Hesperian Health Guides

Хөршүүдтэйгээ хамт төлөвлөгөө хийх

Энэ бүлэгт:

Хүмүүс гэр орноо хөршүүдтэйгээ хамт төлөвлөж чадах юм бол тэд өөрсдийн амьдрах газраа илүү сайн гоо үзэмжтэй болгож хэрэгцээгээ хангаж чаддаг. Засгийн газар болон орон нутгийн агентлагууд хүмүүсийг орон гэрээ төлөвлөх арчилах төслүүдэд өргөнөөр оролцуулж хамтран ажилахыг нь дэмжих хэрэгтэй. Орон нутгийн иргэд бол зүгээр л нэг баахан байшингуудад амьдрахыг хүсдэггүй. Хөгжиж байгаа амьд орчинд айл бүхэн нийтийн хэрэгцээний талбай цэцэрлэг, ус угаагуурын газар зах зээл, сургууль болон хүмүүсийн хоорондоо харилцахад нь шаардагддаг бусад орон зайгаар хангагдах хэрэгтэй байдаг.

Орон гэрийг барьж босгох нь хүмүүсийг хоорондоо харьцах шаардлага бий болгодог. Хэрэв хот төвөллөгч хотын барилгачид хөгжлийн агентлагынхан хүмүүсийг хамт ажиллаж боловсорч орон гэрээ барихад нь туслах юм бол тэд зөвхөн гэрээ бариад зогсохгүй эрүүл орчныг бий болгоно.

A community viewed from above.
Орон гэр болон орчны нөхөрлөлийг бий болгосон нь

Олон жилийн турш өмнөд Африкийн ядуу хүмүүс орон гэрийн байнгын дутагдалтай амьдарч ирсэн юм. үүнээс болж тэдний ядуурал эрүүл мэндийн байдал хүнд болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд засгийн газар ядуучуудад байшин барих оролдлогыг хийсэн. Гэвч тэдгээр нь хэт ойрхон хэтэрхий жижигхэн байсан учир тэнд амьдархад эсвэл хэт халуун эсвэл хэт хүйтэн байжээ. Мөн тэдгээр байшингууд нь сургууль дэлгүүр уснаас хол ариун цэврийн нөхцөл муутай байсан ба цаг агаарын нөхцөл муудахад байсхийгээд засвар шаарддаг байлаа. Ингэснээр засгын газрын төслө ядуу хүмүүсийг ядуу хэвээр нь үлдээв.


Энэ асуудлаас болж:Tlolego хэмээх нэгэн иргэний нөхөрлөл байгуулагдаж шинэ маягын тосгон байгуулах ажилд оржээ. Тэд айлуудын орон гэрийг орон нутагт олдоцтой шавар тоосго сүрэл зэрэг материалыг ашиглан барих дизайн гаргажээ. Шавар тоосго болон чулуун фундамент ашиглан тэд эрүүл орчинтой, үзэмжтэй бөгөөд 1000 долларт багтахуйц хямд өртөгтэй орон сууцнуудыг бүтээсэн байна.


Эдгээр байшингууд нь орон нутгийн нөхцөлд хамгийн тохиромжтой байсан байна. Тэд цахилгаантай борооны ус цуглуулах усан сантай, борооны усыг ашиглах цэцэрлэг, усанд орох ванн, ялзмаг хийдэг жорлонтой, нараар халдаг халуун устай, хорхой шавьжийг гэрт оруулахгүй байх цонхны торон хамгаалалттай байлаа. Цонхнууд нь нарлуу харж эргэн тойрон сүүдэр гаргах модтой баригдсан учир гэрт дулаан бөгөөд таатай болгов. Зузаан тоосгон хана нь гэрийг хэтэрхий халах хэтэрхий хөрхөөс хамгаалж байлаа Tlolego нөхөрлөл нь хүмүүст энэ байшинг яаж барих аргыг зааж өгснөөр барилга барих өртгийг багасгаж айл бүхэн өөрсдөө бахархалтайгаар амьдрах нөхцөлийг бий болгожээ.


Эдгээр орон гэрүүдийг замын дагуу болон хотоос гаргаж өгсөн нийтийн талбай дээр барихаар төлөвлөсөн байв. Ингэснээр айл бүхэн хотын нэг хэсэг болох боломжтой болов. Tlolego нь насанд хүрэгчдэд болон сургуулийн сурагчдад зориулан байшингынхаа хичээлийг зааж байлаа. Мөн тэд хүүхдүүд тоо хөдөө аж ахуй газар тариалан орчны хичээлийг зааж өгдөг юм.

A community viewed from above.


Tlolego гэдэг нь орчуулбал эко тосгон гэсэн үг бөгөөд хүмүүсийн орчны эрүүл ахуйг бүрдүүлсэн таатай тосгон юм. Ядуучуудад зориулсан хямд орон сууц барихын оронд Tlolego нь амьдралын таатай орчинг бүтээжээ. өөрсдийн босгосон амжилтын үрээр Tlolego ядуу хүмүүсийг ядуу хэвээр нь үлдээлгүйгээр өөрсдийнх нь бололцоо мэдлэгт нь үндэслэн өөрсдийнх нь нэр төртэй амьдрах орчныг бий болгожээ.



This page was updated:05 4-р сар 2021