Hesperian Health Guides

Аюулгүй аргаар хоол бэлтгэх

Энэ бүлэгт:

Гэр оронд хоол бэлтгэх нь гэрийн амьдралын гол хэсэг юм. Гэхдээ хоол унд түүнийг яаж бэлтгэж хадгалж байгаагаас хамаарч янз бүрийн нян агуулж болдог. Янз бүрийн нянгаар хордсон хоол унд уух нь хоолны хордлого гэдэсний өчвин гэдэс базлах дүүрэх, элдэв хорхойтой байх, халуурах элэгний гипатет тусах бие сулрах, шингэн дутагдах, түгжирэл болох хижиг өвчин тусах зэргийн шалтгаан болдог.

Гэрийн нөхцөлд гардаг хоолноос гаралтай өвчнийг багасгах

Муудсан хоол: — муухай үнэртэй хөгц ургасан буюу муухай задарч өөрчлөгдсөн хоолыг шууд хаяж бай. Битүү гагнасан байсан лаазнаас хоолыг бүү ид. Мөн шил буюу лаазан дотроо тундас унасан байвал лаазалсан хоолыг бүү ид.

Хоол хийхийн өмнө буюу хоол хийсний дараа гараа заавал угаа.

2 women wash dishes.
өвчний нянгууд нүдэнд үл үзэгдэх учир цэвэрхэн харагдаж байгаа гал тогоонд ч тэд байж өвчин үүсгэж болно.

Хоолны мах гурил хөшиглөх мод тавцанг халуун ус савангаар угааж бай. Ялангуяа хоол идэхийн өмнө болон хийхийн өмнө идсэний дараа угаах ёстой. Гал тогооны алчуурнаас нянг арилгахын тулд алчуурыг савангаар угааж наранд хатаах буюу индүүд.

Жимс ногоог идэхийн өмнө угаах буюу хальсалж цэвэрлэ.

Хоол хийх үед халаахад нян устдаг. Хоолыг халуун дээр нь дөнгөж чанасаны дараа идэх нь хамгийн цэвэр бохирдолгүй үе байдаг. Хоолыг чанахдаа шөл, хоолны саван дотор түүхий махны шүүсгүй болтол нь чана. өндөгийг чанахдаа дотор талын шар болон гаднах цагаан нь хатуу болтол нь чана. Загасыг чанахдаа мах нь яснаасаа амархан ховхордог болтол нь чана.

Махыг хадгалж янзлах: мах тахиа болон загасны нян нь бусад хоол унданд түргэн тархдаг учир махыг тусд нь боож хадгалж бай. Махны шүүс өөр хүнсэн дээр унахааргүй газар хадгал. Мах хөшгилж бэлтгэхдээ өөр хүнс хоолонд хэргэлдэггүй тусдаа махны модыг ашигла. Мах хөшгилсөн хутгыг халуун усаар сайн угааж өөр зүйлд хэргэлхийн өмнө савантай усаар угаа. Түүхий мах хадгалсан газарт буюу түүхий мах тавьсан тавцан дээр өөр хоол хүнс бүү тавь.

Хоолны үлдэгдлийг найдвартай саванд хийж хүйтэн хуурай газарт тавьж хадгалах буюу эсвэл шууд хаяж бай. /хоол болон ургацыг хэрхэн хадгалах талаар 12-аар бүлгээс, 15-аар бүлгээс үзнэ үү./



This page was updated:05 4-р сар 2021