Hesperian Health Guides
Нян ба өт хорхойн тархалтаас урьдчилан сэргийлэх нь
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 5–аар бүлэг: Усны бохирдлоос үүсч болох эрүүл мэндийн асуудлууд > Нян ба өт хорхойн тархалтаас урьдчилан сэргийлэх нь
- Усны эх сурвалжийг хамгаалж, ундны болон угаалгын усаа цэвэр байлга. Ус цэвэр биш бол түүнийг ариутгаж хэрэглэ.
- Жорлонд орсныхоо дараа болон хоол унд бэлтгэхийн өмнө гараа үргэлж угаа. Цэвэр ус саванг хэрэглэж бай. Хэрэв саван, ус байхгүй бол цэвэр элс буюу үнсээр гараа цэвэрлэ. Хумсаа авч бай. Хумсгүй гар бохирдлоос хамгаалж чадна.
- Жорлон хэрэглэж бай. Гадаа ил бие засахгүй байх нь нян өт хорхойг хүнд халдварлахаас хамгаалдаг. Хэрэв жорлонгүй газар байгаа бол уснаас хол бие засч ялгадсаа хүн амьтан хүрхээргүй хол байлга. Ялгадсан дээгүүр ялаа буухаас хамгаалж шороогоор булж бай.
- Хоол бэлтгэх, хадгалахдаа цэвэр аюулгүй аргыг хэрэглэж бай. Жимс ногоог чанах, идэхийн өмнө угааж бай. Хоолны үлдэгдлийг амьтанд өгөх буюу эсвэл түүнийг угаадасны нүх буюу жорлонд хийж бай. Муудсан хоол, муудсан махыг зайлуулж, мах өндөг загасыг маш сайн чанаж болгон идэж бай. Аяга таваг мах ногоо зүсэх тавиур гал тогооны хэрэгслүүдийг халуун ус савангаар угааж болж өгвөл наранд хатааж бай.
- Мал амьтдыг орон нутгийн хоол хүнс усны эх үүсвэрээс хол байлга.
- Хөлөөр өт хорхой дамжиж орохоос урьдчилан сэргийлж гутал өмсөж бай.
- Ялааны хавх хийж, хоолон дээр ялаагаар халдвар тархаас урьдилан сэргийлж хоолыг бүтээж бай. Ялааг устагадаг, ялаанаас хамгаалсан жорлон нь халдвар тархаас урьдчилан сэргийлж чадна.
Гарчиг
хуванцар лонхоор ялааны хавх хэрхэн хийх вэ?
- Хуванцар савны дээд хэсгийг тайр
- Хуванцар савыг өлгөх сэмж хий
- Хуванцар савны ёроолд жимс чихэр, сахар зэрэг амтлаг зүйлийг хий.
- Тайрч авсан оройн хэсгээ доош харуулан хуванцар савны аманд тогтоо. Ялаанууд ийм савруу хялбархан орох боловч гарч чаддаггүй.
- Ялааны сав дүүрээд ирвэл, түүнийг суллаж жорлон угаадасны нүхрүү асгана. Гэхдээ саваа хоослохын өмнө саван доторхи бүх ялаанууд үхсэн байх ёстой.
Ялааг устгахын тулд ийм савыг хэд хэдийг хийж жорлон болон хоол унд бэлтгэдэг газруудад өлгөнө.
Гар угаах
Нян хорхойгоор халдварладаг өвчинөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг нь гараа бие засах, хүүхдийн баас цэвэрлэх, жорлон цэвэрлэсний дараа угаах, мөн хоол идэх, хоол бэлтгэх, хүүхэд хооллохын өмнө гараа савантай усаар угаах явдал юм.
Гэр орныхоо ойролцоо цэвэр усыг байлгаж, гараа олон дахин хялбархан угаах боломжтой байх ёстой. Гарыг зөвхөн усаар угаах нь хангалттай биш бөгөөд саван хэрэглэж, хэр нянг устгана. Саван байхгүй бол элс, шороо, үнсээр гараа угааж бай.
Гоожуурын усанд гараа норгож савандаад усаар зайлан цэвэрлэ. Гоожуурын ус байхгүй бол аяга болон саванд ус хийж угаа. Саван элс, үнсийг гартаа түрхэж гарын бүх хэсгийг бүрээд гуч тоолох хугацаанд гараа үр.
Дараа нь усанд гараа норгож, саван үнс, элсийг цэвэрлэ. Дараа нь гараа цэвэр алчуураар арчих буюу агаарт хатаа.
Гоожуур хийх
Хэрэв та маш бага устай бол гараар түлхэж усыг гоожуулдаг гоожуур хийх хэрэгтэй. Энэ нь усыг үргэлж гоожуулахгүйгээр хэрэгтэй үед дусаах хэрэгсэл болно. Гоожуурыг маш энгийн хийж болдог бөгөөд түүнийг жорлон, хоолны газар, зах дээр зэрэг хаа байгаа газраа ашиглаж болно.
Xуванцар саваар гоожуур хийх:
гоожуурыг хийхэд таньд дараах зүйл шаардагдана. (1) Эргүүлдэг тагтай хуванцар сав
(2) Соруул буюу эсвэл үзэгний гэр
- Хуванцар савыг сайтар цэвэрлэ.
- Халуун төмөр ашиглаж хуванцар савны доод хэсэгт нүх гарга.
- Хэрэв таньд ундааны соруул байхгүй бол балны гэрийг авч цэвэрлэ.Соруул буюу балны гэрийг өнцөг гаргаж тайраад, хуванцар савны нүхрүү түлхэ. Энэ нүхэнд нарын чигжиж орох ёстой.
4. Хуванцар савныхаа тагыг авч усаар дүүргэ. Тагыг сайтар таглавал соруулаар ус асгарахгүй байх ёстой. Тагыг жаахан сулалвал соруулыг даган ус зөөлөн гоожино. Энэ ажиллагааг туршиж үзээд хэрэглэхийн өмнө устай хуванцар савыг гар угаах газраа өлгөнө. Ингэхийн тулд олс уяа ашиглана. Савангаа ойртуулан тавьж, өлгөөтэй саван доороо ус тосох төмпөн байлгана. |
5. Гоожуурыг ашиглахдаа хуванцар савны тагыг ялимгүй суллаж, усыг бага хэмжээгээр гаргана. гараа норгосныхоо дараа савны тагыг буцаан чангалж, гараа савандаж дуустлаа усаа хэмнэнэ. Дараа нь савны тагыг дахин суллаж усаа гоожуулан гараа цэвэрлэ. |