Hesperian Health Guides

Хангалттай устай байх нь аюулгүй устай байхтай адил чухал зүйл юм

Энэ бүлэгт:

Олон хүмүүс өдөр тутмынхаа хэрэгцээг хангах хэмжээний устай байж чаддаггүй. Хүмүүс хангалттай усгүйгээсээ болж scabies, trachoma гэсэн өвчний халдварыг авдаг. Хангалттай уух ус, гар угаах усгүй байх нь давсаг, бөөрний халдварт өвчнийг үүсгэдэг ба ялангуяа эмэгтэйчүүдэд төрөл бүрийн хүнд өвчнийг үүсгэнэ. Хэрэв эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд ариун цэврийн ус хангалттай байж чадахгүй бол халдварт өвчин хүнээс хүнд хурдан тархана. Усгүйдлээс болж хүүхэд хялбархан шингэн алдаж, үхдэг.

A woman with a baby strapped to her back carries a bag and balances a jug of water on her head.

Эмэгтэйчүүдийн ачаа

Ус ховор үед усанд явах ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд хийж,хол газраас хүнд савтай усыг зөөдөг. Үүнээс болж тэд хүзүү, нуруу, хөлөө гэмтээдэг. Усанд явах нь маш их цаг хүч шаардсан ажил байдаг бөгөөд бага усаа хүргэхийн тулд гэр бүлүүд хэрэгцээнээсээ бага усыг хэрэглэдэг. Усанд явах цаг нь зарим тохиолдолд маш урт байдаг учраас эмэгтэйчүүд гэр бүлийнхээ эрүүл ахуй, хүүхдээ харж хандах, мал тариа ногоогоо арчлах цагаасаа ихээхэн хугацааг алддаг байна.

Ус нь олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгээх хэрэгсэл болдог

Ус нь халууныг бууруулах, шарх цэвэрлэх, арьсны халдварыг эмчилэхэд хэрэглэгдэнэ. Гэдэсний халдварт өвчин, шээсний халдвар, ханиад, гэдэсний түгжирэл зэрэг өвчинөөс урьдчилан сэргийлэх, эмчилэхийн тулд усыг их хэмжээгээр уух шаардлагатай байдаг. Бие зассаны дараа буюу бие засхын өмнө гараа савантай усаар угаах нь олон төрлийн өвчинөөс урьдчилан сэргийлж чаддаг.

Water pouring onto hand.
Hand submerged in bowl.
Arrows point from folded cloth to pot of hot water to hot compress on arm.
Савантай усаар гараа угаах нь олон төрлийн халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхэд туслана. Бага хэмжээний түлэгдэлийг эмчилэхийн тулд хүйтэн усанд дүр. Усаар халуун жин тавьснаар идээт үрэвсэл, буглаа, булчингийн өвчлөл, үе мөчний өвчилөл, хатигийг эмчилэхэд туслана.


This page was updated:05 4-р сар 2021