Hesperian Health Guides

Хоол хийх халаах зориулалттай түлшнүүд

Энэ бүлэгт:

Мод, ургамлын хаягдал нүүрс аргал хоргол, хар нүүрс зэрэг нь хоол хийх гол түлш болж өгдөг. Гэхдээ тэд шатахдаа хорт утаа бохирдол үүсгэж амьсгалын замын өвчин үүсгэнэ. Олон газруудад мод нүүрс ховор байдаг.

Олон хүмүүс мод нүүрсгүйгээс болж нарны гэрэл ургамлын хаягдал болон био хий зэргээр хоол хийж байна.

Plant waste and briquettes.
Хэрчиж жижгэлсэн ургамлын хаягдлыг устай хольж шахаад хатаах нь сайн шатдаг илүү цэвэр түлш болно.

Ургамлын хаягдал

Ургацаа хураасны дараа хаягдал өвсний хэсгийг хатааж түлш хийх арга олон газарт байдаг. Эдгээр материалуудыг боловсруулахгүйгээр түлэхэд эрүүл мэндэд хортой утаа гарна. Харин сүрлийг хэрчиж жижиглэн шахмал түлш маягийн блок болгож түлбэл удаан асдаг эрүүл түлш болдог. Шахмал түлш хийхэд зарим машин энергийн эх үүсвэр ордог.

Firewood stacked under a table.
Хагалсан түлээг гэртээ хадгалж хатаах нь бага утаа гаргадаг сайн түлш болно.

Энэ нь их үнэтэй байж магадгүй. Бас шахмал түлшээр хийсэн хоолыг амтгүй болсон гэж зарим хүмүүс голдог. Гэхдээ түлш байхгүй газарт шахмал түлш нь сайн сонголт юм.

Түлээ

Түлээний мод нь хамгийн сайн түлшний материал боловч олон газарт түлээ ховор байдаг. Түлээний эх сурвалж болсон ой модыг хамгаалахын тулд хуурай модыг авч түлж байх хэрэгтэй. Хуурай мод нь утааг багасгаж, галыг элчтэй болгоно.

Био хий

Загвар:Futurelik гэдэг бол метан зэрэг байгалын хий бөгөөд энергийн үнэтэй эх сурвалж юм. Хүн амьтан ургамлын ялгадас хаягдлыг органик матери болгон хувиргаж энерги гаргаж авснаар хаягдал бүтээгдэхүүнд байсан био хий нь байгал орчинд хор багатай орчин тойронд хэрэгцээтэй эрүүл түлш болдог.

Нарны гэрлээр хоол

Нарны гэрлээр хоол хийдэг сав нь нарны гэрлээр хоол хийж болно. Нарны гэрлээр хоол хийх арга нь таны хоол хийдэг энгийн зуршлыг эвдэх магадлалтай. Яагаад гэвэл нарны гэрлээр та гал дээр хоол хийж байгаагаас удаанаар хоол болгоно. Гэхдээ нар хурц шарж байгаа үед нарны гэрлээр хоол хийх савыг ашиглан шөнийн цагаар гэрийнхээ энгийн зуухыг ашиглах нь түлшийг хэмнэж өгнө. Нарны гэрлээр хоол болгох сав нь түлш хэмнэх замаар өртгөө хэдхэн сарын дотор нөхнө. Нарны гэрлээр ундны усаа бас ариутгаж болно.

Нарны гэрлээр хоол хийх заавар

Та нарны гэрлээр хоол хийдэг савыг өөрөө хийж болох буюу худалдан авч болно. Тэдгээр савнууд бүгд нэг зарчмаар ажиллана. үүнд:

Arrows show how sunlight heats a dark pot.
  • Тэд нарны гэрлийг дулааны энерги болгон хувиргана. Савны хар өнгө нарны гэрлийг сайн шингээн авч дулаан болгоно. Хоолыг хар өнгөтэй намхандуу нимгэн металлаар хийсэн саванд болгоход сайн. Савны таглаа нь халууныг дотор нь барьж чадахуйц сайн завсаргүй таглаа байх ёстой.
  • Дулааныг хадгалах: хар савныхаа гадуур тарж байгаа дулааныг савны ойролцоо байлгахын тулд шилэн тагтай сав юм уу эсвэл шилэн савыг саван дээр хөмөрч тавь. Эсвэл дулаанд тэсвэртэйг заах HDPE гэсэн тэмдэг бүхий гялгар уутыг савны дээгүүр угалж бүтээ.
EHB Ch17 Page 364-2.png
шилэн бүрхүүл
Гэрэл ойлгогч
  • Нарны илүүдэл гэрлийг цуглуулан ав: гялалздаг ойлгох гадаргуйтай зүйлүүдийг савныхаа ойролцоо тавьж түүнээс ойсон гэрэл хоолны савруу шууд тусах байдлаар тавь. Хөнгөн цагаан фольга цаасгы кардонон дээр наагаад хүссэн өнцгөөрөө савыг тойруулан нарны гэрлийг цуглуулах нь хямд сайн материал болдог. Эсвэл нимгэн металл буюу боронзон өнгөтэй аливаа зүйлс нарны гэрлийг хангалттай ойлгоно.
Чухал санамж ! нарны гэрэлрүү буюу нарны гэрэл ойлгож байгаа гадаргууруу хэзээ ч нүдээрээ шууд харж болохгүй. Ингэх нь нүдийг гэмтээдэг. Иймээс хар шил зүү.

Мөн нарны гэрлээр хоол хийх үедээ хайлах буюу халуунд үнэр гаргадаг ямар ч материалуудыг хэргэлж болохгүй. Ялангуяа халуунд үнэр гаргадаг хуванцар гялгар материалууд хамгийн аюултай.

Нарны гэрлээр хэзээ хоол хийх вэ?

Нарны гэрлээр хоол хийх хар сав нь эсвэл хар эсвэл шилэн таглаатай байх ёстой. Хоолыг хурдан болгохын тулд хоолныхоо орцыг жижиг жижиг хөшиглөөд бага зэргийн ус хий. Дараа нь хоол чанаж байгаа нарны гэрэл цуглуулагчийнхаа доор хөнжил эсвэл өөр тусгаарлагч тавиад өдрийн хамгийн халуун нартай цагт савтай хоолыг тавь. Нарны гэрэл цуглуулагчийн хаалга нь нарлуу харж байхаар тооцоол. Нарны гэрэл цуглуулагчийн ам нь нарлуу эгц харж байхын тулд 30 минут тутам нарны хөдөлгөөнийг дагуулан хөдөлгө. Хэрэв нар үүлний цаагуур орох юм нарны гэрэл цуглуулагчийг хөнжлөөр бүтээж халууныг дотор нь хадгал. Хэрэв хоол халсан боловч бүрэн болоогүй бол жирийн зуухан дээр тавьж гүйцээн болго.

A figure standing in midday sun.
A figure standing in sun just before or after midday.
A figure standing in morning or evening sun.
хурдан хоол хийх удаан хоол хийх хоол хийх боломжгүй"'


This page was updated:05 4-р сар 2021