Hesperian Health Guides
6–аар бүлэг: Орон нутгийн хэрэглээний усыг хамгаалах нь
Ус бол амьд амьдралын хамгийн чухал зүйл. Хүн амьтан ургамал амьдарч өсөж үржихийн тулд заавал ус хэрэглэдэг. Гэвч олон газарт хүмүүс эрүүл байхад хэрэгцээний хэмжээний устай байж чаддаггүй. Олон хүмүүс ус авахын тулд хол газар аялах хэрэгтэй болдог. Тэгээд олж авсан ус нь эрүүл мэндэд тэр болгон таардаггүй.
Хэрэв орон нутгийн оршин суугчид аюулгүй хялбар хүрч болохүйц усан хангамжтай бол хүн бүхэн эрүүл байх боломж нээгддэг. Хэрэв охид эмэгтэйчүүд өдрийнхөө ихэнхийг усанд явахгүйгээр өнгөрөөж чадах юм бол чөлөөт цагаараа хичээлээ хийх, олон нийтийн ажилд оролцох бололцоотой болдог. Ингэснээр хүн бүхний амьдралын чанар дээшилдэг. Эрүүл чанартай ус элбэг байснаар хүүхдүүд эрүүл энх өсөж торнин, бохирдсон уснаас болж гэдэсний халдварт өвчин тусалгүй эрүүл өсч торнидог.