Hesperian Health Guides
5–аар бүлэг: Усны бохирдлоос үүсч болох эрүүл мэндийн асуудлууд
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 5–аар бүлэг: Усны бохирдлоос үүсч болох эрүүл мэндийн асуудлууд
Усгүйгээр хэн ч амьдарч чадахгүй. Эрүүл байхын тулд хүмүүст хангалттай хэмжээний ус хэрэгтэй ба тэр ус нь аюулгүй байх хэрэгтэй. Хүний болон амьтны шээс, өтгөн ялгадас усруу орж, нян, өт хорхой усанд орох юм бол ус аюултай болдог. Усаар дамжиж нян болон өт хорхой урсан дараагийн хүнд очиж, орон нутгийн оршин суугч нарт бүгдээрэнд нь нөлөөлж чадах өвчнийг тараадаг.
Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхай болон хог хаягдлаас ялгарсан химийн бодисууд усанд орж, химийн хордлогоноос гаралтай арьс загатнах, хорт хавдар зэрэг бусад эрүүл мэндийн хүнд асуудлуудыг үүсгэдэг.
Уух, хоол хийх, угаалга цэвэрлэгээ хийх усаа хангалттай авч чадахгүй тохиолдолд өвчин эмгэг тархдаг. Ялангуяа жорлонд орсны дараа гараа угаах ус байхгүй бол гэдэсний халдварт өвчин нэг хүнээс нөгөө хүнд хурдан тархдаг. Ариун цэврийн ус хангалттай байхгүй тохиолдолд хүний бохир гараас үүссэн халдварт өвчин нүд, арьсанд халдварлаж өвчин үүснэ. Усгүйгээс болж шингэн алдах өвчин нүүрлэж, үхэлд хүргэнэ.
Ган болох, усны үнэ эрс нэмэгдэх, хангалттай хэмжээний ус нөөцлөгдөхгүй байх зэргээс болж усгүйдэл үүснэ.
Усны байгаа нөөцийг бохирдуулж, хордуулах нь усыг улам ховор болгож, ус ховордсоноос үүдэж бохирдол улам аюултай болно. /усны эх үүсвэрийг хамгаалах, усыг цэвэрлэж аюулгүй болгох талаар зургадугаар бүлгээс үзнэ үү/.