Hesperian Health Guides
Ус ба нийтийн эрүүл мэнд
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 6–аар бүлэг: Орон нутгийн хэрэглээний усыг хамгаалах нь > Ус ба нийтийн эрүүл мэнд
Хангалттай хэмжээний аюулгүй устай байхын тулд ихэнх хүмүүс устай болоход шаардлагатай ажлыг хийж өгөхөд бэлэн байдаг ба эсвэл усанд бага хэмжээний мөнгө төлөх хүсэлтэй байдаг. Гэвч маш олон газруудад нийтийн хэрэглээний ус нь нян, өт хорхой, химийн хорт бодисоор бохирдсон юм уу эсвэл нийтийн хэрэглээний усыг үйлдвэрүүд, эрчимжсэн газар тариалангууд худалдан авч, усны хомсдол бий болгодог буюу эсвэл хүмүүсийн худалдан авч дийлэхгүй өндөр үнээр усыг зардаг. Хүмүүсийн амьдрах эрүүл мэнддээ хэрэглэх хэрэгцээний ус нь бусад хэрэгцээнээс илүү өндөрт тавигдаж байх ёстой ба усны талаар шийдвэр гаргахдаа түүний үнэ, усыг хадгалах, хамгаалах, хуваарилах, хэрэглэх талаар шийдвэр гаргахдаа энэхүү амин чухал хэрэглээг үргэлж тэргүүн зэрэгт тавих ёстой.
Xүн бүхэнд ус хэрэгтэй |
||||||||||||||||||
Нийтийн хэрэглээний усыг үйлдвэрийн газрууд авч хэрэглэсэн нь
өмнөд Энэтхэгийн Плачимада гэдэг жижигхэн тосгонд тариаланчид цагаан будаа, коконут тарьж ургуулдаг. Энэ нутагт бороо сайн орж, хөрс үржил шимтэй байдаг учир тариаланчид хангалуун амьдардаг байжээ. Гэвч хэдхэн жилийн өмнөөс кока кола компани ундаа савлах үйлдвэрээ тосгоны захад байгуулснаас хойш тэдний амьдрал өөрчлөгдөж эхэлжээ.
Компаний ундааны хэрэгцээнд зориулж гүний ус авахын тулд компани гүнзгий худаг ухжээ. өдөр бүр кока кола компани 1.5 сая литр ус хэрэглэж эхлэв. үйлдвэр нээснээс хойш хоёр жил өнгөрөхөд тосгоныхны ургац үхэж, тосгоны хүмүүсийн хэрэглэдэг худаг ширгэжээ. Тэд цагаан будаагаа чанахад цагаан будаа нь бордуу өнгөтэй амт муутай болдог болжээ. Тэднийг усанд ороход нутгийн ус бие захтануулдаг, үс унагаадаг, үе мөч өвтөгдөг болсон ба хүмүүс ясны сулралд орж, мэдрэлийн өвчтэй болж эхэлжээ. Тэд компани гүний усыг хортой химийн бодисоор хордуулсан гэдгийг дараа нь мэдэж авчээ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд тосгоныхон гэрээсээ хол газраас ус зөөж эхлэв.
Нэг жил тэнд бороо ч огт орсонгүй. Ган болж байхад ч гэсэн кока кола компани гүний усыг сорсоор байв. Компаний хашаанаас том том машинууд үнэ цэнэтэй шингэн ачсан машин цуваа цуваагаар явсаар байгааг тосгоныхон харсаар үлддэг байлаа. Савлагдаад явж байгаа тэрхүү үнэт шингэн нь нэгэн цагт тосгоныхныг хангалуун амьдруулдаг ургацыг тэтгэдэг байжээ. Тосгоны усны эх үүсвэр төдийгүй, тосгоноос хол ус авдаг газрууд ч ширгэж эхлэв. Хүн бүхэн өвчтэй болж, усны асуудал улам хэцүүдэх үед тосгоныхон цугалж кока кола компанийг ус авдагыг хэрхэн зогсоох вэ хэмээн ярилцаж эхэлжээ.
Нэгэн хурлын дараа 2000 жагсагчид кока кола компаны байрлуу ирж, компаниа нүүлгэж, тосгоныхны усны төлбөрийг төл хэмээн шаардлаа. Компани үүний хариуд өдөр бүр тосгоныхонд усны машинаар ус өгч байх болжээ. Гэвч ганц машин ус тосгоныхны хэрэгцээг хангаж чаддаггүй байв. 50 өдөр жагссаны дараа цагдаагийнхан 130 хүнийг баривчилжээ. Сарын дараа 1000 хүмүүс жагсаж үйлдвэрт ирсэн ба тэдгээрээс олныг нь цагдаагийнхан дахин баривчиллаа.
Энэхүү тэмцэл нь Плачимадагийн хүмүүсийг хүнд байдалд оруулсан боловч орон нутгийн хүмүүс цэвэр устай байх эрхийнхээ төлөө хамтран тэмцэх зоригийг бий болгожээ. Хэдэн жилийн дараа орон нутгийн засаг захиргаа хүмүүсийн шаардлагыг дэмжиж кока кола компанийг гантай улиралд гүний ус хэрэглэх эрхийг нь хасчээ. Гэвч засгийн газар нь компанийг гүний усаа үргэлжлүүлэн хэргэл хэмээн зөвшөөрчээ. Энэ зөрчилөөс болж хэрэг үүсэн шүүхэд очлоо. Шүүх дээр Плачимадагийн иргэд ялж кока колаг бүрэн хаасан юм.
Плачимадагийн иргэд ус уух эрхийнхээ төлөө тэмцэхэд тэдний тэмцлийн кампаант ажил Энэтхэг болон дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм. Тэдний тэмцэл олон хүмүүсийг зоригжуулсан. Дэлхий дээр хүмүүсийн амин чухал хэрэгцээний ус хангалтгүй байх үед тансаг хэрэглээний ундааг хийж, усны хомсдолтой газар ундааны үйлдвэр байгуулах нь хэтэрхий тансагласан утгагүй хэрэг юм.