Hesperian Health Guides

Орон гэрт байдаг эрүүл мэндийн асуудал

Энэ бүлэгт:

Бидний орчин байгал орчин эргэн тойрноосоо тусгаарлагдаж чаддаггүй. Орчны эрүүл мэндэд ямар л асуудал байна бидний гэр оронд тийм л хэмжээний асуудал гарч ирдэг. Шинэ орон гэр барихын өмнө эсвэл гэр орноо засаж сайжруулахын өмнө та гэр орноо яаж тохижуулах ямар ажлыг гэртээ хийх талаар бодож үзсэн байх ёстой.

Illustration of the below: a bedroom.
Цонх салхивчийг торлохгүйгээр онгойлговол халдварт өвчин тээгч шумуул орж ирэх бололцоотой. /8-аар бүлгийг үз/.
Цахилгааныг буруу холбосон бол гал гарах аюултай.
Будагны хар тугалга ялгарсан хэсгийг амьсгалах буюу идвэл уураг тархи болон мэдрэлийн системийг гэмтээнэ.
Хивс болон тавилгануудын өнгөлгөөний материалууд цавуу зэрэг нь гар хүрэх амьсгалах зэрэгт хортой. Түүнчлэн тийм газар хорхой шавьж үүрлэх боломжтой.
Гэрийн амьтад харшил болон астма үүсгэдэг. Мөн тэдний ялгадас нь өт хорхойноос гаралтай өвчин болон бусад өвчнийг үүсгэнэ. /7-аар бүлгийг үз/.
Illustration of the below: A cooking area in a home.
Гадна талын агаарын бохирдол ялангуяа хот суурин газар үйлдвэрийн бүс болон их хэмжээний шавьжны хор хэргэлдэг газруудад амьдардаг айлуудад амьсгалын замын өвчин уушиг хамар хоолой нүдний өвчин болон астма үүсгэнэ.
Xөндий болон байшингын хагархай цуурхай хана шалны завсар хулгана шумуул болон бусад шавьж үүрлэх боломжтой. Эдгээрээс болж янз бүрийн өвчин дэлгэрнэ.
Байшингын суурь шал хананы болон дээврийн хагархай цуурхай, цонхны цуурхай зэрэг нь дулаан алдагдуулж байшинг чийгтэй болгоно. үүнээс болж ханан суурь тавилганууд дээр хөгц ургана. Энэ нь амьсгалын замын болон бие загатнуулах ширгэн тууруулах зэрэг бусад өвчний эхлэл болдог.
Цэвэрлэгээний бодис шавьжны хор болон бусад химийн бодисууд арьсны өвчлөл амьсгалын замын өвчлөл болон бусад удаан хугацаанд үргэлжлэх эрүүл мэндийн асуудлыг үүсгэнэ.
Хар тугалгаар хийсэн усны хоолойнууд уух ундны болон хоол чанадаг усыг бохирдуулж төрөлтийн гажиг болон бусад хүнд хэлбэрийн эрүүл мэндийн асуудлыг бий болгодог.
Хоол бэлтгэх хэсгийн цэвэрлээгүй газруудад нян үржиж гэдэсний халдварт өвчин болон хоолны хордлого үүсгэнэ.
Агааржуулагч системгүйгээр ямар нэгэн гал асааж утаа гаргах нь гэр дотор хортой хийг хуримтлуулж хүнд өвчинд хүргэнэ.
Задгай гал түлэх нь хамар хоолой нүд уушиг зэрэг эрхтэнд аюултай нөлөө үзүүлж тэр ч байтугай гэр шатах аюул үүсгэдэг


This page was updated:05 4-р сар 2021