Hesperian Health Guides
Хангалттай хэмжээний аюулгүй цэвэр устай байх эрх
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 5–аар бүлэг: Усны бохирдлоос үүсч болох эрүүл мэндийн асуудлууд > Хангалттай хэмжээний аюулгүй цэвэр устай байх эрх
Засгийн газар болон орон нутгийн иргэд цэвэр усны системийг сайжруулах хангалттай хэмжээний цэвэр усыг хамгийн хэрэгцээтэй хүмүүст олгохын тулд хамтран ажиллах ёстой.
Хамтын ажиллагаа усан хангамжийг сайжруулав
Баруун Африкийн Гана улсад олон нийтийн бүлгүүд усан хангамжаа хянах болжээ. Савелугу хотод төрийн өмчийн “Гана ус” компани усыг хоолойгоор хангаж, харин орон нутгийн иргэд усны үнийг тогтоох, усыг хуваарилах, усан системийг засварлах ажлаа хариуцдаг. Үүнийг тэд засгийн газар орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаа гэж нэрлэдэг.
Орон нутгийн иргэд усыг хангах, аюулгүй байлгах үүргийг хүлээсэн болохоор олонхийн саналаар шийдвэрээ гаргадаг. Хэрэв зарим хүмүүс усны төлбөрөө төлөх чадваргүй бол түүнийг төлбөрийн чадвартай болтол нь орон нутгийнх нь өмнөөс усных нь үнийг даадаг. Хүмүүсийн хэрэгцээтэй усыг өгөхдөө зөвхөн мөнгөө төлж чадаж байгаад нь бус бас орон нутгийн оршин суугчдын нэг хэсэг учраас усны хэрэгцээг нь хангадаг. “гана ус” компаны хувьд энэ нь ашигтай. Яагаад гэвэл орон нутгийнх нь өмнөөс улс нь мөнгийг нь өгдөг.
Сагинугу орон нутгийн нөхөрлөлд үндэслэсэн усан хангамжийн систем нь Гана улс даяар загвар болон ашиглагадаж байна. Өөрсдийн усан системийг өөрсдөө удирдаж хянаж чадсанаар Савилугугийн хүмүүс өмч хувьчлал бол усан хангамжийг сайжруулах цорын ганц арга бус гэдгийг харуулж чадаж байна. Засгийн газар орон нутгийн хамтын ажиллагаа эхэлсэнээс хойш энэхүү нутагт өвчин тархалт эрс багассан ба хүн бүхэнд хангалттай хэмжээний ус ноогдож байна. Эндэхийн амжилтын жишээ нь орон нутгийн хэмжээнд шийдвэр гаргах болсноор усны аюулгүй байдал сайжирч болдгыг харуулж байна.
Ус уух эрхийг савлаж, худалдах нь
Крантны усаа цэвэр аюулгүй гэдэгт итгэхгүй байгаа төлбөрийн чадвартай хүмүүс савласан усыг худалдан авдаг. Крантны усанд нян байгаа бол ариутгасан савалсан усыг хэрэглэх нь өвчинөөс хамгаалах нэг арга болдог. Гэхдээ усыг савлаж хэрэглэснээр ариутгасан аюулгүй ус хэрэглэж байгаа гэсэн үг биш юм. Олон тохиолдолд савалсан ус нь зүгээр л крантны усыг өөр саванд хийж илүү өндөр үнээр зардаг хэрэг байдаг. Хүмүүсийн эрүүл мэнд байгал орчныг хамгаалах хамгын сайн арга нь нийтийн усан хангалмжийг найдвартай чанартай болгох явдал юм.
Хуванцар саванд усыг савлаж зарах, усаар дүүргэх, тээвэрлэх, хуванцар савыг хаях зэрэг бүх шат дамжлагыг бодож үзвэл савалсан усны үнэ өртөг маш өндөр гардаг бөгөөд энэ нь нийтийн хэрэгцээний усыг ариутгах зардлаас хамаагүй өндөр болдог.
Савалсан ус зарах нь маш их ашигтай учраас компаниуд усыг савалж зардаг. Тэд усаа л борлуулахын тулд нийтийн хэрэгцээний ус хангалттай сайн чанаргүй гэж сурталчилгаа хийдэг. Кока кола зэрэг үндэстэн дамнасан корпарациуд орон нутгийн жижиг бизнесүүдийг шахан гаргаж дампууруулдаг. Заримдаа тэд усыг дэндүү их хэмжээгээр хэрэглэж, орон нутгийн хэрэгцээний усыг багасгаж хүмүүст аюул учруулдаг.
Аюулгүй эрүүл нийтийн усан хангамжийн систем нь хүн бүхийн эрүүл мэндийг сайжруулах хамгийн чухал арга замуудын нэг юм. Европ болон хойд америкт усан хангамжийн аюулгүй байдал нь нийтийн эрүүл мэндийн хамгийн чухал суурь болдог. Баян бус орнуудад цэвэр ус хангалттай биш байдгаас болж хүмүүс илүү их үнэтэй савалсан усыг авч байна.
Эрүүл амьдрахад хүрэлцээтэй хангалттай хэмжээний цэвэр устай байх нь хүний эдлэх ёстой эрх юм. Цэвэр устай байх эрхийг хамгаалах, хангахын тулд олон нийтийн оролцоотой, олон нийтийн мэдлийн усны системтэй байх ёстой. Засгийн газраас үзүүлж байгаа үйлчилгээг сайн байлгахын тулд орон нутгийн иргэд усан хангамжийг хянах асуудалд улам идэвхтэй оролцож байна. Ингэснээр хүмүүсийн эрүүл мэндийн асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой хэмжээнд очиж чадаж байна.