Hesperian Health Guides

Ундны усыг цэвэршүүлэх нь

Энэ бүлэгт:

Усны эх сурвалжийг цэвэр ариун байлгахын тулд булаг худгуудыг хамгаалж, бохирдлын эх сурвалжийг худгийн нүхээс хол байлгах нь хамгийн чухал. Гэхдээ ямар ч эх үүсвэрээс авсан ус нь бохирдсон байх юм бол, хүмүүс усны өнгө амтнаас болж усыг уухад хэцүү байгаа бол усыг цэвэршүүлж болно. Крантны ус ,усан сангийн ус, худгийн ус зэрэг нь бохирдолтой байвал усыг уухын өмнө цэвэршүүлнэ.

Усыг ямар аргаар цэвэршүүлэх нь та хэр зэрэг ус хэрэглэх шаардлагатай байгаагаас хамаарна. Аль ч аргыг хэрэглэсэн усыг цэвэрлэх хамгийн эхний арга бол хувинтай усыг тунгааж, нян шороо нь ёроолдоо тунсны дараа цэвэр хэсгийг өөр саванд юүлэх явдал юм. Ингэснээр тунаж үлдсэн жижиг бохир хэсгүүд хуучин савандаа үлдэж уснаас зайлуулагдана. Усыг ийнхүү тунгааж тундасыг зайлуулснаар усыг халдваргүйжүүлэхэд хялбар болно.

Доорх зурган дээр үзүүлж буй ус цэвэршүүлэх аргууд нь усыг хортой химийн бодисноос цэвэрлэж чадахгүй. Хортой химийн бодисонд бохирдсон ус нь уух, усанд орох, хувцас угаахад хэзээ ч тохиромжгүй. Хортой химийн бодисонд хордсон уснаас хүмүүс хорт хавдар, арьсны маажуур өвчин авч хүүхэд зулбаж, бусад хүнд өвчнүүдийг тусдаг.

Харин усыг нян, өт хорхойноос цэвэрлэхдээ дараах шүүлтүүр халдваргүйжүүлэх аргыг ашиглаж болно:

1. Усыг хэдэн цагаар хөдөлгөөнгүй байлгаж тдаавуун шүүлтүй:

EHB Ch6 Page 92-1.png

даавуун шүүлтүүр
…эсвэл …
EHB Ch6 Page 92-2.png
модны нүүрсийн шүүлтүүр
элс
модны нүүрс
том ширхэгтэй элс
шүүгдсэн ус

Усыг тунгааж цэвэрлэх бусад аргуудыг хуудсанд үз.

2. Усыг дараах аргуудын аль нэгийг ашиглан ариутгаж болно:

EHB Ch6 Page 92-3.png
EHB Ch6 Page 92-4.png
EHB Ch6 Page 92-5.png
EHB Ch6 Page 92-6.png
буцалгах   …эсвэл… хлорин дусаах …эсвэл… наранд халдваргүйжүүлэх    …эсвэл… лимоны шүүсийг дусаах

Усыг тунгааж шүүх

Усыг тунгаах нь уснаас хатуу зүйлс, шороо, нян, өт хорхойг савны ёроолд унагааж өгдөг. Усыг таваас зургаан өдөр хадгалснаар усан доторх нянгийн тоо цөөрнө. Гэхдээ Gardia зэрэг зарим нянгууд усыг хичнээн ч удаан хадгалсан үхдэггүй. Ийм учраас усыг тунгааж аюулгүй болгож, шүүх, хлоржуулах болон нараар халдваргүйжүүлэх бусад аргыг хэрэглэнэ.

Гурван савны арга

Гурван савны арга нь усыг тунгааж савны ёроолд нян тоос шороог унагаахад хэрэглэнэ. Энэ арга нь усыг нэг саванд хадгалхаас илүү аюулгүй болгодог. Гурван савны аргыг хэрэглэж усыг тунгааснаар ус бүрэн халдваргүйжиж чадахгүй учир дараах халдваргүйжүүлэлтийн аргыг хэрэглэх хэрэгтэй.

EHB Ch6 Page 93-1.png
EHB Ch6 Page 93-2.png
EHB Ch6 Page 93-3.png

Нэгдүгээр өдрийн өглөө: нэгдүгээр савыг усаар дүүргэж таглаад хоёр хоног тунгаа.

Хоёрдугаар өдрийн өглөө: хоёрдугаар савыг усаар дүүргэж таглаад хоёр өдөр тунгаана. Энэ үеэр нэгдүгээр савны ёроолд тоос шороо нян нилээд сайн тунасан байна.

Гуравдугаар өдрийн өглөө: нэгдүгээр савнаас усыг хоосон гуравдугаар савруу юүлнэ. Ингэхдээ нэгдүгээр савны ёроолд тунасан тундасыг үлдээж, цэвэр усыг юүлнэ. Дараа нь нэгдүгээр савыг цэвэрлэж түүнийг усаар дүүргэнэ. Дүүргэсэн усаа таглаж, хоёр хоног тунгаана. /энд тагласан усыг өөр саванд юүлэх өдөр нь тавдугаар өдөр байна/

Дөрөвдүгээр өдрийн өглөө: хоёрдугаар савнаас гуравдугаар савруу усыг юүлж халдваргүйжүүлнэ. Хоёрдугаар савыг угааж цэвэрлэн дахин усаар дүүргэнэ.

Ингээд хэдэн цөөхөн өдрийн дотор гуравдугаар саванд орж байгаа ус бүр цэвэр ус байх ба гуравдугаар савнаас ундны усаа хэрэглэж хоол ундаа хийнэ. Хэрэв та нэг савнаас нөгөөрүү усаа цэвэр шаланкаар юүлбэл усны ёроолд тунасан тундасыг хөдөлгөхгүйгээр илүү цэвэр усыг юүлж чадна.

Ургамалыг ашиглах

Олон газарт хүмүүс усаа цэвэрлэж ариутгахын тулд ургамал хэрэглэдэг. Зүүн Африкт ус цэвэршүүлэхдээ Морингагийн үрийг ашигладаг. Морингаг Филипинд Малунгаи гэж нэрлэдэг. Энэ нь Энэтхэгт “морин мод” буюу бөмбөрийн дохиур мод гэж нэрлэгддэг. Гаити болон Доминиканы улсад морингааг Бензолевийн мод хэмээн нэрлэдэг. Морингаагийн үрийг дараах байдлаар ашиглана:

  1. Урийг гурван өдөр хатаана.
  2. Leaves next to a mortar and pestle.
  3. Урийг нунтаг болтол нь нүднэ. Хорин литр усыг цэвэршүүлэхэд 15 ширхэг морингаагийн үр орно. рийг нунтаг болтол нь нүднэ. Хорин литр усыг цэвэршүүлэхэд 15 ширхэг морингаагийн үр орно.
  4. Морингаагийн үрийн нунтагийг бага зэрэг устай хольж, зуурмаг зуураад түүнийгээ усруу хийнэ.
  1. Уг зуурмагаа задлахын тулд усаа 5-10 минут хутгана.Усыг хурдан хутгах тусам зуурмаг хурдан уусна.
  2. Устай савыг таглаж, морингааг усанд тунахыг хүлээнэ. 1-2 цагийн дараа усыг цэвэр савруу тунгааж юүлнэ. Эхний савны ёроолд тундасыг үлдээх хэрэгтэй.

Усыг шүүх

Уснаас нянг цэвэрлэхийн тулд янз бүрийн аргаар шүүнэ. Зарим шүүлтүүр нь доор зурагт үзүүлсэн Кирамик шүүлтүүр байх ба тусгай тоног төхөөрөмж шаардагддаг. Зарим нь бага зэргийн усыг шүүж болох энгийн шүүлтүүрүүд байдаг.

Даавуун шүүлтүүр

2 women wearing saris filter water through a cloth into a container.

бангладеш болон Энэтхэгт нарийн нэхсэн даавууг ашиглан холерийн нянг уснаас шүүдэг. Холерийн нян нь маш жижиг нян бөгөөд энэ жижиг амьтныг уснаас шүүхийн тулд нягт нэхсэн даавуу хэрэгтэй. Даавуун шүүлтүүрээр холерийн нян болон Гвинейн хорхойг сайн шүүж чаддаг.

Даавуун шүүлтүүрийг энгийн даавуу, сатин болон марлаар хийж болно. Хуучин даавуу нь шинэ даавуунаас илүү сайн шүүлтүүр болж чаддаг. Учир нь хуучин даавууны утаснуудын завсар хорхой нянгууд нэвтрэх нь бага байдаг.

  1. Усыг саванд хийгээд тунтал нь байлга.
  2. Даавууг дөрөв давхарлаад хоосон савны амсар дээр бэхэлж боо.
  3. Эхний савнаас хоёр дахь савруу усыг зөөлхөн юүл.

Даавуугаа эргүүлж хэрэглэж болохгүй яагаад гэвэл усыг шүүхэд даавууны өнгөн дээр үлдсэн нян өт хорхой буцаж усруу орох аюултай байдаг. Усаа шүүсний дараа шүүлтүүрийн даавууг сайтар угааж наранд хатаа. Даавууг наранд хатаах нь даавуунд үлдсэн нянг үхүүлдэг сайн талтай. Наргүй үед даавууг ариутгагч бодисоор угааж халдваргүйжүүл. Шүүсэн усыг хадгалж буй цэвэр усны савыг хоёроос гурван долоо хоног тутамд угааж цэвэрлэж бай.

Кирамик шүүлтүүр

Шатаасан шавар, коллойдын мөнгөний хольцтой жижиг усны шүүлтүүрийг нян шүүхэд ашигладаг. Ямар ч шаварчин бага зэргийн дадлага хийсний дараа энэхүү кирамик шүүлтүүрийг хийж чаддаг болно.


EHB Ch6 Page 94-2.png
Xуванцар таглаа
Коллойдын мөнгөөр бүрсэн кирамик шүүлтүүр
Xуванцар сав
Xуванцар крант
Хуванцар савны дотор талд кирамик шүүлтүүр тавьж хэрэглэнэ.


Модны нүүрсэн шүүлтүүрийг хэрхэн хийх вэ?

Энэхүү шүүлтүүрийг хийхэд хялбар бөгөөд энэ шүүлтүүрийн тусламжтайгаар бага хэмжээний уснаас ихэнх нянг зайлуулж цэвэршүүлж чадна.

Орох материал: металл юмуу хуванцар хувин хоёр ширхэг, алх ба 1-2 ширхэг том хадаас, хувин дүүрэн том ширхэгтэй элс, хувингын ¼ тэй тэнцүү модны нүүрс.

  1. Хувингуудын нэгний ёроолд нь нүх гарга. Тэгээд хувинг угаа. Энэхүү ёроол нь цоорхой хувин бол шүүлтүүрийн сав юм.
  2. Элсийг угааж элсээр ус шүүж үз. Элснээс шүүрч байгаа усны өнгө нь тунгалаг өнгөтэй бол элс сайн угаагдсаны тэмдэг.
  3. Модны нүүрсийг жижиг хэсгүүд болгон бутал. Идэвхжүүлсэн нүүрс хамгийн сайн байдаг бөгөөд жирийн модны нүүрс ч бас тохирно. Хэзээ ч шахмал түлш ба брикетийг ашиглаж болохгүй. Тэр бол хор.
  4. EHB Ch6 Page 95-1.png
    Шүүлтүүрийн хувин
    10см зай
    элс
    8 см нүүрс
    5 см элс
    Шүүлтүүрийн хувинг тогтоох саваа мод
    Цэвэр ус орох сав
  5. Шүүлтүүрийн хувингийн ёроолд угааж бэлтэгсэн 5 см зузаан элсийг хий. Тэгээд дээр нь ус асга. Элсний завсараар ус доош гоожих ёстой. Хэрэв ус гоожихгүй бол савны ёроолын нүхийг томруул. Хэрэв нүхээр элс гоожиж байвал нүх хэтэрхий томдсон гэсэн үг. Энэ тохиолдолд элсийг буцаан гаргаж савны ёроолын нүхэн дээр нимгэн даавуу тавиар дээрээс нь элсээ хийнэ.
  6. Элсэн дээрээ найман см зузаантай буталсан нүүрсээ тавина. Дараа нь савыг нэмж элсээр дүүргэн хувингийн амсараас арван см доош хүртлэх зайг элсээр дүүргэнэ.
  7. Хоосон цэвэр усны саван дээр хоёр саваа мод тавь. Дээр нь шүүлтүүрийн хувингаа тавина. Дараа нь цэвэр усыг шүүлтүүр дундуур явуулан усыг цэвэрхэн өнгөтэй гарах болтол нь зайлна. Ус цэвэрхэн өнгөтэй гарч эхэлбэл шүүлтүүрийг ашиглахад бэлэн болсон гэсэн үг.
  8. Шүүлтүүрийг ашиглахын тулд шүүлтүүр дээр ус хийгээд доош шингэж шүүгдэхийг нь хүлээ. Ундны ус нь доод талын хувинд нэмэгдэнэ. Улам сайн ариутгая гэвэл шүүгдэж гарсан усыг халдваргүйжүүлэх хэрэгтэй.


Шүүгдэж байгаа усны нян, хорхой нь нүүрсэн дээр үлдэх учир нүүрсний давхрагыг хэдэн долоо хоног тутамд сольж байх ёстой. Эсвэл шүүлтүүрийг ашиглахгүй хэд хоносон бол нүүрсийг солих хэрэгтэй.


Гэрийн нөхцөлд удаан элсэн шүүлтүүрийг хийх нь

Энэ нь хамгийн аюулгүй, хамгийн үр дүнтэй, хамгийн хямдхан аргаар гэртээ ус шүүх боломж олгоно. Энэ шүүлтүүрээр өдөрт дор хаяж 50 литр усыг шүүж болно.

  1. 200 литрийн боошгыг цэвэрлэж ариутгах нунтгаар халдваргүйжүүл. Лаазанд химийн хортой бодис огт байх ёсгүй.
  2. Лаазны амсараас лаазны өндрийн ⅓ тэнцүү зайд цоолон нүх гаргаж крант суулга. Лаазны нүх нь крантныхаа хэмжээтэй тохирч байх ёстой.
  3. Крантыг нүхэнд тааруулан бэхлээд, хатуу бэхлэгчээр чигжих эсвэл ороож чангал. Хэрэв тоосгон усан сан ашиглаж байгаа бол крантыг цементлэн бэхэлж болно.
  4. Ус татах уян хоолойг бэлтэг. Уян хоолойны үзүүрийг нь 35 см зайд олон жижиг нүх гаргаж, тэр үзүүрийг доош харуулан лаазны ёроолд бэхэл. Ингэхдээ лаазны ёроолд уян хоолойг нэг тойрог үүсгэн байрлуулна.
  5. Уян хоолойны дээд буюу нүхгүй хэсгийг кранттай холбо. Кранттай холбож ус шүүрэхгүйгээр бөхөлж хавчих буюу төмөр утсаар ороо.
  6. Лаазны ёроолд ус татах нүхтэй шалаанкны дээрээс 7 см орчим зузаантай цэвэр хайргыг байрлуул. Хайрган дээр нимгэн даавуу тавьж, даавуун дээрээс крантад 10см ойртох хүртэл зузаантай голын цэвэр элс тавь. Дараа нь элсэн дээрээ дахин нимгэн даавуу тавь.
  7. Усныхаа лаазан дээр таг тавьж, тагны голд ус хийх нүх гарга. Нүхний тушаа доор элсрүү нүхний тушаа доор нүхээр ус гоожуулах үед элс бужигнуулахгүйн тулд хавтгай чулуу юмуу эсвэл таваг тавь.
  8. Шүүлтүүрийг усаар зайлж цэвэр ус гартал нь ус нэм. Шүүлтүүр зайлагдаж цэвэрлэгдсэний дараа ашиглахад бэлэн болно.
EHB Ch6 Page 96-1.png
200 литрийн лааз
Таг
Хавтгай чулуу
Угаасан элс
Угаасан хайрга
Уүгээр ус хийнэ
Крант
Нимгэн даавуу
20мм ийн уян шалаанк

Удаан элсэн шүүлтүүрийг ашиглаж арчилах

Хэдэн өдөр хэрэглэсний дараа бактер болон замаг элсний дээд давхаргад ургаж, ногоон давхрага үүсгэнэ. Энэ нь усыг улам цэвэршүүлэхэд хэрэглэгдэх учир битгий хусч хая. Цэвэршүүлэх ажил хийхийн тулд элс заавал усаар бүрхэгдсэн байх ёстой. Ийм ч учраас крант нь элснээс дээгүүр байрлаж байгаа юм. Шүүлтүүрийг өдөрт усаар заавал дүүргэж байх ёстой ба усыг бага хэмжээгээр авч хэрэглэх хэрэгтэй. Хэрэв шүүлтүүр бүрэн хатаж орхивол сайн шүүлтүүр байж чадахгүй бөгөөд түүнийг дахин цэвэрлэж дахин хийх хэрэгтэй болно.

Шүүлтүүрлүү ус хийхийн өмнө усыг сайтар тунгааж, хатуу биетүүдийг савны ёроолд үлдээж зайлуулах хэрэгтэй. Ингэснээр цэвэршүүлэх ачаалал багасч ус улам хялбар цэвэршинэ. Хэрэв та усаа шүүлтүүррүү юүлэхдээ самарч байгаа мэт удаан гоожуулбал усруу агаар орж, усны амт сайжирна.

Крантнаас гоожих ус тасалдаж багасвал шүүлтүүрийг цэвэрлэх цаг болсон гэсэн үг. Ингэхийн тулд усыг шүүлтүүрээс гаргаж дуусган ногоон давхрагыг хусч хаян, элсний дээд талын нэг см орчмыг авч зайлуулна. Олон удаа цэвэрлэсний дараа элсний хэмжээ талдаа хүртэл багасвал бүх элс хайргыг авч шинээр элс хайрга хийнэ. Ийм цэвэрлэгээг жилдээ 1-2 удаа хийх шаардлагатай.

Хүнцэлийг arsenic шүүх

Усан дахь хүнцэлийг шүүж зайлуулахын тулд удаан элсэн шүүлтүүрийн дээд давхрага дээр хадаас дүүргэ. Хамгийн жижиг хэмжээтэй хадаас 3-5 кг байх шаардлагатай. Ингэхдээ никэлдсэн хадаас хэрэглэж болохгүй. Учир нь жирийн хар төмөр хадаас зэвэрч байж сайн шүүлтүүр болдог. Хүнцэл нь зэвэрсэн хадаастай нэгдэж, уснаас зайлуугаддаг.

Усыг халдваргүйжүүлэх

Усыг халдваргүйжүүлэн нян өт хорхойг арилгах нь ундны усыг аюулгүй болгодог. Усыг халдваргүйжүүлэх хамгийн сайн арга нь буцалгах, наранд тавьж халдваргүйжүүлэх буюу хлорин хийх явдал юм.

Чухал санамж ! эдгээр арга нь усыг химийн хортой бодисноос хамгаалж үл чадна.

Ус буцалгах

A woman squats to stir a pot over a fire.

Усыг буцалж эхэлмэгц нэг минут орчим үргэлжлүүлэн буцалга. Ихэвчлэн нэг минут буцалсан усанд байгаа бүх нян үхэж дуусдаг. өндөр уулын бүс нутагт усыг гурван минут орчим буцалгах хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд ус бага градуст буцална.

Усыг буцалгаснаар усны амт өөрчлөгдөнө. Буцалсан усаа хөрсний дараа түүнийг лонхонд уудалж хүчтэй сэгсрэх хэрэгтэй. Усыг хүчтэй сэгсэрхэд усанд агаар орж амтыг сайжруулна.

Гал түлэх түлээ байхгүй ховор газарт бол усыг буцалгахад хүндрэл тохиолдоно. Иймээс хоол хийснийхээ дараа унтарч амжаагүй гал дээр усаа буцалгаж амжих хэрэгтэй.

Усыг наранд хэрхэн халдваргүйжүүлэх вэ?

Усыг лонхонд хийгээд наранд тавих нь халдваргүйжүүлэх нэг үр ашигтай хэлбэр болдог. Ингэхийн тулд эхлээд усаа шүүж цэвэр тунгалаг болго. Усыг нараар халдваргүйжүүлэх нь экваторт ойрхон халуун оронд илүү тохиромжтой. Халуун орны нар хурц учир богино хугацаанд халдваргүйжүүлж болно. Харин хойд буюу өмнөд зүгт экватороос хол орших орнуудад нараар халдваргүйжүүлэхэд илүү удаан хугацаа шаардагдана.

EHB Ch6 Page 98-1.png
  1. Эхлээд хуванцар юм уу шилэн лонх эсвэл гялгар уутыг цэвэрлэ.
  2. Усыг лонхонд тал орчим дүүргээд 20 секунд сэгсэр ингэснээр усан дотор агаар орж ус нь хоостэй мэт болно. Дараа нь нэмж ус хийн усыг лонхонд бүрэн дүүргэ. Түрүүчийн сэгсэрсэн усны хөөснүүд усыг хурдан халдваргүйжүүлэхэд туслана.
  3. Лонхтой усыг амьтан хүн явахгүй сүүдэргүй газарт тавьж, зургаан цаг байлга. Хэрэв цаг агаар үүлэрхэг бол хоёр өдөр байлга. Ихэвчлэн байшингийн дээвэр дээр байлгахад тохиромжтой.
  4. Ингэж ариутгасан усыг шууд лонхноос нь ууж болно. Усыг лонхноос шууд уух нь түүнийг олон сав дамжуулж халдвар авахаас хамгаална.


Нарны халдваргүйжүүлэлтийг бүрэн бөгөөд хурдан хийх бас нэг арга нь нарны цанагчинд лонхийг хийснээр гүйцэтгэж болно.

Mn EHB Ch6 Page 98-2.png
нэг литр ус тутамд нэг лайм юмуу лемон хэрэглэнэ.

Лайм болон лемоны шүүс

Нэг литр ундны усанд лайм юмуу лемоны шүүсийг дусаагаад 30 минут байлга. Ингэхэд холер болон бусад олон өвчний нянгууд үхсэн байдаг. Энэ арга нь усыг бүрэн цэвэршүүлж чадахгүй ч гэсэн холер гарсан газруудад өвчний тархалтаас хамгаалахад хангалттай сайн арга юм. Нарны халдваргүйжүүлэлтийн аргаар усыг ариутгахын өмнө лайм юмуу лемоны шүүс дусаавал, эсвэл гурван савны аргаар усыг шүүхийн өмнө дээрх жимсний шүүсийг дусаавал ус улам аюулгүй болно.

Хлорин

Ундны усанд байгаа ихэнх нянг устгаж чаддаг хямд бөгөөд хялбар хэрэглэгдэх зүйл бол хлорин юм. Гэхдээ хлоринийг хэтэрхий бага хэрэглэвэл нян бүрэн устахгүй бөгөөд хэтэрхий их хэрэглэвэл усны амт муухай болно. Хлоринийг нийт орон нутгийн хэмжээний усны системд ашиглахад хамгийн тохиромжтой бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромж муутай. Хэрэв гэрийн нөхцөлд хлорин хэрэглье гэвэл дараагийн хуудсан дахь зааварчилгааг үз.

Хлорин их хэмжээгээр хэрэглэх нь хүн болон байгалд хортой бөгөөд зөвхөн усыг ариутгах хэмжээнд хэрэглэх нь аюулгүй байдаг. Хлориноор ариутгасан усыг хэрэглэх нь нянгаас өвчин халдварлахтай харьцуулбал огт аюулгүй гэсэн үг.

Хэр зэрэг их хлорин хэрэглэх ёстой вэ?

Усанд хэрэглэх хлориний хэмжээ нь тухайн усны бохирдол хэр зэрэг байгаагаас хамаарна. Усанд байгаа нян их байх тусам түүнийг устгахад илүү их хлорин орно. Усыг хлориноор ариутгахдаа усанд байж болох нянг бүрэн устгах хэмжээний хангалттай орцоор хлоринийг хийх хэрэгтэй. Усанд үлдсэн үлдэгдэл хлоринийг чөлөөт хлорин гэж нэрлэдэг. чөлөөт хлориний үлдэгдэл нь усанд шинээр ургасан нянгуудыг устагаж байдаг. Усанд чөлөөт хлорин байвал уснаас үнэртэж, бага зэрэг амтагддаг. Энэ нь тухайн усыг ууж хэрэглэхэд аюулгүй гэсэн дохио юм. Гэхдээ хлорин хэтэрхий их бол үнэр амт нь таагүй байдаг учир ус уухад таалагдахгүй.

Зөв хэмжээгээр хлоринийг хэрэглэхийн тулд та өөрт байгаа хлориний орцийг мэддэг байх ёстой. Хлоринийг янз бүрийн хэлбэрээр зах зээлд гаргадаг. үүнд: хий, цайруулагч нунтаг, өндөр чанрын хипо хлорид, гэрийн нөхцөлд хэрэглэх шингэн цайруулагч гэсэн хэлбэрүүдээр байна. Гэрийн нөхцөлд хэрэглэх шингэн хлорин нь хамгийн түгээмэл учир тэрхүү шингэн хлориноор усыг хэрхэн аруитгах талаар тайлбарлья.

Гэрийн хлорины уусмал янз бүрийн хэмжээгээр хлориныг агуулсан байж болно. Хамгийн түгээмэл нь 3.5хувь ба 5% ийн орцтой байдаг. Хлоринийг хэмжих хамгийн энгийн арга нь эхлээд /ээж уусмал/ буюу 1% ийн уусмалыг бэлтгэх явдал юм. үүнийг бэлтгэснийхээ дараа ариутгахыг хүсч байгаа усруугаа уусмалаа хийдэг.

Эх уусмалыг бэлтгэхдээ: Нэг аяга хлориний уусмалыг нэг литрийн хоосон цэвэр шилрүү хий. Лонхыг цэвэр усаар дүүргэ. Лонхыг гучин секунд орчим сэгсэр. Түүнийг гучин минут байлга. Одоо таны эх уусмал бэлэн боллоо. Хэрэв усанд хэтэрхий их гадны биет хатуу зүйл орсон байвал түүнийг хлорин ариутгаж чадахгүй. Иймээс усаа заавал тунгаа. Тунгаасан усыг цэвэр саванд хийж хлорин нэм.

Ус ээж уусмал
Нэг литрт
EHB Ch6 Page 99-1.png
EHB Ch6 Page 99-2.png гурван дусал
Дөрвөн литрт
EHB Ch6 Page 99-3.png
EHB Ch6 Page 99-4.png 12 дусал
20 литрт
EHB Ch6 Page 99-5.png
EHB Ch6 Page 99-6.png нэг цайны халбага
200 литрт
EHB Ch6 Page 99-7.png
EHB Ch6 Page 99-8.png арван цайны халбага
Ээж уусмалаас цэвэр усруу эдгээр орцыг хийж орхиод уухын өмнө гучин минут байлга. Хэрэв ус нь бүгээн, цэгээн өнгөтэй байвал та ээж уусмалаасаа дахин энэ орцоороо нэмж хийх шаардалагатай.




This page was updated:05 4-р сар 2021