмнэлэг нь янз бүрийн туршилт судалгаа явуулж химийн хорны үр дагаврыг ойлгоход дэлхий нийтэд тусалж байгаа юм.

Дараах зарчим нь энэ эмнэлгийн ажлын үндсэн дэг билээ:

4 women speak.
Аюулаас амьд үлдсэн хүмүүс орон нутгийн эрүүл мэндийн байдлыг хянан шалгахад оролцоно. Энэ нь мартуулахын эсрэг сануулах тэмцлийн хэлбэр юм.
Бид өөрсдийн эмнэлгийг том корпарациудын мөнгөндэмжлэггүйгээр ажиллуулдаг. Ингэхийн тулд ашгын бус сан болон засгийн газрын дэмжлэг авч байна
Хүмүүс өөрсдийн эмчилгээний үйл явцын идэвхтэй оролцогч байж чаддаг байх ёстой гэж бид үздэг.
Уран сэтгэмжтэй хамт олны үйл ажиллагаагаар бид хүмүүст итгэл найдварыг төрүүлж найдваргүй байдлаас гарахад тусалдаг!
Эмнэлгийн эмчилгээ
A woman sits cross-legged with her eyes closed.
иогоор хичээллэдэг олон хүмүүс оюун санаа болон биеэ сайжруулж чаддаг.

Самбахавнагийн эрүүл мэндийн ажилчид олон янзын арга ашигладаг. Тэд байгалын эм ууж иогоор хичээллэж амьгалын болон хөдөлгөөнөөр хичээллэж бие санаа бодлоо эмчилдэг. Эмчилгээний төвд ирэгсэд ямар аргаар эмчилхээ өөрсдөө сонгоно. Энэ тэднийг өөрийгөө эмчилхэд татан оруулна. Янз бүрийн эмчилгээ хүмүүст ямар байдлаар нөлөөлж байгааг ажиглан эмнэлгийн ажилчид суралцаж байдаг.

Сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн мэргэжлийн хүн эмнэлэгт ажиллаж тэднийг гэнэт цочих сэтгэлээр унах цочимтгой болох ой санамж муудах үед нь тусалж эмчилнэ. Янз бүрийн эм өгдөг боловч давхар гэмтээж болох муу үр дагавартай эмнүүдийг хэргэлүүлдэггүй. Эмийн ургамал массаж ванн халуун ус, эмчилгээний тос зэргийг ашиглан хүний биенд байгаа хортой зүйлүүдийг гадагшлуулах эмчилгээ хийнэ.

Дотоод эрхтэн түүнийг эмчилэх өвчнийг удирдах, багасгах, хүн бүхний өвчлөлийн процесс явцыг удаашруулах зэрэгт иогын дасгалууд тусалдаг. Олон өвчтөнүүд эхэндээ эсэргүйцэж байсан. Ялангуяа хичээллэж байгаагүй мусалман шашинтангууд эсэргүйцэж байсан ч түүгээр хичээллэгсэд илүү хурдан идгэж байгааг хараад хийж эхэлсэн. Иог нь удаан хугацааны хроник өвчтэй хүмүүст сайн нөлөөтэй. Эмч нар орон нутгийн эмийн ургамал ашиглан эм бэлтгэдэг.

Бүх эмийг үнэгүй өгдөг ба хүмүүс хаанаас эмийг бэлтгэж хэрхэн найруулж байгааг мэдэж байдаг. Эмнэлгийг байгуулахдаа аль болох хортой химийн материал ашиглахгүйгээр зохицуулсан.

Харанхуйн эсрэг лаа асаав

Light radiates from a candle. Самбахавна гэдэг нь санскрит хинди хэлэнд боломж гэсэн үг юм. Байгал орчны аюулаас үүдэн өвчин туссан ихэхн хүмүүс эдгэрэх найдвар эрүүл мэнд шударга ёсыг эргээн тогтоох найдвар бага байдаг. Гэвч санаачлага халамж итгэл дээр үндэслэн самбахавна найдвараа алдсан хүмүүст гэрэл гэгээ нь болон ажиллаж байна. Энэ эмнэлгийг хүмүүс тэднийг эдгээж чадна гэж итгэн ирдэг.


This page was updated:05 4-р сар 2021