Hesperian Health Guides

Олон нийтийн сонор сэрэмжийг нэмэгдүүл

Энэ бүлэгт:

A group of women gather to talk near some makeshift dwellings.

өдөр бүр хол газраас ус зөөдөг эмэгтэйд ус зөөх нь хэцүү ажил гэдгийг хэлэх шаардлагагүй юм. Гэхдээ тэр эмэгтэй өөрийнхөө ажил амьдралыг өөрчилөх эрхгүй хэмээн бодож байж магадгүй.

Хүмүүс найдвартай аюулгүй усан хангамж байхгүй нь нийгмийн асуудал мөн гэдгийг олж харж эхэлбэл тэд хамтдаа ярилцаж өөрчлөлт авчирч чадна. Орон нутгийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх нь өөрчлөлтийн өмнөх анхны алхам байдаг бөгөөд ихэвчлэн бүлэг хүмүүс хэд хэдэн алхамыг хамтран хийх ёстой байдаг.

Усны талаар эрх мэдэл бүхий хүмүүстэй ярилц

Худаг, ус, усан хоолой, усан хангамжийн системийг хариуцдаг хүн бүлэг буюу бизнесийн байгууллага бий юу? Ариун цэврийн асуудлыг хариуцдаг хүн буюу бүлэг хүмүүс бий юу? Ямар хүмүүс, нийгмийн ямар бүлэг хүмүүс ихэвчлэн усанд явж, ус зөөж, ус цэвэрлэж ариутган усыг хадгалдаг вэ?

Усны асуудлаар усны асуудлыг хариуцдаг хүмүүстэй хамтран суугаад орон нутгийнхаа бүх усны эх сурвалжийг жагсаан бич. Хүмүүс уудаг усныхаа чанар тоо хэмжээний талаар юу хэлж чадах вэ? өдөрт хичнээн хэмжээний усыг хэрэглэж байна вэ? Уух ус, хоол хийх ус, усанд орох, мал услах, хөдөө аж ахуйн газар тариалан болон бусад хэрэгцээнд ямар эх сурвалжин усыг хэрэглэж байна вэ? Энэ бүх хэрэгцээг хангахуйц хангалттай хэмжээний ус бий юу? Аюул гамшиг тохиолдоход хэрэглэх усны эх сурвалж буюу усны нөөц бий юу?

Хүмүүсийн ус авдаг газруудад очиж үз

map of a village.

Янз бүрийн усны эх сурвалж нь янз бүрийн асуудалтай байдаг ба тэдгээрийн шийдэл нь ч янз бүр байдаг. Булаг шанд, худаг, газрын хөрсөн дээрхи ус буюу гол горхи нуур цөөрөм болон борооны усыг цуглуулагч газруудад очиж үз. Усны эх сурвалж бүр дээр тухайн усыг хэрхэн ашиглаж байгаа болон тухайн ус бохирдсон эсэх талаар ярилц.

Орон нутгийн усны эх сурвалж, түүний бохирдлын талаар газрын зураг гарга

Усны эх сурвалж нь хаана байгаа хүмүүсийн гэрээс хэр зэрэг зайтай байгааг таны газрын зураг харуулах болно. Мөн бохирдлын эх сурвалж нь уснаас ямар зайтай байгааг харуулж болно. Усны аюулгүй эх сурвалж болон аюултай хортой усны ялгааг харуулахын тулд газрын зураг дээр өөр өөр өнгөөр тэмдэглэ.

Таны ус аюулгүй байж чадаж байна уу?

Ус маань аюулгүй байж чадсан эсэхийг мэдэхэд хэцүү. Хүний эрүүл мэндэд аюул учруулдаг зарим зүйлс усыг хараад үнэрлээд амталхад амархан мэдэгдэхгүй. Олон асуудлыг зөвхөн усны шинжилгээгээр л мэддэг. Харин усыг юу аюултай болгодог вэ? Усыг бохирдлоос хамгаалахад юу хийх ёстой вэ гэдгийг мэдэх нь эрүүл мэндийн олон хүндрэлээс хамгаалж чадна/тавдугаар бүлгийг үз/.

Цэвэр ус маань цэвэр ус биш байж магадгүй

Энэхүү дасгалаар бид харж чадахгүй үнэрлэж амталж чадахгүй бохирдлуудыг хэрхэн анзаарах талаар ярилцана.

Хугацаа: 15-30 минут

материал: дөрвөн ширхэг цэвэр лонх шавар, давс, сахар, ариутгасан ус.

  1. Дасгал ажиллахын өмнө дөрвөн шилэндээ буцалгаж хлориноор ариутгасан юм уу эсвэл бусад байдлаар ариутгаж цэвэршүүлсэн усыг хийнэ. Нэг шилэнд нь нэг халбага шавар нэм. Нөгөө шилэнд нь халбага сахар хийнэ. Гурав дахь шилэнд нь халбага давс хий. Бүх шилтэй усыг сайтар сэгсэр. Дөрөв дэх шилэнд юу нэмж болохгүй. Ингээд дөрвөн шилтэй усыг бүлгийн оролцогчидод авчирч үзүүл.
  2. Хүмүүсийг шилтэй уснуудыг үнэрлэ гэж хэл. Тэгээд хүмүүсийг дуртай шилнээсээ ус амс гэж урь. Ихэнх тохиолдолд хүмүүс шавартай шилнээс ус амсахгүй бөгөөд харин нөгөө гурван шилнээс нь ус амсдаг.
  3. A woman holding a cup licks her fingers.
  4. Хэд хэдэн хүмүүс ус амссаны дараа тэднийг яагаад шавартай шилнээс ус амссангүй вэ гэдгийг асуу. Тэгээд тэдний амссан ус ямар амттай байсан бэ гэдгийг асуу. Тэгээд хүмүүсээс ямарч хольцгүй усыг амссан уу гэж асуу. Амссан бол тэр ус ямар үнэр амттай байсан бэ яаж та энэ усыг цэвэр ус гэж мэдсэн гэдгийг асуу.
  5. Харилцан ярилцах ажлыг хүн бүхний амссан усны талаарх яриагаар эхэл. Тэдгээр хүмүүсийн амссан усанд аюултай байж болзошгүй юу байгаа вэ гэдгийг яриул. Энэ ярианд усан доторхи нян, өт хорхой, химийн бодисын тухай яриаг оролцуул. Тэгээд эдгээр уснуудаас үнэхээрийн цэвэр гэж итгэх арга байна уу гэдгийг асуу. Тэгээд зөвхөн үнэрлэж амтлах аргаар бус өөр ямар аргаар усны цэвэр эсэхийг мэдэж болох вэ гэдгийг асуу.

Усны аюулгүй байдлыг шинжлэх/тестээр үзэх/

a water-testing kit.
усны чанарын тест нь усыг тухайн цагт, тухайн газарт хордлоготой байгаа эсэхийг шинжилж чаддаг.

Усны чанарыг шинжлэхдээ уснаас дээж авч, лабораторт шинжилгээ хийдэг. эдгээр шинжилгээнүүдээр усны бохирдлын төрөл болон хэмжээ, хэмжээг харж болдог ба химийн хордлогыг олж болдог. Гэхдээ шинжилгээ нь их өндөр үнэтэй байх магадлалтай. усыг шинжлэх нь чухал ч гэсэн усны талаар олон нийтийн мэдлэг сонор сэрэмжийг дээшлүүлэхээс илүү сайн байж чаддаггүй. Усыг хамгаалдаг хамгийн гол зүйл бол олон нийтийн сонор сэрэмж, усны эх сурвалжийг хамгаалах байдаг.

Ус шинжилдэг шинжилгээний багц хэрэгслийг орон нутагт усыг шинжлэхдээ ашиглаж болдог. жишээлбэл H2S тест гэдэг нь нэг доллар орчим үнэтэй таван тестийг дотроо агуулдаг ба шинжилгээний үр дүнг хурдан гаргадаг. Гэвч энэ тестээр заримдаа хоргүй амьд организмыг нянтай андуурч шинжилдэг ба усан дотор химийн бодис буюу шимэгч хорхойны өндөг байгаа эсэхийг шинжилж гаргаж чаддаггүй.


This page was updated:05 4-р сар 2021