Hesperian Health Guides

Булаг шандаа хамгаал

Энэ бүлэгт:

Булаг нь газрын доорхи ус хөрсөн дээр гарч ирж буй илрэл юм. Булгын ус нь газар доорхи шороо чулуугаар шүүгдэж гарч ирж буй учир бохирдолгүй байдаг. Гэхдээ газрын хөрсөн дээрээ гарч ирээд бохирдох магадлалтай. Гэхдээ булгын ус цэвэр ариун эсэхийг шалгахын тулд дараах асуултыг тавь:

  • энэ нь жинхэнэ булаг мөн үү эсвэл горхи газар доогуур ширгэж байгаад гарч ирж байна уу? Хэрэв ийм бол гүний ус гэхээсээ илүү газрын хөрсөн дээрх ус богино хугацаанд шургаанд гарч ирсэн гэсэн үг. Ийм тохиолдолд энэхүү булаг нь цэвэр байх магадлал муутай бөгөөд зөвхөн борооны улиралд гарч ирэх хандлагатай байдаг.
  • Булгын ам нь том уу? Хэрэв тийм бол энэ нь хавар их үерийн үеэр үүссэн ус биш биз? Хэрэв булгийн ус булингартай юм уу шавартай бол газрын хөрсний бохир ус булагруу ордог байх магадлалтай.
  • Булгын ойр орчимд бохирдлын эх сурвалж байна уу? Үүнд мал, амьтан, жорлон, цэвэрлэх байгууламжийн усан сан, химийн хорт бодисын хэрэглээ юм уу бусад хүний үйл ажиллагаа байна уу?
  • Булгын ойролцоо 15 м ийн зайд шул шороо элс байна уу? Ийм байвал газрын гүний усруу орохоос өмнө бохирдсон ус нь шороонд шүүгдэх боломжтой.

Булгын ойролцоох газрыг хамгаал

Булгын ойролцоох газрыг хамгаалах нь худагны нүх ухахаас хямдхан. Булгыг хамгаалалтанд авангуут тэндээсээ усыг хоолойгоор татаж айлуудад хүргэх боломжтой. Булгыг хамгаалахын тулд тойруулан хашаа барьж, булгын ойролцоо гоожих илүүдэл ус хаягдлыг зайлуулах шуудуу ухах хэрэгтэй. Ингэснээр амьтдыг булгаас хол байлгаж чадна.

Булгын ойр орчмыг хамгаалахын тулд нутгийн унаган мод ургамалыг тарь. Мод ургамал нь булгын ойролцоох газрыг элэгдэлээс хамгаалж, усны орчимыг таатай газар болгоно.

A man fills a bucket at a spring box enclosed in a fenced area.


Ус хадгалах булгын хайрцаг байгуул

Булгын хайрцаг гэдэг нь чулуу, тоосго, цементээр хийсэн булгын усыг бохирдлоос хамгаалах зориулалттай таглаатай сав юм. Булгын хайрцаг нь булгаас ус авах ажлыг хялбар болгохын зэрэгцээгээр усыг хадгалах савруу чиглүүлж өгдөг. Булгын хайрцагыг хэрхэн яаж хийх нь тухайн газрын хэв хэрэглэх материалын олдоцоос хамаардаг.

Xудгын хайрцагын эд ангиуд:

EHB Ch6 Page 85-1.png
Ус зайлуулах шуудуу нь усыг худгийн хайрцагруу орохоос хамгаална
Элс хайрга
Ус эндээс урсана
Усны түвшин
Сөхөгддөг таг, энэ тагыг сөхөж усны цэвэр байдлыг шалгана
Үлээх турбааны үзүүрт тор хийж шавьжнаас хамгаална
Элс шороог шүүх шүүлтүүр
Ус гадагшлуулах турбаа
Худгийн хайрцагыг усаар зайлах зориулалттай цэвэрлэгээний турбаа
Энэ зурагт өндөрлөг газрыг ухаж хийсэн худгийн булгийн хайрцагыг зүслэтээр харууллаа.

Турбаа болон худгийн хайрцагыг ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй

Худгийн хайрцагыг ойр ойрхон шалгаж цэвэрлэж байх хэрэгтэй. Өвс ургамлын үлдэгдэл, навч, үхсэн амьтан болон бусад зүйлс турбаа ба булгын хайрцагыг бөглөж, усыг бохирдуулдаг. Булгын хайрцагруу бохир зүйл орохоос урьдчилан сэргийлж, турбаа хоолойны үзүүрт тор шүүлтүүр хийж өгөх хэрэгтэй. Тэрхүү хамгаалалтын торыг ойр ойрхон цэвэрлэж байвал ус цэвэр бөгөөд жигд гарч ирнэ.


This page was updated:05 4-р сар 2021