Hesperian Health Guides

Бохир ус: асуудал уу нөөц үү?

Энэ бүлэгт:

Дэлхий дээрхи усны хэмжээ үргэлж нэг хэвээр байдаг учраас нэгэнт асгарсан ус дахин дахин хэрэглэгддэг. Гэхдээ гудамж борооны ус угаалга хийсэн газар тариаланд ашигласан үйлдвэрт ашигласан уснууд нян химийн бодис ихээр агуулдаг учир түүнийг ундны ус, усанд орох угаалгын усанд ашиглаж болдоггүй.

Харин химийн хорт бодис хүний хаягдлаар хордоогүй ямарваа усыг энгийн ариутгал хийгээд дахин ашиглаж болдог. Хэр зэрэг хэмжээний усыг дахин ашиглаж болох вэ гэдэг нь танай орон гэрт болон орон нутагт хэдийн хэмжээний хаягдал усыг ариутгаж болох, ямар хэмжээний бохирдолд орж байгаа, усаа ариутгахад ямар хэмжээний цаг хугацаа материал хөдөлмөр шаардагдаж байгаагаас хамаарна.

Бүгээн усны шийдэл

Бүгээн ус гэдэг нь юм угааж, гэр цэвэрлэж цэвэрлэгээнд ашигласан ус бөгөөд хүний ялгадас ороогүй ус гэсэн үг юм. Бүгээн ус гэдэг нь бас химийн хортой цэвэрлэгээний материал хэрэглээгүй хортой саван хэрэглээгүй энгийн савангаар, энгийн цэвэрлэгээ хийсэн ус гэсэн үг. /аюулгүй цэвэрлэгээний бодис хийх талаар хуудаснаас үз/. Бүгээн усыг дахин цэвэрлэж, тариа ногоо услах боломжтой болгодог ба зарим үед ямарч ариутгал хийлгүйгээр газар асгаж болдог.

Чухал санамж ! бүгээн усыг хэзээ ч ууж болохгүй.

Бүгээн усны системийг хэд хэдэн янзаар хийж болдог. Бүгээн усны систем нь дараах нөхцөлд хамгийн тохиромжтой:

  • Барьж босгож, арчилхад хялбар байх
  • өөх тос химийн бодистой ариутгагч цэвэрлэгч бодис, химийн уусмал зэргийг усанд оруулахгүй байх
A drain leads from a house through a constructed wetland to a small garden.

Газрын хөрсөөр дамжуулан бүгээн усыг шүүхэд зориулсан чийглэг газрын байгууламж

бүгээн усыг цэвэрлэх нэг арга нь зүлэг ногоо чийглэг байгууламжийг байгуулах замаар байгалын цэвэрлэгээний аргыг дуурайлган ус цэвэршүүлнэ. чийгтэй газрын байгууламж нь бүгээн усыг ургамал хөрс чулуугаар дамжуулан шүүнэ. Бүгээн усанд байгаа тэжээллэг бодиснууд ургамлыг тэжээж, харин ургамал нь усанд хүчил төрөгч өгч цэвэршихэд нь туслана. Ийм зүлгэн байгууламж нь:

  • үнсний ногоо газар тариаланд усжуулалтыг хүргэж өгнө.
  • Бусад зорилгоор ашиглаж болох мод бутыг ургуулж өгнө.
  • Хаягдал усыг гоё сайхан цэцэрлэг болгон хувиргана.


Чухал санамж ! ногоон чийглэг байгууламж нь хүний өтгөн ялгадсыг цэвэрлэж чадахгүй.

чийглэг байгууламж хэрхэн байгуулах вэ?

Тодорхой зорилготой зүлэгний талбайг байгуулахын тулд дараах асуудлуудад анхаар:

  • Танд хэр зэрэг хэмжээний газар хэр зэрэг гүнд хэрэгтэй вэ? Бүгээн усыг сайн шүүхийн тулд хэрэв ус нь их хэмжээтэй бол танд шаардагдах газрын хэмжээ том бөгөөд шүүлтүүрийн хөрс илүү зузаан байх ёстой. Хэрэв ус хөрс зүлгэн дундуур хурдан урсаж өнгөрвөл ус сайн цэвэрлэгдэж чадахгүй.
  • Усны эх сурвалж зүлэгнээс өндөрт байрлаж чадаж байна уу? Ус доош урсах ёстой учир усны эх сурвалж нь өндөрт байх шаардлагатай. Эс тэгвэл усыг шахуургаар хүргэхээс өөр аргагүй болно.
  • Цэвэрлэгдсэн ус хаашаа урсах ёстой вэ? Цэвэрлэгдсэн усыг тариалангийн талбайруу чиглүүлэх үү эсвэл тусдаа усан санд хуримтлуулахуу?


Хангалттай орон зай байгаа хаана ч гэсэн ийм цэвэрлэгээний зүлгийг байгуулж болно. Хэрэв орон зай багатай бол тэднийг газар дээр байгуулсан зүлэгний саванд ч хийж болох бөгөөд 200 литрийн боошгинд ч хийж болно. Усыг хэтэрхий шингээдэг хөрстэй газарт юм уу эсвэл хөрсний ус өндөртэй газруудад нүх ухаж, ухсан нүхээ гялгар цаас юмуу цементээр эхлээд хашлага хийх хэрэгтэй. Шаварлаг хөрстэй газарт ингэж хамгаалалт хийх шаардлагагүй.

чийглэг байгууламжийг арчилах нь

Газарт ухаж байрлуулсан чийглэг байгууламж их хэмжээний бүгээн усыг цэвэрлэж чадна.

EHB Ch6 Page 101-1.png
Орон нутгийн хөрсөн дээр ургаж чадах нугийн өвөс ургамал.
Гэрээс гарч буй бүгээн усны шугам.
2 см ээс илүүгүй голын бүдүүн ширхэгтэй элс болон жижиг хайрганууд нь цэвэрлэх байгууламжийн суурь болно.
Хоёроос дөрвөн см ийн диаметртэй жижиг чулуунууд гэрээс гарч буй шугамны эргэн тойронд.
7-8 см ийн зузаантай сүрэл ургамал тавьснаар үнэр гарахаас хамгаалж ялаа шумуул үүрлэхээс урьдчилан сэргийлнэ.
Гадагшилах турбаа нь 4-5 см байх ба түүний байрлал нь оролтийн турбаанаас 15 см ээс ихгүй хэмжээний өндрийн доор байрлана.
Гаралтын том чулуунууд нь 4-5 см ийн чулуунууд байна.
30-70 см ийн гүнтэй

Усны хэмжээ хөрс ургамлын нэр төрөл болон бусад нөхцөлөөс хамаарч чийгтэй байгууламж бүхэн өөр өөр байдаг. өөрийн орчинд чийгтэй байгууламжийг хамгийн сайн байлгахын тулд туршилт хийж үз.

  • Хэрэв ургамал нь үхэх буюу хатаж байвал хангалттай хэмжээний ус системээр орж ирэхгүй байна гэсэн үг. Энэ нь усны эх сурвалжийг нэмж илүү их ус оруулж болох буюу эсвэл шүүлтүүрийн хэмжээг багасгах буюу гүнийг бууруулах, ургамал тарих хөрсийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг.
  • Хэрэв гаралтын турбаагаар ус гарч ирэхгүй бол чулууны хэмжээг томруулж, элсний хэмжээг багасгаж үзэх буюу эсвэл гаралтын турбааны байрыг доошлуулж үз.



This page was updated:05 4-р сар 2021