Hesperian Health Guides
Усны эх сурвалжуудыг хамгаал
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 6–аар бүлэг: Орон нутгийн хэрэглээний усыг хамгаалах нь > Усны эх сурвалжуудыг хамгаал
Ус нь эсвэл газрын хөрсөн дээр /гол, горхи, нуур, цөөрөм/ эсвэл газар доор /булгын болон худгын ус/ байдаг. Газрын хөрсөн дээрх ус нь ихэвчлэн бохирдолтой байдаг учир усыг ариутгахгүйгээр ш Газрын доорх ус нь ихэвчлэн нянгүй байдаг ба учир нь газрын доороос элс шороонд хангалттай шүүгдсэн байдаг. Гэхдээ газрын доорх ус нь хүнцэл юм уу флорид зэрэг байгал дээр оршдог химийн хорт эрдэс бодисонд хордох магадлал өндөртэй.

Газар, газрын хөрс, усан замуудыг сайн найдвартай хамгаалахгүй бол газрын доорх ус аюултай хэмжээнд хүртлээ багасдаг. Газрыг модгүй, мод ногоогүй өвсгүй болговол борооны усыг газрын хөрс хадгалж авч үлдэж чадахаа больж газар доогуур ус үлдэхгүйгээр борооны ус гол нуурлуу урсаж алга болдог.
Газрын гүний болон газрын хөрсөн дээрх усыг хамгаалах хамгийн сайн аргууд нь:
- Тогтвортой хөдөө аж ахуйг эрхлэх.
- Найдвартай жорлон барьж ашигла.
- Ус авдаг газруудыг хамгаалж ус хуримтлагдах, хураах байгууламжийг хий. /9-р бүлгээс үз/
Хүмүүс олноороо суурьшиж усны эх сурвалжийг ихээр хэрэглэх үед усыг хамгаалахад хэцүү болдог. үйлдвэрийн үйл ажиллагаатай газруудад усыг хэт ихээр хэрэглэн хордуулж хүмүүсийн ундны усыг хамгаалах хүндрэлтэй болдог. Эдгээр асуудлуудыг зөвхөн орон нутгийн усны аюулгүй байдлын асуудал хариуцсан бүлгүүдийг зохион байгуулж засгийн газар болон үйлдвэрүүдэд шахалт үзүүлэх замаар шийднэ.