Hesperian Health Guides
Борооны усыг цуглуул
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 6–аар бүлэг: Орон нутгийн хэрэглээний усыг хамгаалах нь > Борооны усыг цуглуул
Байшингийнхаа ойролцоо газраас хөндий том савуудыг тавь. Байшингийн дээвэр нь борооны усыг гоожуулахдаа чиглүүлсэн хоолойн дагуу урсгана. Нимгэн төмрөөр хийсэн дээврийг борооны усыг цуглуулахад тохиромжтой байдлаар нугалц болно. Хар цаасаар хийсэн дээвэр нь хэтэрхий их шороо цуглуулдаг учир ус нь бохирдох магадлалтай. Хар тугалга шөрмөсөн чулуу, хар цаас, шавраар хийсэн дээврүүдэд химийн хорт бодис байж болох учраас цуглуулсан усыг уухад аюултай. Борооны ус цуглуулах хоолойнууд нь цэвэр байх ёстой бөгөөд тэдгээрийг химийн бодистой хамт хадгалаж болохгүй.
нимгэн төмрөөр хийсэн дээврийг борооны ус цуглуулахад ашиглаж байгаа нь. |
Газар дээр байгуулсан шуудуу нь хөрсөн дээрх борооны ус болон илүүдэл усыг цуглуулж болно. Газарт борооны ус цуглуулах байгууламж хийхийн тулд газрыг ухаж, суваг шуудууг шавар плита, цемент юм уу гялгар цаасаар бүр.энэхүү бүрсэн шуудууг мөн цементэлсэн том нүхрүү чиглүүлнэ. Ийм хиймэл цөөрмөөс амьтан услах, угаалга цэвэрлэгээний ус авахад тохиромжтой. Хиймэл цөөрмөөс уух усаа авахыг хүсвэл түүнийг амьтнаас хол байлгахын тулд хашаагаар хаших хэрэгтэй. Газрын уснаас шуудуугаар татаж цуглуулсан цөөрмийн усыг уухын өмнө цэвэрлэж ариутгах хэрэгтэй.
Дээврээс цуглуулсан ус, газар дээрээс цуглуулсан ус зэрэг нь шуудуугаар дамжиж ус хадгалах газар доогуурх усан санд очино. Энэ нь усыг хүйтэн бөгөөд таглаатай байлгах сайн арга зам юм. Энэ нь бас газар дээрх усан санг байгуулах юм уу худалдан авахаас хямд тусна.
Борооны усыг хэрхэн аюулгүй болгож, ундны усанд хэрэглэх вэ?
Борооны усыг уухын тулд бохирдлоос хамгаалсан аюулгүй байдалд хадгалах ёстой. Доорхи байдлаар та цуглуулж авсан усаа аюулгүй байлгаж чадна:
- Усан санг цэвэрлэж турбаа татаж, дээвэр хийж, дээрээс нь бороо үер орохоос хамгаалах.
- Бензин шатахуун, химийн хор, будаг, бордоо, хортон шавьж устгах материалыг хутгасан саваар хэзээ ч бүү ус хутга.
- Жил бүрийн анхны борооны усыг хадгалж үлдээлгүй усан сангаар урсган гарга. Ингэснээр усан санг цэвэрлэж авдаг.
- Усан санг таглаж, тагны дээр шавьж хорхой, шороо өвс орохоос хамгаалсан шүүлт тавь. Ингэснээр усан сангийн дээгүүр өвчин тараагч шумуул шавьжнууд үрээ цацахаас хамгаална.
- Боломжтой бол усан сангаас крантаар ав. Хэрэв усыг хувин шанагаар хутгаж авдаг бол ус хутгаж байгаа зүйлээ цэвэр байлга.
- Аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд усан санд хлорин хий эсвэл усыг усны шүүлтүүртэй холбо.
- Усыг битгий хутгаж зайл. Усыг хөдөлгөхгүй байснаар усан дотор байгаа тоос шороо нянг усны ёроолд тунгааж үлдээдэг.
- Борооны уснаас цуглуулсан усны өнгөн хэсгийг хаяа хаяа шүүрдэн цэвэрлэх нь усыг цэвэр байлгаж өгнө.
Цөлд борооны усыг цуглуулсан нь
Энэтхэгийн Ражастани Тарийн цөлд тосгон суурингууд борооны усыг цуглуулах цөөрөм байгуулдаг бөгөөд үүнийг Наади гэдэг. Тосгоны бүх хүн тэр ч байтугай тосгоноор дайрч өнгөрсөн хүмүүст Наадигийн усыг хэрэглэх эрхтэй.
Наадигаа байгуулах, арчилахын тулд тосгоны бүх хүмүүс оролцдог. Эртний хуулиар Наадигийн орчим ургасан ямарч мод бутыг тайрах эрхгүй бөгөөд борооны усыг цуглуулдаг газар, борооны ус урсдаг газруудын дагуу мод тарихыг хатуу хориголжээ. Хүмүүс малаа Наадигаас хол байлгах ёстой бөгөөд Наадигийн ойролцоо бие засах, бохир хаяхыг хатуу хориглоно. Сард нэг удаа битүүний өдөр бүх л тосгоноороо Наадигаа цэвэрлэх бөгөөд Наадигийн шуудуу цөөрөмд орсон бүх элс шороо, шаврыг цэвэрлэж гаргадаг. Наадиг ингэж цэвэрлэх нь Наадигийн нүхийг улам гүнзгий болгодог бөгөөд усны ёроолд үүссэн байж болох нянгуудыг зайлуулдаг юм. Наадыг цэвэрлэсний дараа тосгоныхон хэд хоногтоо усыг хэрэглэхгүй бөгөөд усыг тунаж цэвэрхэн болохыг хүлээдэг. Энэ нь өөрсдийн усаа хамгаалах орон нутигийн эртний заншил юм.