Hesperian Health Guides
Усан хангамжаа сайжруул
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 6–аар бүлэг: Орон нутгийн хэрэглээний усыг хамгаалах нь > Усан хангамжаа сайжруул
Усан хамнгамжийг сайжруулах оролдлого хийхийн өмнө одоогийн хэрэглэж байгаа усаа илүү хангалттай цэвэр болгох нь хялбар байх магадлалтай. Усан хангамжийг сайжруулах төлөвлөгөө хийхийн өмнө орон нутгийн нөөцүүдийн талаар жагсаалт гарга. Усны эх сурвалж, барилгын материал болон хамгийн гол нь хүмүүс нь орон нутгийн нөөц бололцоо юм. Худаг усан сан барих, турбаа хоолой татах чадвартай хүмүүс нь хөдөлмөрийн нөөц бөгөөд бүлгийн үйл ажиллагааг удирдаж, талуудыг зохион байгуулах хүмүүсч бас хэрэгтэй. өндөр настай хүмүүс орон нутгийнхаа нөөцийг сайн мэддэг учир тэднийг оролцуул.
Гарчиг
Шийдлийг тодорхойл
Орон нутгийн иргэд усан хангамжаа сайжруулахын тулд юу хийх ёстой вэ гэдэг нь тухайн орон нутагт ямар асуудал хамгийн хурц байна. Ямар асуудлыг нийдэхэд хамгийн хялбар вэ гэдгээс хамаарна. Асуудлын үндэс мухарыг олж шийдвэрлэх, орон нутгийн иргэдийн бүгдээрэнгийнх нь эрх ашгийг хамгаалсан асуудлыг олж шийдвэрлэх төлөвлөгөө гаргах нь хамгийн чухал.
Усны эх сурвалж бүрийг хэрхэн ашиглах талаар шийдвэр гарга. Ялангуяа бага устай хүрэхэд хүндрэлтэй усны эх сурвалжуудад хэрэглээний хуваарилалт тогтоо. Борооны усыг хураадаг усан сан, ус хадгалах усан сангууд буюу усан хоолойн системүүдийг. барьж байгуулах нь усны нөөцийг орон нутагт ойртуулахад туслана. Хэрэв ингэх боломжгүй бол орон нутаг байгаа усаа хүн бүхэнд хангалттай хүргэх бусад оролдлогыг хийж болно. үүнд:
- Ус авах ажлыг хувааж хийж болно.
- Хүмүүст усыг нянгийн халдвараас хэрхэн хамгаалах талаар харуулж танилцуулж болно.
Хэрэв усан хангамжийн систем байгаа бол орон нутгийн иргэд доорхи зүйлийг хийж чадна. үүнд:
- Ус авдаг арга замыг сайжруулах.
- эвдэрхий турбаа хоолой насосийг засварлах.
- Усны эх булаг шандыг хамгаалах.
- Усыг хамгаалж хадгалах шинэ арга замуудыг олох.
Хэрэв ус нь химийн бодисоор хордсон байх магадлалтай бол усны шинжилгээ хийж дүн нь гартал өөр эх сурвалжаас ус хэрэглэ. Хэрэв усны шинжилгээгээр ус хортой гэсэн дүн гарсан бол өөр усыг хэрэглэсэн хэвээр байж, усны хорыг арилгах арга хэмжээ ав. өөрсдийн усанд хордлого орохоос урьдчилан сэргийлж, үйлдвэрийн газруудад хог хаягдал химийн бодиснийхоо талаар арга хэмжээ авч цэвэрлэхийг шаард. Тариаланчдыг химийн бодис, химийн бордоо, химийн хороо бага хэрэглэ гэж шаардлага тавь.
' |
Орон нутгийн төлөвлөлт хийхэд эмэгтэйчүүд чухал нөлөөтэй
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өөр усны хэрэгцээтэй. Гэр бүлд хэрэглэх усыг зөөх, ариутгах ажилд ихэвчлэн эмэгтэйчүүдийн нуруун дээр байдаг. Гэхдээ усан хангамжийн хоолой системийг барих ажилд ихэвчлэн эрэгтэйчүүд оролцдог. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн ажил ийнхүү өөр байдаг учир усан хангамжийн төлөвлөгөөг хийхдээ эмэгтэйчүүдийг оролцуулах нь чухал.
Хоёр тойрог
Энэхүү дасгал нь эмэгтэйчүүдийг усны талаар яриулах, өөрсдийн хэрэгцээг хангахад гарч буй саад тотгорыг даван туулахад нь туслана.
Хугацаа: 45-1 цаг
материал: зургийн том цаас, зургийн харандаанууд.
- Багийг нэг бүрт арваас илүүгүй эмэгтэй байхаар хуваа. Бүлэг бүрт харандаа цаас өг.
- Бүлэг бүр өөрсдийн цаасан дээр нэг том тойрог дотор талд нь нэг жижиг тойрог зурна.
- Том тойрогний дотор талд хүн бүхэн ус, ариун цэвэр, эрүүл мэндийн асуудалтай холбоотой зүйлсийг зурах буюу бичнэ. Дотор талын жижиг тойрог дотор зөвхөн эмэгтэй хүмүүст хамааралтай дээрхи асуудлыг зурах буюу бичнэ.
- Бүлгүүдийг дараа нь хамтруулан хэлэлцүүлэг явуул. Хэлэлцүүлгийн үеэр дараах асуултуудад хариулт ав: хоёр тойрог доторхи асуултууд юугаараа ялгаатай байна вэ? Тэд юугаараа ижил байна вэ? Хоёр тойрог доторхи асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар нэгдсэн шийдэл хэрэгтэй вэ? Эмэгтэйчүүдийн асуудал хангалттай анхаарлын төвд орохын тулд бид яах ёстой вэ?
Энэхүү дасгалыг хийхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хамт оролцуулж бас болно. Хэрэв эрэгтэйчүүд оролцвол зөвхөн эрэгтэйчүүдийг нэг бүлэг болгож, тус тусд нь тойрог доторхи асуултыг бичүүл. Ингэхдээ эрэгтэйчүүд нь жижиг тойрог дотор зөвхөн эрэгтэйчүүдэд тулгардаг асуудлыг бичнэ.
Бүлгүүд дараа нь хамт хуралдах үедээ эмэгтэйчүүдийн байдлыг хэрхэн сайжруулж болох талаар ярилцана. Энэ сэдэв дотор гэрт ойрхон жорлон барих, эрэгтэйчүүд бас усанд явдаг байх, хүүхэдтэйгээ цагийг илүү өнгөрөөх зэрэг шийдлүүд орж болно. Хэрэв орон нутгийн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд хоорондоо эрс тэс өөр бодолтой байгаа бол бүлгийн хэлэлцүүлгийг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээр салгаж хийн, эмэгтэйчүүдэд өөрсдийнхөө асуудлыг чөлөөтэй ярилцах боломж олгох хэрэгтэй.
Таны усан хангамжийг сайжруулахад гардаг саад тотгор
Орон нутгийн оршин суугчид хангалттай хэмжээний цэвэр устай байж чаддаггүй олон шалтгаан байж болно. Эдгээр шалтгаан нь мөнгөгүй байх, усан хангамжийг хэрхэн барих талаар мэдлэггүй байх, засгийн газрын дэмжлэггүй байх, орон нутгийн иргэдийн оролцоогүй байх зэрэг асуудлууд байж болно. Тогтвортой цэвэр усан хангамжтай байхын тулд саад тотгоруудыг жагсаан бичиж тодорхойлж, тэдгээр саадуудыг нэг нэгээр нь арилгаж эхлэх хэрэгтэй. Хүмүүс усан хангамжийг сайжруулснаар дараах үр дүнд хүрнэ гэдгийг мэдэж байвал усан хангамжийн системийн талаар хамтран ажиллах урам зоригтой байдаг. үүнд:
- Усан хангамж нэмэгдэж усыг хялбар авдаг болох ба өвчин багасна
- үнэ буурна
- өдөр тутмын ажилд бага өөрчлөлт гарна.
- Шавар шавхай багасаж, шумуул багасах буюу гэр бүлийн нэмэлт хэрэгцээний устай болно.
Yдаан хугацаанд тогтвортой байж чадах усны төсөл нь орон нутгийн иргэдийн биеийн болон нийгмийн хүндрэлийг даван туулахад тусалж орон нутгийн иргэдэд ижил тэгш сайнаар нөлөөлнө. |
Орон нутгийнхаа хэмжээнд шийдэл хай
Түүхийн туршид орон нутгийн иргэд хамтдаа усыг олох тээвэрлэх, хамгаалах аргыг боловсруулсан байсан. Хүмүүс ус олохын тулд саваа мод ашигалж, усыг шахан гаргаж ирэх тоног төхөөрөмжийг бүтээж, борооны усыг тогтоон хадгалах аргыг сэдэж, хөрсний усыг хамгаалахын тулд мод тарьдаг байжээ. Тэд бас айл саахалт, орон нутгийнхантайгаа усаа хуваан хэрэглэх гэрээ байгуулж байжээ. Усыг хамгаалж уснаас үүдэлтэй зөрчилийг урьдчилан сэргийлэх нь усны нөөцөө ирээдүй хойч үедээ хадгалан үлдээхдээ тусалж, усны нөөцийг амьдралд хүрэлцэхүйц хэмжээгээр байлгах, ариутгахад тусалдаг.
Тосгоныхон тусламжийн байгууллагийн ажилтнуудад зааж сургав
Колумбиа улсын уулын нэгэн тосгонд хэдэн тусламжийн байгууллагын ажилтнууд ирж, усны нөөцийг нь хамгаалахад нь тусалжээ. Тэд усны эх булаг дээр мал сүрэг чөлөөтэй бэлчиж, усны эргэн тойрны хөрс нь элэгдэж, булгыг гэмтээж байгааг олж харжээ. Тусламжийн байгууллагынха хоёр энгийн шийдлийг санал болгов: булгыг хамгаалахын тулд төмөр торон хашаа барих, эсвэл мал сүргийг өөр газар бэлчээх гэсэн шийдэл гаргажээ.
Тосгоныхонд энэ санаа таалагдсангүй. Тэд төмөр торон хашаа тэр дорхноо л хулгайд алдагдана шүү дээ гэж хэлээд бас үхэр малаа өөр газар бэлчээхэд хангалттай хэмжээний мөнгө байхгүй гэж хэлжээ. Гэхдээ тосгоныхон өөр нэгэн шийдлийг өөрсдөө гаргаж ирэв. Тэд булгынхаа эргэн тойронд өргөстэй мод ургамал тарьчихья гэж санал болгов. өргөстэй мод булгыг тойроод битүү ургачихвал мал нь усаа булгын эхээс бус голын дундаас уух болжээ. Ингэж тосгоныхон өөрсдөө усаа хамгаалах аргаа сэджээ.