Hesperian Health Guides

Гэр доторх агаарын бохирдол

Энэ бүлэгт:

Хүмүүс гэр дотроо мод, аргал, нүүрс хий болон ургамлын хог түлж хоол хийж гэрийг халаадаг. Ингэхдээ сайн агааржуулалтын систем байхгүйгээр ажилладаг учраас гэр байшин заримдаа утаагаар дүүрдэг. Энэ утаа нь маш хортой хий болон маш өчүүхэн жижиг тоосонцруудыг агуулж байдаг. Хорт утаа тоосонцроос болж амьсгалын замын болон бусад өвчин үүснэ. Толгой өвдөх, толгой эргэх бие сулрах зэрэг нь астма хатгай бронхид уушигны хорт хавдартай хүмүүст гарч ирдэг эхний шинж тэмдэг юм. Тамхины утаанаас болж гэрт агаарын бохирдол үүсэх нь сүрье өвчин үүсгэж болно.

Эмэгтэйчүүд болон хүүхдүүд гал тогооноос гардаг утаанд хорддог. Хэрэв эмэгтэй хүн гал тогоонд хэт их хордвол удаан өсөлттэй тархины хөгжил муутай эсвэл хүүхэд нь дотроо үхэж болдог.

A man stirs a pan on a stove.
эрэгтэйчүүд хоол хийхэд олон удаа оролцвол тэд хоолыг бага түлдэг сайн тогооч болж чадна.

Гэрийн доторх агаарыг цэвэршүүлэхийн тулд та дараах зүйлийг хийж болно:

Агааржуулалт муутай байх нь эрүүл мэндэд хортой

Агааржуулалт гэдэг нь цэвэр агаарыг гэрт оруулж хуучин бохирдсон агаарыг гэрээс гаргах арга юм. Хэрэв байшинд агааржуулалт муутай бол утаа болон бохирдсон агаар дотроо үлдэнэ. Агааржуулалт муутай байх нь гэрт чийгийг хадгалдаг бөгөөд үүнээс болж мөөгөнцөр хөгц үүснэ. Гэрийн доторхи агаарын бохирдлыг багасгах хамгийн амархан арга нь агааржуулалтыг сайжруулах явдал юм. Дараах шинж тэмдэг танайд байвал агааржуулалт чинь муу байна гэсэн үг юм:

  • утаа гэрт тогтож үлддэг буюу хоол хийснээс болон халаалтын галын утаанаас гэрийн тааз харласан.
  • Цонх хананд чийг тогтсон.
  • Хувцас ор болон хананд хөгц гарч ирсэн.
  • Жорлон болон ариун цэврийн хэрэгслүүдээс муухай үнэр үнэртсэн.


Хэрэв та хийгээр гал түлдэг бол ихэвчлэн толгой эргэх буюу ухаан самуурах тохиолдол гарч болзошгүй. Энэ нь танайд хий алдагдаж байгаа ба агааржуулалт муутайгаас хий гадагшлахгүй байгааг харуулж байна.

Сайжруулсан агааржуулалт нь олон асуудлыг шийднэ


A woman cooks at a wood stove under a hood vented to a chimney.

Гурван хүүхдийн ээж Нито өглөө болгон босохдоо айхтар муухай ханиадаг. Тэр гал тогооныхоо өрөөнд зууханд гал түлэхэд гэр орон утаагаар дүүрч Нитог муухай хөхүүлэн ханиалгуулдаг. Тэр гал тогооныхоо утаанаас болж астматай болжээ.


Түүний эрүүл мэндийг муудахад тэр нөхөр Рэфагийнхаа хамт Хэниа улсын утаа ба эрүүл мэнд гэдэг төсөлд нэгдэн оржээ. Нита гэр орондоо агаарын бохирдлыг хэмжих аргыг сурч хэмжиж үзэхэд орон гэр нь үнэхээр эрүүл бус байжээ. Тэд гэрийнхээ агаарыг сайжруулахын тулд утаа багасгах шийдэл хайжээ.


Төслийн ажилчид зуухан дээрээ утаа татагч яндан хийхэд нь тусалжээ. Мөн Рэфа том шинэ цонх хийж гэрийн агааржуулалтыг сайжруулснаар гэрийн утаа багасч гэр бүлийнхэн гэртээ хамт байх нь олширчээ. Том цонх хийснээр тэр цонхоор малаа харж гэр орон нь илүү гэрэлтэй болж гэрийн ажил хийхэд илүү хялбар болжээ.


Энэ өөрчилөлт хийхээс өмнө Рэфа гал тогооны ажилд оролцдоггүй байжээ. Одоо тэр өөрөө гал асааж цай хоол хийлцдэг болжээ. Тэр өдөр бүр эрт босч бүх ажлаа хийх шаардлагагүй болжээ. Утаа татах манжат нь утаа тортгыг багасгаж гэр цэвэрлэхэд хялбар болжээ. Нита одоо бугшуулан ханиалгах нь цөөрчээ. Утаа татах манжаттай яндан барьснаар түүний эрүүл мэнд сайжрав. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд сайжирсан учир агааржуулалтаа сайжруулахад зарцуулсан мөнгө нь хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт болжээ.

Агааржуулалтыг сайжруулах нь

Illustration of the below: 2 homes, one in cross section.
Бие биенийхээ тушаа барьсан хаалга цонх нь агаарын урсгалыг тэтгэж өгнө.
Цонхны ойролцоо гал түлснээр утаа хялбархан гадагшилна
анны орой дээвэр хоёрын завсар байгаа зай нь агаар орж гарахад туслана


Нүүрс хүчлийн дан ислийн /СО/ хордлого

Байгалын хий шингэн нефт, газрын тос, керосин нүүрс, шахмал түлш болон мод түлдэг зуух пийшингүүд нүүрс хүчлийн дан исэл буюу /СО/ гэдэг өнгөгүй амтгүй үнэргүй хорт бодис ялгаруулна. хүчлийн дан исэл буюу /СО/ ийг машинууд бас гаргана.

Хүмүүс бага түлш хэргэлж гал түлэхийн тулд гэр орон хаалга цонхоо битүү хаачихдаг. Гэвч агааржуулалттгүй орчинд гал түлэх нь аюултай байдаг. Агааржуулалттгүй газар үчлийн дан исэл буюу /СО/ нь хүнийг угаартуулж хүнд өвчин тусгадаг бөгөөд тэр ч байтугай нас барах шалтгаан болдог.

 A dizzy man holds his head next to a wood stove which leaks fumes.
Шинж тэмдэгүүд

Xүчлийн дан исэл буюу /СО/ хордоход эхэндээ ханиад хүрсэн мэт болно гэхдээ халуурахгүй. Хордсон хүний толгой өвдөж, бие суларч амьсгал богиносч бөөлж цутган толгой эргэнэ.

урьдчилан сэргийлэх

Xүчлийн дан исэл буюу /СО/ ээс урьдчилан сэргийлэх хагмийн сайн арга нь гэр орноо маш сайн агааржуулж бай. Зуухандаа ямар нэг цуурхай гарсан байвал зас. Яндан зуухны хооронд болон утааг гадагшлуулах ямар нэг цоорхой онгорхой нүхнүүдийг бөглөх хэрэгтэй. Агааржуулалт муутай орчинд хэзээ ч бүү гал түл. Гэр орноо халаахын тулд хийн зуух цахилгаан зуух хувцас хатаагч зэргийг бүү ашигла. Гэр дотор бензинээр ажилладаг багаж болон моторыг бүү ажиллуул. Хэрэв та тийм төхөөрөмж ашиглах хэрэгтэй бол агааржуулалт сайтай орчинд утаагаа гадагш хаяж болох нөхцөлд хийх хэрэгтэй.

Тамхины ут

Тамхи татах нь тамхи татаж байгаа хүн болон түүний орчин тойронд байгаа хүмүүст хүнд өвчлөл үүсгэнэ. Тамхи татсанаас үүсэх эрүүл мэндийн дараах асуудлууд гардаг:

  • уушигны хүнд өвчинуушигны хорт хавдаруушиг томрох архаг бронхид
  • зүрхний өвчин, зүрх хаагдах, цус харвах, цусны даралт ихсэх
  • амны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, хүзүү болон давсагны хорт хавдар
A woman holds a child as she and a man smoke cigarettes.

тамхины орчинд хордох: тамхины орчинд хордох нь тамхи татдаг хүн тамхины утаа тараагдаж буй газар үүсдэг янз бүрийн хорт утаануудын холимгоос хордох хордлого юм. Тамхины утааны орчны хордлого нь тамхи татдаг орчинд буй бүх хүнд ялангуяа хүүхдэд хүндээр тусна. Энэ нь тамхи татаж байгаа хүнтэй адил өвчнөөр өвчилнө.

Тамхинаас гарах буюу хэн нэгнийг тамхинаас гарахад нь туслах

Тамхи татдаг хүмүүс тамхинд байдаг никотин гэдэг бодисонд байнгын дуршилтай болж дасдаг. Тамхи татахгүй бол тэдгээр хүмүүс өвчтэй мэт санагдаж сэтгэл санаа нь тогтворгүй болно. Тамхи татдаг хүн бүр никотин гэх хүнийг дасган донтуулдаг бодисноос татгалзахад хэцүү гэдгийг мэддэг.

Тамхины компаниуд бүтээгдэхүү их эрч хүчтэй сурталчилдаг тул олон хүмүүс залуугаасаа тамхинд орж никотинд дасан олон жил татдаг. Тамхины компаниуд бол хүмүүсийн сонголт гэж хэлдэг ч энэ нь сонголт бус химийн бодисын нөлөө нь юм. Тамхи татах нь аюултай зуршил, харин хувь хүний сонголт биш гэдгийг ойлгох чухал. үүнийг ойлгосноор тамихыг хаях эхний алхам эхлэнэ.

A girl speaks to a woman as they look at a poster of a glamorous woman smoking.
Энэ хүн тамхи татаж байгаа нь аягүй гоё харагдаж байна.
Тамхи татах нь өвчин үүсгэдэг шүү дээ. Түүнд гоё юм юу байхав дээ.

Хүмүүст тамхи бүү тат гэж хэлэх нь тамхинаас гархад нь бараг тусалдаггүй. Харин тамхинд байгаа бодисонд дасч автагдсан байдлыг эвдэж өгөх нь тамхинаас гаргахад тулана:

  • тамхи татахыг хүссэн үедээ уртаар амьсгаа ав.
  • өдөр болгон энэ дасгалыг тамхи татахыг хүссэн тохиолдол бүртээ хий.
  • Тамхи татах зуршлыг цай уух, юмуу явган алхах зуршилаар соль.
  • Биедээ байгаа никотиныг зайлж гаргахын тулд их хэмжээний ус уу.
  • Гэр бүл найз нөхдөөсөө дэмжлэг хүс.

Сүрье

Сүрье гэдэг нь уушгыг хамгийн их гэмтээдэг өвчин юм. Сүрьетэй хүн ханиалгахад түүний нян агаарт тархаж олон хоног агаарт амьдарч өөр хүний амьсгалаар орж халдана. Олон хүн шавааралдан амьдардаг болон олон хүн нэг дор ажилладаг үйлдвэр цэргийн бааз шорон дүрвэгчдийн хотхон болон бусад олон хүн бөөнөөрөө байгаа агааржуулалт багатай газар Сүрье өвчин хурдан тархана.

Сүрьений нян хэнийг өвчлүүлдэг вэ?

Сүрьений нян биед нь орсон 10 хүн тутмаас нэг хүн л өвчилдөг. Сүрьений нянтай тэмцэж чадахгүй болтлоо бие нь сул байгаа эсвэл астма малари ДОХ өөр бусад өвчнөөр өвдөгсөд эсвэл нялх хүүхэд эсвэл хоол тэжээлийн дутагдалтай байгаа хүмүүс энэ өвчнийг тусна. Тамхи татах бохирдолтой агаараар амьсгалах нь Сүрье тусах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Шинж тэмдэгүүд

Сүрьег эрт бөгөөд бүрэн эмчилж чадвал бүрэн эдгэдэг өвчин юм өвчтөн анх удаа Сүрье тусч байгаа бол доорх шинж тэмдгүүдээс бүгдийг нь буюу зарим хэсгийг нь мэдэрнэ:

  • 3долоо хоногоос удаан үргэлжилсэн ханиадаар ханиалгах, өглөө дөнгөж сэрэнгүүт илүү их ханиалгаж байвал.
  • Оройн цагаар бага халуурч байх, шөнө хөлрөх
  • Цээж өвчилж нурууны дээд хэсгээр өвчтэй байх.
  • Байнга жин буурч үргэлж бие сулрах.


Бага насны хүүхдүүд ойр ойрхон халуурч биеийн жингээ байнга алдаж, хүзүү болон гэдэс нь хавагнаж арьс нь цагаарч цонхийно.

Эмчилгэ
Droplets spray from the mouth of a woman coughing.

Xэрэв та өөрийгөө Сүрьетэй байж болзошгүй гэж бодож байгаа бол амаа дарж буюу хүмүүсийн хажууд ханиахдаа цамцаараа амаа таглаж бай, гараа ойр ойрхон угаажбай. Эмчрүү яаралтай оч. хэрэв эмнэлэгт таныг Сүрьетэй байна гэж оношилбол та яаралтай эмээ ууж эхэл. Энэ өвчтэй тэмцэхийн тулд 3-4 эмийг өдөр бүр ууж 6-12 сарын турш үргэлжлүүлнэ. Хэрэв гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь Сүрьетэй бол :

  • Гэр бүлийнхээ бүх гишүүдэд Сүрьений шинжилгээ өгүүлж өвчтэй байгааг нь эмчлүүл
  • Бүх хүүхдүүдэд Сүрьений вакцин хийлгэ.
  • Сүрьетэй хүн бусад хүмүүсээс тусдаа саванд хоол идэж, тусдаа өрөөнд унтаж, хүүхэд болон гэр орныхныхоо хажууд амаа дарж ханиах ёстой.


гэр орон болон ажлын байр агааржуулалт сайтай бол Сүрьений аюул бага байдаг. Гэхдээ эргэн тойронд Сүрьетэй хүн байгаа бол энэ нь ойр орчимд аюул авчирдаг. Ядуурлыг багасгаж хүмүүсийг Сүрье өвчний мэдлэгтэй болгосноор тархалтыг хурдан зогсоож болно. Сүрьений шинж тэмдэгийг таних болон бусад өвнөөс яаж урьдчилан сэргийлэх талаар Хисперин сангаас гаргасан эмчгүй газарт номыг үзнэ үү.


This page was updated:05 4-р сар 2021