Hesperian Health Guides

Хамгаалагдсан худгууд

Энэ бүлэгт:

Газрын гүний усыг татан гаргадаг янз бүрийн худгууд байдаг. Хамгийн хялбар нь ховоо татдаг худаг юм. Хамгийн үнэтэй худаг нь насосоор ажилладаг турбай холбоотой худаг юм.

Хүмүүс худгаас ус авч чадаж байвал тэр худгийг хэрэглэж болдог. Тухайн орон нутагт хэрэглэж болох худгуудийг ухах нүхний хэмжээ гарах усны хэмжээнээс хамаарч орон нутгийн усан хангамж өөр өөр байдаг. Зарим газруудад гүехэн газраас усаа гаргаж авах нь насостой үнэтэй худгаас илүү хямд байдаг. Олон гүехэн худаг гаргах нь нэг том гүнзгий худаг гаргахаас илүү байдаг. Яагаад гэвэл нэг худаг ширгэхэд нөгөө худгаас авч болно.

2 women stand on the lip of a well.
Xүмүүс худгийн амсар дээр гишгэх, эсвэл бохир сав хэрэглэх нь худгийн усыг бохирдуулдаг.

Аюдулгүй худаг, усан цөөрөм байгуулах дараалал

Xудаг ухахын өмнө тухайн худаг хүн бүхний хэрэгцээнд таарах зохимжтой худаг мөн эсэхийг нягтал. Хэрэв худгийг дараах байдлаар гаргавал аюултай байдаг:

  • Жорлонгийн нүх, бохирийн усны хоолой, хог хаягдлын цэг, малын хашаанд хэт ойр бол худгийг эдгээрээс дор хаяж 30 м- ийн зайд барь.
  • Уул уурхай, газрын тосны өрөмдлөгийн талбай, хог хаягдлын ойролцоо бол
  • Хог хаягдал үер усаар дамжин худагруу орох боломжтой бол


Гүехэн ховоогоор ус татдаг худаг нь аюулгүй сай усаар хангах боломжтой. Гэвч ус нь хялбар ширгэх эсвэл бохирдох боломжтой. Борооны улиралын үеэр газрын ус худгийн нүхээр орж нян болон бусад бохирдлыг усанд оруулдаг. Хүмүүс хөлнийхөө уланд бохир нян тээж очоод худгийн амсарт нян үлдээж болно. Худгийн ойролцоо сав суулганд наалдсан нян худагт орж үрждэг.

Гэхдээ энгийн аргаар дээрх бохирдлуудаас урьчилан сэргийлж чадна. Жишээ нь: худагруу зөвхөн цэвэр хувин хийж ховооны усыг цэвэр байлга. Худгийн амсрыг тоосго цементээр хашиж цэвэр усыг хамгаал. Худгийн амсрыг хашиж бэхлэх нь худагруу газар нурж орохоос хамгаалах ба бас усыг сайн хадгалж өгнө.

Томоохон хэмжээний усан хангамжийн барилга байгууламжийг хэт өндөр үнээр барихын өмнө усныхаа нөөцийг сайжруулах жижиг хямд өөрчлөлтүүдийг хийж үз. /[[#imp|үүнийг дараах зурагнуудаас үзнэ үү/

Усны цөөрмийг нээх өөрчллөтүүд

Усны цөөрөмрүү хүн орж усыг ямарч түвшнээс авч болохуйц шат байгуул. Ус авахдаа хамгийн сүүлчийн хуурай гишгүүр ашигла. Усруу хэзээ ч бүү ор.

EHB Ch6 Page 77-1.png

Ул гүехэн байх үед


EHB Ch6 Page 77-2.png

Ус гүнзгий байх үед

энгийн худагуудад хийж болох засвар өөрчлөлт

EHB Ch6 Page 78-1.png EHB Ch6 Page 78-2.png
1. Засварлалагүй худгийн нүх. 2. Худгийн нүхийг борооны ус орохооргүй өндөрлөг газар байрлуулжээ.
EHB Ch6 Page 78-3.png EHB Ch6 Page 78-4.png
3. Худгийн амыг таглаж орхижээ. 4. Худгийн амны эргэн тойрнийг тоосгоор бэхэлж, илүүдэл усыг асгахад зориулсан тавцан барьжээ.
EHB Ch6 Page 78-5.png EHB Ch6 Page 78-6.png
5. Илүүдэл усыг тавцангаас борооны ус цуглуулах сувагруу гоожихоор суваг татжээ. 6. Борооны ус цуглуулах нүхний эргэн тойрныг цэцэрлэгжүүлснээр худгийн эргэн тойрон сайтар хамгаалагджээ.


Чухал санамж ! худгаас авсан усыг хэзээ ч шууд бүү уу. Усанд агуулагдаж буй нянгуудыг цэвэрлэхийн тулд усыг даавуугаар шүүх буюу нэг хэсэг тунгааж бай. Усыг цэвэрлэх бусад аргуудын үзнэ үү.

Гэр бүлийн худгыг хамгаалах нь

Олон орон нутагт засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, олон улсын агентлагуудаас худаг гаргаж, усан хоолой тавьж өгдөг. Тэдгээр гүнзгий хаалттай худагнууд нь усыг хүн амьтны хөлд бохирдохоос хамгаалдаг. Гэхдээ хэдэн жилийн дараагаас эхлэн тэдгээр худагнуудын насос эвдэрч, сэлбэг запас нь олдохгүй болж, худгийг засдаг хүмүүс нь нутаг орныг орхин явснаар тэр үнэтэй худагнуудыг ашиглах аргагүй болдог. Ингэснээр цэвэр усыг тогтвортой хангах эх сурвалжгүй болдог. Хүмүүс холоос усаа зөөх буюу эсвэл газрын хөрсөн дээр байгаа бохирдолттой усыг хэрэглэхээс өөр аргагүй болдог. Африкийн зарим хэсгүүдэд гэр бүлийн худгийг хэрэглүүлж, нийтийн гүний худгийг орлуулж байна.

Хамгаалалттай худаг гэдэг нь гараар нүх ухаж, нүхний ханыг бетоноор бэхэлж, амсарыг цементлэн тавцан гаргасан зүйл юм. Эдгээр бүх бэхэлгээ нь худгыг хамгаалж өгдөг. Худгийг ингэж хамгаалж чадвал гэр бүлийн усан хангамж найдвартай болдог.

Худгийг хаана ухах вэ?

2 men digging a well.

Худгийн ус байж болох газрыг танихдаа орчин тойронд нь өөр худаг байна уу гэдгийг хар. Хэрэв орчин тойронд байгаа бусад худгууд хэтэрхий гүнээс усаа авдаг бол худгаа гараар ухахын аргагүй болох магадлалтай. Ус байж болох бас нэг шинж тэмдэг нь тухайн газрын ойролцоо жилийн турш их хэмжээний ус хэрэглэж амьдардаг ургамал олноороо байх явдал. Өндөрлөг газраас илүү нам дор газар ус ихтэй байх магадлалтай. Хэрэв нам дор газар худаг байгуулсан бол түүнрүү борооны ус орохоос хамгаалж, бэхэлгээ барих хэрэгтэй.

Худгийн бэхэлгээний хана

Хэрэв хөрс нь хатуу бат бэх бол худгийн хана хийх шаардлагагүй байж болно. Гэхдээ газрын хөрснөөс доош 1-2 метр хүртлэх зайнд худгийн хана нурхаас хамгаалсан бэхэлгээг барих хэрэгтэй. Хэрэв худаг тэр чигээрээ ханатай бол худгийг доош ухахад хүндрэл гарч болзошгүй. Худагний ханыг чулуу, шатаасан тоосго, бетоноор барьж болно.

EHB Ch6 Page 79-2.png
EHB Ch6 Page 79-3.png
өнгөний нэгээс хоёр метрийг бэхэлсэн байдал Бүрэн бэхлэгдсэн худаг
Худгийн амсрын тагыг хэрхэн хийх вэ?

EHB Ch6 Page 80-1.png
Xудгийн таг хийхийн өмнө хэв гаргаж байгаа нь.
EHB Ch6 Page 80-2.png
Худгийн тагны голд нүх гаргаад бэхжүүлэгч арматур байрлуулж байгаа нь.
EHB Ch6 Page 80-3.png
Тагны цементийг зууран цутгаж буй нь.
EHB Ch6 Page 80-4.png
Худгийн амыг хамгаалах захыг хэлбэр оруулан засаж байгаа нь.
EHB Ch6 Page 80-5.png
Худгийн тагыг тавьж байгаа нь.

Худгийг нэгэнт барьж хүрээлсний дараа дараагийн шат нь худгийн амсар дээр цементэн таг байрлуулах явдал байдаг. Энэхүү таг нь бохир болон үерийн ус худагруу орох, худагруу янз бүрийн зүйл унахаас хамгаалж, ус авч байгаа үед хүүхэд худагт осолдохоос хамгаалдаг.

  1. Худгийн таг нь худгийн имжээр хананы дээд амсарт таарсан хэмжээтэй байх ёстой. Тэгшхэн газрыг цэвэрлээд цементэн блокуудыг тойруулан өрж, худгийн таганд таарахуйц хэмжээний дугуй үүсгэ. Энэ тойрог нь худгийн тагны хэв болно.
  2. Худгийнхаа тагны дунд хэсэгт хувин юм уу насос багтахуйц зай нүх үлдээ. Ихэвчлэн 10 литрийн хувин багтахуйц зай үлдээхэд тохиромжтой байдаг.
  3. Гурван милиметр орчмийн зузаантай бэхжүүлэгч арматурыг хооронд нь арван сантиметрийн зайтайгаар хэвэндээ байрлуул. Үүнийгээ хэрээс ба торон хэлбэрээр байрлуулах ёстой.
  4. Тааруулж тавьсан төмөр бэхэлгээг ав. Гурван орц хайрга, хоёр орц голын угаасан элс, нэг орц цементийг хутгаж, цемент зуур. Хэрэв хайрга байхгүй бол голын угаасан эслийг дөрвөн орцийг хийж, нэг орц цемент хийх ёстой. Зуурсан цементийг хэврүүгээ цутгаж, ирмэгнийхээ талд хүртэл дүүргэнэ. Дараа нь тал хэмжээнд хүрсэн нойтон цементэн дээрээ бэхэлгээний төмөр тороо тавина. Үлдсэн цементийг торон дээрээс асгаж, модоор цементээ тэгшилнэ.
  5. Нэг цаг орчим хэвийг бэхжүүлж хатаана. Дараа нь хэвийг тойруулан тавьсан зах блокуудыг авч онгорхой цоорхой хэсгүүдэд ялангуяа голын цоорхой нүхний амсарыг нойтон элсээр дүүргэж үлдээнэ. Дараа нь элсэн дээр байгаа хэвийг авч, түүний эргэн тойронд тоосгоор эмжээр хийнэ. Ингэхдээ тоосгон эмжээр хэв хоёрын завсар далан таван милиметрийн зай гаргана. тоосгон эмжээр цементийн хэв хоёрын завсар зуурмаг бетон хийж түүнийгээ нэг цаг орчим хатаана. Цагийн дараа тоосгон эмжээрийг авч, түүнтэй цуг нимгэн хэвэнд цутгасан цементэн тагийг авна. Ингэснийхээ дараа хамгаалалтын зах ирмэг хэсгийг хэв оруулж тэгшилнэ. Худгийн цементэн таг усыг сайн хамгаалахын тулд худгийн амсар дээр маш сайн таардаг байх ёстой.
  6. Дараа нь цементэн тагаа хатууруулхын тулд таван өдөр чийгнээс хамгаалж хуурай газар байлгах хэрэгтэй. Тагыг худгийн амсар дээр тавихын өмнө хүчин чадлыг нь шалгах хэрэгтэй. Худгийн тагыг худгийн амсар дээр тавихын өмнө тагны доогуур хоёр бүрүүс мод хийж дамжлан газраас хөндийрүүлнэ. Тэгээд дээр нь бүжиглэж үз. Хэд хэдэн хүн зогсоод ч таг эвдэрэхгүй бол худгийн таг бат бөх болсон байна гэсэн үг. Иймээс худгийн тагыг өргөж худгийн амсар дээр аваачиж тавина.

Хөшүүрэг хувин ба гинж

Хөшүүрэг нь гараар эргүүлэн ус татаж болдог төхөөрөмж юм. Түүний тусламжтайгаар худгаас устай хувинг олсоор юмуу гинжээр татан гаргана. хэрэв худгийг насосоор ажиллуулдаг болох юм бол хөшүүргийг хялбархан сольж зайлуулж болно. Хувингаа олс юмуу гинжний үзүүрээс бэхэл. Гинж нь олсноос илүү сайн. Яагаад гэвэл гинжин дээр нян олноор үржиж чаддаггүй. Гэхдээ гинж үнэтэй. Олс бол хямд бөгөөд эвдэрсэн үед хялбархан сольж болох зүйл юм.

EHB Ch6 Page 81-1.png
Xудгийн хоёр талд нүх ухаж эргүүлэгний баганыг суурилуулан цементээр бэхэл.
Багананд завсар цуурхай гаргаж, эргүүлгийг завсараар нь бэхлэнэ.
EHB Ch6 Page 81-2.png
Эргүүлэгний голыг байранд нь эргүүлэхийн тулд баганын үзүүрийг боолтоор бэхэл.
Энэхүү загвар нь модон эргүүлгийг хэрхэн газарт тогтоож байгааг харуулж байна. Эргүүлэгний баганыг тоосгоор хийж ч бас болно.

Ус зайлуулагч платформ

Ус зайлуулагч тавцан нь илүүдэл болон борооны усыг худгаас холдуулж ус цуглуулах хэсэгрүү циглүүлнэ. Энэ нь худгий ойролцоох газрыг шавар шавхайгүй өт хорхой нян шавьж үржидэггүй газар болгож туслана. Нянгууд цементэн тавцангийн завсар цуурхайнуудад үржих боломжтой учир тавцанг маш сайн хийх ёстой.

EHB Ch6 Page 81-3.png
Yс авах хувинг цэвэр байлгахын тулд өлгүүрт өлгөнө
Эргүүлэг
гинжнээс уяатай хувинг хүрдэнд зүүсэн байдал
Xудгийн таг
Yс зайлуулах тавцан шуудуу хоёроос гурван метрийн урттай байвал зохимжтой
Xоёр метрийн диаметртэй тавцан
Тайлбар: цементийг 75 мм ийн зузаантай цутгаад шуудууны имжээрийг 150 мм ийн өндөртэй хийнэ. Платформ тавцанг бүхэлд нь гурван мм ийн зузаантай төмөр утсаар бэхжүүлж, хүчжүүлснээр хагарч цуурахаас урьдчилан сэргийлнэ.

Худгаа арчилж бай

Худгийн ус нь бохир хувин, бохир олс, бохир гинжнээс болж хялбархан бохирддог. Худгийг цэвэр байлгахын тулд ус татдаг хувинг тусд нь байлгаж, зөвхөн тэр хувингаар усаа татаж бусад саваа дүүргэх ёстой. Ус авахын өмнө гараа угааж, усны ойролцоо мал амьтдыг оруулж бохирдуулахгүйн тулд хашаа барих хэрэгтэй.

Mn EHB Ch6 Page 82-1.png

Oрон нутгийн ус зайлуулах систем, ус шингээх хэсэг.
Ус шингээгч нүх
EHB Ch6 Page 82-arrow.png

EHB Ch6 Page 82-2.png

Том чулуунууд
Xайрга
Элс

Түүнчлэн та худаг усаа доорх замуудаар хамгаалж болно:

  • Худгийг байнга таглаж бай.
  • Худгийн хажуугаар ус урсах шуудууг цэвэр байлга.
  • Хүрдний гар, хүрдний иргэх хэсгийг тосолж, хэрэглэхэд хялбар байлга.
  • Хүүхдийг худгаар бүү тоглуул.
  • Мал амьтныг худгаас хол байлга.
  • Худгийг арчилах хүнийг томил.

Борооны болон илүүдэл усыг худаг усны эх үүсвэрээс холтгож зайлуулах

Хүмүүс ус авах бүртээ ус асгадаг. Асгарсан ус тогтоол ус болонгуут түүн дээр шумуул шавьж орж өвчин үүсгэгч нянгийн үржил шимтэй оронг үүсгэдэг. Худаг болон усан сангийн ойролцоо илүүдэл усыг зайлуулах суваг шуудууны систем сайн байх ёстой.

Ялангуяа суваг шуудууг ногооны талбай цэцэрлэгт хүрээлэн зэрэглүү татвал ашигтай. Хэрэв та мод ургуулах юм уу ногоо тарьдаггүй бол чулуу хайрга, элс ихтэй газарлуу нүх ух. Үүнийг ус шингээгч нүх гэдэг. Ийм нүх нь усыг доош шингээж, өнгөн дээрээ ялаа шумуул овооруулахгүй байх сайн талтай.

Усыг худгаас шахан гаргах

Усыг худгаас гаргахын тулд шахуурга хэрэгтэй байдаг. Шахуурга насос нь цахилгаан, хий, нарны энерги болон хүний хүч чадлаар ажиллана. хэрэв усны шахуурга нь хэрэглэхэд хэцүү байнга засвар үйлчилгээ шаардагдаж байдаг бол хүмүүс усыг аюултай өөр эх сурвалжуудаас хэрэглэх болно.

Шахуурга насосыг хэрхэн сонгох вэ?

Бүх шахуурганд нэгэн ижил зүйл байдаг: тэр нь шахуурга эвдэрвэл усгүй болно гэсэн үг юм. Ихэнх хүмүүст өөрсдөө барьж босгож чаддаг, өөрсдөө ажиллуулж чаддаг өөрсдөө засч чаддаг шахуурга нь хамгийн сайн шахуурга болдог. Шахуургыг сонгохдоо дараах зүйлсийг тооцож үзнэ үү.

  • Эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан ашиглаж болохуйц зүйл мөн үү? Нутгийн иргэдийн ашиглах шахуургыг сонгох үед эмэгтэйчүүд оролцов уу?
  • Энергийн ямар эх сурвалж хүрэлцээтэй байна вэ? Хэрэв шахуургыг ашиглахын тулд үнэтэй түлш хэрэглэх, байхгүй байгаа гэрэл цахилгааныг ашиглах шаардлагатай бол тэр шахуурга нь хэрэглээнд тохиромжгүй.
  • Шахуурга нь засварлахад хялбар запас сэлбэг нь элбэг дэлбэг үү? Нэг удаа эвдрэхдээ орон нутгийн хүмүүсийн хүчээр засварлахын аргагүй нарийн төвөгтэй шахуургыг хэрэглэсний оронд амархан эвдэрдэг ч амархан засварлагдаж болох энгийн шахуурга илүү дээр бусуу?


EHB Ch6 Page 83-1.png

Олсон шахуурга нь хямд үнэтэй бат бэх сэлбэгүүдээс бүрдэнэ.
дугуйт эргүүлэг буюу хүрдний гар
Газрын түвшин
Усны түвшин
Олс /ялимгүй сулавтар уясан/
Турбаан дотуур бачуухан таарахаар хэмжээтэй хаммер диск
Дөрвөн см орчим хоолой
Турбаа хоолой болон чиглүүлэгчийг барьж уясан резинэн боолт
Дөрвөн см орчим хоолой
Дөрвөн см орчим булангийн холболт
Хувин

Олсон шахуурга: бага өртөгтэй усыг хялбар гаргах боломжтой

Олсон шахуурга нь эртний хятадын загвар дээр үндэслэж бүтээгдсэн байдаг. Энэ нь 15 м – ийн гүнээс усыг бага хүч хөдөлмөрөөр татан гаргана. хүмүүс хөшүүргэний гарыг эргүүлэхэд ус худгын амнаас гоожиж гадагшилна.

Энэ шахуургыг хийхэд хялбар бөгөөд засварлахад ч хялбар байдаг. Олсон хэсэг нь хамгийн түрүүнд эвдрэх бөгөөд олсыг солихгүйгээр зүгээр засварлаж уяхад л шахуурга ажилласан хэвээр байдаг. Дэлхийн олон оронд энэ шахуургыг янз бүрийн материалаар хийсэн байдаг.


This page was updated:05 4-р сар 2021