Hesperian Health Guides

Цэвэр усыг тээвэрлэх

Энэ бүлэгт:

Цэвэр усыг эх сурвалжаас нь хүмүүст хүргэж өгөх ажлыг хийх ёстой. Хүмүүс усаа өөрсдөө зөөж хэрэглэх нь эмэгтэйчүүд охидуудад хамгийн их ачаалалтай ажил болдог. Хүмүүс хүүхдүүд усыг гартаа тогойн дээрээ, нуруундаа өргөж зөөн нурууны гэмтэл авах, хүүхэд зулбах зэрэг өвчнөөр өвчилдөг.

Усан хангамжийн төслүүд нь энэ хүндрэлийг давахад туслана. Заримдаа маш энгийн өөрчлөлтүүд хийснээр усыг хялбархан зөөж болдог. Усан системийг барьж, усыг холоос зөөх шаардлагагүй болгодог. Орон нутгийнхний эрүүл мэндийг сайжруулахад ус хэр зэрэг ойр байна вэ гэдэг асуудал их чухал байдаг.

Усны хоолой

Хоолойгоор ус зөөх нь маш олон давуу талтай. Хоолойгоор зөөсөн усанд ялаа, шумуул, имгэн хумс амьдрахгүй учраас усны бохирдлын эрсдэл бага байдаг. Гэхдээ усны хоолойн системийг муу барьж байгуулах юм уу арчилж чадахгүй бол усны бохирдол нь улам муу болдог. Усны хоолойн системийг маш нарийн төлөвлөх хэрэгтэй ба хаана ямар ус хэрэгтэй гэдгийг тооцож, цаашдаа орон нутаг хэрхэн тэлж хөгжихийг тооцоолсон байх ёстой.

A woman points to water spouting from the ground by a man holding a pickaxe.
турбаа хоолойгоор ус хангаж байгаа тохиолдолд түүнийг засварлах засварчин зайлшгүй хэрэгтэй.

Усыг булаг усан сан гэх зэрэг усны ямарч эх үүсвэрээс хоолойгоор татаж болно. Хамгийн хямдхан усны хоолой нь өндөр газар байрладаг усны эх үүсвэрээс хотгор газарлуу усыг өөрийнх нь хүчээр уруудуулж татах явдал юм. Ихэнх усны системүүд усыг том хэмжээний усан санруу татдаг. Усан санг хлориноор ариутгасан байдаг ба эсвэл усан сантай залгуулан ариутгалын шүүлтүүрийг хийдэг. Усан санд ариутгагдсан усыг хүмүүсийн гэрлүү хоолойгоор татаж орон нутгийн иргэд усаар хангагддаг.

Усны хоолойнуудыг байнга засварлаж байх хэрэгтэй. Усны хоолойг хаана байрлуулсан талаар бүртгэл хөтөлж байх ёстой. Ингэвэл усны хоолой эвдэрэх үед эвдрэлийг хялбархан олж засна. Эвдэрсэн усны хоолой турбаанууд усыг их хэмжээгээр алдаж, ялангуяа бохирын турбаа эвдэрвэл бохирдсон ус газрын хөрсрүү орно. Бохирдсон ус турбаанаас алдагдаж, газар дээгүүр урсах нь шавьж хорхой, шумуулд үржих таатай боломж үүсгэнэ. Хэрэв турбаа хоолойг хөвөх бүс, савхи зэрэг органик материалаар засварлаж боовол эдгээр материалууд дээр амьтан нян үржиж турбаа хоолойн доторхи усыг бохирдуулах боломжтой.

Эмэгтэй эрэгтэй хүмүүс усны талаар ярилцав
2 women wash clothes at a wash basin as another woman fills a bucket at a tap and a child pours water over a toddler.

Мехикогийн нэгэн жижигхэн тосгонд усны хорооныхон тосгоны том булгаас хоёр айл тутмын дунд ус хүргэх хоолой татах талаар төлөвллөө. Тэд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд мөнгөний хүрэлцээнээс хамаарч хоёр айлын дунд нэг угаагуур тавьж өгөхөөр тооцоолсон байв. Тосгоны иргэдийн хурал дээр усны хорооныхон дээрх усыг уух, хоол хийхэд ашиглаж болно гэж зарлажээ. Энэ нь өдөр бүр эмэгтэйчүүд голруу явж ус зөөх ажлаас чөлөөлөгдсөн сайн ажил болно гэж тооцоолсон байна.


Эмэгтэйчүүд хурал дээр босч хувцас угаах усаа хаанаас авах гэж асуув. Усны хорооны нэгэн эрэгтэй та нар уридын адил гол дээр очиж хувцасаа угааж бай гэв. Хоёр дахь эмэгтэй босоод хүүхдээ усанд оруулах усаа хаанаас авах вэ гэж асуув. Усны хорооны эрэгтэй та нар хүүхдээ урьдын адил гол дээр угаа гэж хэлэв. Гурав дахь эмэгтэй босоод гэрийнхээ хажуу дахь ногооны талбай цэцэрлэгээ ямар усаар услах вэ гэж асуув.


Гэвч эмэгтэйчүүдийн дуу хоолойг тосгоны зөвлөл сонссонгүй. Тосгоны усны хороонд нэгч эмэгтэй байгаагүй учир эмэгтэйчүүдийн хэргэлдэг усны талаар шийдвэр гарсангүй. Ийм учраас эмэгтэйчүүд усны хороонд орж усны төлөвлөгөөг шинээр хийнэ хэмээн шаардав. Тосгоны зөвлөлийнхөн зөвшөөрлөө.


Шинэ бүрэлдэхүүнтэй усны хороо өөр төлөвлөгөө бэлтгэж авчирлаа. Хоёр айлын дунд крант тавих байсныг өөрчилж зургаан айлын дунд тавих болов. Гэхдээ тэд тосгоны дунд барьсан цөөрөмнөөс хувцас угаах усаа авч, хүүхдээ усанд оруулж, цэвэрлэгээний усаа хангах боломжтой болжээ. Крантны усыг зөвхөн уух, ус хоол хүнсэнд хэрэглэх ёстой бөгөөд тосгонд шинээр байгуулагдсан угаалгын цөөрмийг бусад бүх зориулалтаар ашиглаж болохоор болжээ. Ингэснээр хүмүүсийн уух ус цэвэр хэвээр үлдэж, харин цөөрөмнөөс илүү гарсан ус борооны ус зэрэг цөөрөмрүү орох төрөл бүрийн усыг угаалга цэвэрлэгээ, ногоогоо услах зэргээр ашиглах болжээ.


Энэ төлөвлөгөө эрчүүдэд ч бас таалагджээ. Яагаад гэвэл тэд цөөрмийн угаалгын талбайд ажлын багаж, ажлын хувцасаа угааж, гэртээ ирэхдээ цэвэрхэн ирэх болжээ. Ингэснээр тосгоныхон олон янзын хэрэгцээгээ хангах бололцоотой болжээ.



This page was updated:05 4-р сар 2021