Hesperian Health Guides
17-аар бүлэг: Эрүүл гэр орон
Төгс төгөлдөр гэр орон гэдэг бол зөвхөн орон сууц байшин биш юм. Гэр орон нь биет бөгөөд оюуны нийгмийн сайн сайхныг хадгалж байдаг аюул осолгүй орчин байх ёстой. Мөн хүнд нэр төр , уугуул унаган мэдрэмж төрүүлсэн байр байх ёстой юм. Эрүүл гэр орон хүнийг хэтэрхий халуун хэтэрхий хүйтнээс хамгаалж нар салхи бороо хортон шавьж байгалын осол гамшиг үер газар хөдлөлт болон бохирдолт өвчнөөс хамгаалдаг зүйл байх ёстой.
Харамсалтай олон хүний амьдрах орчин нь хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байна. Амьдрах орчин муу байснаар өвчин үүсч байдал улам мууддаг. Хүмүүс хоорондоо хэт ойр амьдарч байна уу ядуу амьдарч байна уу гэртээ агаарын бохирдолтой байна уу хортой зүйлийг гэр орондоо байлгаж байгаа эсэхээс хамаарч хүний гэр орон хэр аюултай орчин болох нь тодорхойлогдоно.
Хөдөө орон нутгаас хотод шилжигчдийн тоо ихэсч хотын нөхцөлд орон гэрээ өөрчилж муутгаж байна. Гэртээ маш олон цагыг өнгөрүүлдэг хүүхэд хөгшид хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон удаан хугацаанд архаг өвчнөөр өвчилж байгаа хүнд ихээхэн муу нөлөөтэй.
Гэр орноо тав тухтай сайн орчин болгохдоо яаж өөрчлөх вэ гэдэг орон нутгийн уламжлал материалын олдоц болон цаг агаараас ихээхэн хамаарна. Харамсалтай нь үүнд бас орлого өмчлөлийн асуудал хамаатай. Орон байр хөлслөн амьдарч байгаа хүмүүс амьдрах орчноо өөрчлөх сайжруулах эрхгүй байдаг. Ингэхийн тулд газрын болон орон байрны эзэдтэй тохирох хэрэгтэй болдог. Хотын захын хязгаарлагдмал газар эсвэл түр зуурын байранд байгаа хүмүүст тав тухгүй аюултай байдаг. Гэхдээ хүн орон гэрээ түрээсэлж байнауу хөлсөлж байгаагаас хамааралгүй хөршүүдтэйгээ нийлэн орчны аюулгүй байдлыг сайжруулах нь хамгийн чухал байдаг.