Hesperian Health Guides
Усыг аюулгүй хадгалах
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 6–аар бүлэг: Орон нутгийн хэрэглээний усыг хамгаалах нь > Усыг аюулгүй хадгалах
Гарчиг
Мөрдөгчийн түүх: ундны ус яаж бохирдов?
Энэхүү дасгал нь булаг, худаг, крантнаас авсан ус хэргэлхээс өмнө бохирдсон тухай үйл явдлыг ойлгоход туслана. Энэ дасгалыг дөрөв буюу түүнээс дээш хүнтэйгээр хийж болно.
Хугацаа: гучин минут.
- Дасгалыг удирдагч нь оролцогч нарыг эрүүл мэндийн мөрдөгч нар болгож тайлбарлана. Тэгээд мөрдөгч нарт үйл явдлыг танилцуулна. Жишээлбэл: нэгэн худгаас арван гэр бүл цэвэр ус авдаг. Хэдэн өдрийн дотор нэг айлын хүүхэд уснаас хордож өвчилжээ. Гэхдээ бусад айлын хүмүүс эрүүл байлаа. Мөрдөгч нар усыг худгаас авснаас хойш хэрхэн бохирдсоныг олно.
- Дасгалыг удирдагч нэгээс гурван хүнийг гарч ирэхийг урина. Бусдад сонсогдохгүйгээр тэд нарт бусад бүлгийн гишүүдийн асуултанд мэдээллийн учгыг өгч хариулах ёстой гэж тайлбарлана. Мэдээллийн учгыг өгч байгаа оролцогч мэдээллийн талаар юу ч мэдэхгүй байгаа бусад гишүүдээр мэдээллийг аль болох хурдан таалгана.
- Уүний дараа нь гурван оролцогчоос бүлгийн гишүүд асуулт асууж, асуултанд гурван оролцогч зөвхөн учиг төдий мэдээллийг өгөх замаар хариулна.
- Хэрэв дасгалд оролцож буй бүлгүүд хэтэрхий том бол бүлгийг хэд хэдэн багт хувааж болно. Тэгээд нэг бүлгээс дөрвөөс илүүгүй асуултанд хариулна гэх зэргээр асуултын тоог хязгаарлана. Хамгийн түрүүнд усны бохирдлыг олж тогтоосон баг юм уу хүн түрүүлнэ.
Энэхүү дасгалыг янз янзын аргаар давтан хийж болно. үүний дараа ундны ус бохирдох, янз бүрийн арга замын тухай хүмүүст тайлбарлаж өгнө. Ундны усыг цэвэр байлгахын тулд юу хийж болохыг ярилцаж, орон гэртээ болон орон нутгийнхаа хүрээнд ундны усыг хэрхэн хамгаалах талаар ярилцана.
Усны савыг цэвэр байлгах нь
Усны саванд хүмүүс бохир гараараа хүрэх, усыг бохир савруу хийх, усруу шороо тоос орох, уснаас бохир аягаар хутгаж авах зэрэгт ус хадгалагдах явцдаа бохирддог. Усыг гэртээ бохирдуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлийг хийнэ:
- Ус авах зөөхийн өмнө гараа угаана.
- Ус авахад хэрэглэдэг савыг цэвэрлэж таглана.
- Гэртээ ус хадгалдаг савыг байнга цэвэрлэж байна.
- Усны савыг шалнаас дээш өндөрт байлгаж амьтдаас хол байлгана.
- Усыг савнаас хутгаж авахдаа савны амсарт хүргэлгүйгээр авах ба эсвэл урт иштэй цэвэрхэн шанага хэрэглэн усыг авна.
- Ус уудаг аягануудыг цэвэрхэн байлгана.
- Шавьжний хор хортой химийн бодис хийж хэрэглэж байсан савыг ус хадгалахад ашиглаж хэзээ ч болохгүй.
- Богино хугацаанд усыг ашиглахдаа хэрэгцээнээсээ илүү усыг ариутгах хэрэггүй. Хоол хийж, унд уухад нэг хүнд өдөртөө таван литрээс ихгүй ус шаардагддаг.
Усны сав цистернийг таглаж бай
Усыг хадгалдаг лааз, боошиг, цистернийг таглаж байснаар усруу шумуул, хорхой орж өндгөлөхөөс хамгаалдаг. Усан санг таглах нь ус ууршиж багасхаас бас хамгаална. Усыг цөөрөм болон хиймэл нуурт хадгалах бол цөөрөм хиймэл нуурийг гүнзгий ухаж, усыг гүнд байлгавал ууршиж хорогдох нь багасна.
Усны цистернийг ус ашиглах газартай аль болох ойр байрлуулах хэрэгтэй.
Ус алдалтыг зогсоо
Усан сангаас ус алдах, уурших, шүүрч гоожих замаар их хэмжээгээр алддаг. Усыг хэмнэхийн тулд крантуудыг сайн хааж, эвдрэл гэмтлийг засварлаж байх хэрэгтэй. Ус алдаж байгааг мэдэнгүүт ус алдаж буй турбаа, холбоосуудыг болон усан сангын цуурхай, цоорхой бүхнийг аль болох хурдан засах ёстой. Ус алдаж буй завсараар нян, тоос шороо усруу орох боломжтой тул усны бохирдлын нэг эх сурвалж болдог.