Hesperian Health Guides

Усыг юу аюултай болгодог вэ

Энэ бүлэгт:

Усанд нян, өт хорхой, химийн хортой бодис орсноор ус аюултай болдог. Нян ба өт хорхойнууд, цагаан хорхой, цагираг хорхой зэрэг нь янз бүрийн аюултай өвчнийг үүсгэдэг.

Нян ба өт хорхойнууд хүн, амьтны өтгөн шингэн ялгадсанд амьдардаг ба тэд дараах тохиолдолд удаан хугацаанд өвчин үүсгэдэг:

 A woman holds a pitcher of water while drinking from a glass.

  • Хүн ба амьтны ялгадсыг зайлуулах зөв арга зам байхгүй бол
  • Усан хангамжийн их үүсвэрийг хамгаалж цэвэр байлгахгүй бол
  • Угаалга цэвэрлэгээ хийх ус хангалттай байхгүй бол.


Холер зэрэг хурдан тархаж, олон хүнийг үхэлд хүргэдэг өвчнүүд нь усаар тархана. Зарим өвчнүүд нян, өт хорхойгоор дамжин олон жилийн турш хүнийг өвчтэй байлгах ба шингэн дутагдах, цус багадах, хоол тэжээлийн дутагдалд орох, халдварт өвчин хялбархан тусах зэрэг сул дорой байдлыг үүсгэнэ. Нян, өтнөөс үүсдэг хамгийн түгээмэл өвчин нь гэдэсний халдварт өвчин бөгөөд хамгийн хялбархан таних шинж тэмдэг нь өвчтөний гэдэс байнга өвдөж гүйлгэдэг явдал юм.


Тимотид тохиолдсон явдал.
Ниоки бүсгүй нэгэн тосгонд нэг настай хүү Тимотигийн хамт амьдардаг байжээ. Өөрийнхөө тосгоны бусад хүмүүсийн адил уух усаа олон жилийн өмнө барилгын компаны байгуулж өгсөн усан хоолой турбаанаас авдаг байжээ. Тэр үед усны насос эвдэрхэд барилгын ажилчид ирж, сэлбэг хэрэгслийг нь сольж засварладаг байжээ. Барилгын ажилчдыг явсны дараа тосгоны хүмүүсээс усны насосыг засч чадах хүн байхгүй болжээ. Тэгээд ч тэд усны насосны сэлбэг худалдаж авах мөнгө ч үгүй байлаа.

Тэгээд нэгэн удаа насос эвдрэхэд эмэгтэйчүүд тосгоны гадна талд байсан худгын нүхнээс усаа авдаг болжээ. Тэр худгын нүхнээс гарах усыг амьтад ч бас ууж хэрэглэнэ. Нэг л мэдэхэд усны нүх нь амьтны гаралтай нян, өт хорхойгоор хордсон байв. Өөр газраас ус зөөдөг болсноос хойш Тимоти хүү байнга гэдэс нь өвдөх болжээ. Тэр үргэлж сульдаж, чацага алддаг болов. Ниоки хүүгээ эмнэлэгт хүргэж өгөх зардалгүй байжээ. Хүүгийнх нь бие сайжирахгүй байсаар хэдхэн өдрийн дотор Тимоти нас баржээ.


Дэлхий дээр хүүхдийн нас баралтын хамгийн том шалтгаан нь гэдэсний халдвараас болж шингэн алдах өвчлөл юм. Хүмүүс яагаад гэдэсний халдвар авдаг талаар дараагийн хуудсуудад өгүүлэх болно.

Тимоти яагаад нас барсныг ойлгоцгооё

Тимотигийн өвчлөл нас баралтын шалтгаануудыг тодруулахын тулд “гэвч яагаад” хэмээх хэлэлцүүлгийг явуулж болно.

Тимоти юунаас болж нас барав? Гэдэсний суулга өвчин, шингэний дутагдал.

Яагаад тэр гэдэсний өвчин тусав? Усан дотор нян орсон байжээ.

Яагаад усан дотор нян орсон байсан бэ? Усны эх сурвалж болох устай нүхийг хамгаалаагүй учраас тэнд өт,нян үржжээ.

Яагаад Тимоти хамгаалалтгүй газраас ус уусан бэ? Тосгоны усны насос эвдэрсэн байсан.

Яагаад тэрнийг засч болоогүй юм бэ?

A woman speaking.
Aсуудлын гинжийг асуулт дуустал үргэлжлүүл. Мөн асуудлаас урган гарах шинэ холбоосуудыг задлан асууж, асуудлын учир шалтгааныг тодруул. Жишээлбэл:

Ниоки усаа аюулгүй болгож болоогүй юм уу? түүний амьдардаг орчинд ус буцалгах хэмжээний түлээ түлш байгаагүй байна. Бас усыг ариутгах хлорин авах мөнгө байсангүй.

Тимотыгийн үхлийн шалтгааныг тодруулах яагаад гэсэн асуултыг хүн болгон үргэлжлүүлэн тавьж болно. Зурагт үзүүлсэн учир шалтгаануудыг гинж мэт холбож, нэг асуудал нөгөө асуудалтайгаа хэрхэн холбоотойг ажиглаж болно. Ийм маягаар хүмүүс өвчин халдварын учир шалтгааныг ойлгож, тэдгээрээс урьдчилан сэргийлж чадна.

illustration of the below: chain links.

насос эвдэрсэн
усанд амьтны ялгадас орсон
ус буцалгах мод түлээ байгаагүй
Тимоти гэдэсний халдвар авсан
шингэн нөхөх уусмал байгаагүй
эмчид
очих мөнгө
байгаагүй
Тимоти нас барсан
нян хэрхэн аялаж, тархдаг тухай энгийн түүх.
illustration of the below: man defecating.
illustration of the below: dog.
illustration of the below: child with dog.
1. Гэдэс нь өвдсөн хүн гадаа бие засав. 2. Хүний ялгадсыг нохой идэв. 3. Хүүхэд нохойтой тоглож, ялгадсанд гар хүрлээ.
illustration of the below: mother crouching near child.
illustration of the below: hand, cloth and griddle.
illustration of the below: man, woman and two children.
illustration of the below: man, woman and two children looking ill.
4. Хүүхэд уйлж, ээж нь хүүхдээ тайвшруулав.Ээж хүүхдийнхээ гарыг хормойгоороо арчлаа. 5. Ээж хоол хийлээ. Түүний хормойд байсан нян гарт нь наалдсан байгаа. Ээж нянтай гараараа хоол хийлээ. 6. Гэр бүлээрээ хоол идэв. 7. Гэр бүлийн гишүүн бүрийн гэдэс өвдлөө.

Нян өт хорхойнууд өвчнийг хэрхэн тараадаг вэ?

Зарим үед нян, өт хорхойнууд хаана байгаа нь ойлгомжтой харагдаж байдаг. Жишээлбэл өтгөн, ялгадас, муудаж буй хоол, бохир жорлон болон бусад газруудад ил харагдана. Гэвч заримдаа нүдэнд үл үзэгдэх жижиг нянгууд харагддаггүй. Тэд гадна талаасаа харахад цэвэр юм шиг газарт байж байдаг. Жишээлбэл бидний гар цэвэр тунгалаг усанд тэд явж байдаг.

Нян, өт хорхойнууд хүнээс хүнд гар барих агаарын тоосоор амьсгалах, ханиаж,найтайхад дамжина. Тэд идэх хоол, ундны усаар тарж болдог ба мөн ялаа, шавьж,амьтдаар дамжина. Тэд түүхий хоол юмуу дутуу болгосон хоолонд амьдарч чаддаг. Зарим өт хорхойнууд бохирдсон усыг уух, бохирдсон усан дундуур явах, бохир усаар гараа угаахад дамжиж тархана. Тэр ч байтугай бохирдсон усанд ургасан ургамал,бохир уснаас агнасан загас жараахайг сайн чанаж болголгүй идэхэд халдвар тараана. Нян, өт хорхойнууд дараах зурган дээр харуулсан замаар тархан аялж, гэдэсний өвчнийг үүсгэдэг.

arrows showing path of germs from man defecating, to hand, flies, corn stalks and river, to cup and plate of food, to person eating.
Гэдэсний халдварт өвчин хэрхэн тархдаг вэ?

Доорхи дасгалыг нь хүмүүст гэдэсний халдвар хэрхэн тархахыг олж харахад нь туслана. Хүмүүс зураг зурж, зурсан зурагнуудаа нийлүүлэн болсон явдлаа ярьж болно.
Хугацаа: нэгээс 1,5 цаг.
Материал: жижиг зургийн цаас, том зургийн цаас, өнгийн харандаа, маркер, наалддаг скоч, загвар зураг.

examples of drawings; dirty hands and feet, plate of food covered with flies, man defecating, woman washing plate in stream, and person eating.
  1. Таваас найман хүнтэй бүлэг байгуул. Хүн бүхэн гэдэсний халдварыг хэрхэн тарж байгаа талаар зураг зурна. Зураг бүхэн гэдэсний халдвар тардаг зөвхөн нэг шат дамжлагыг зурна. Хэрэв зураг зурж чадахгүй бол тэр зурах зүйлээ үгээр бичиж өөр хүнээр зуруулж болно. Хэрэв загвар зураг бэлэн байвал бүлгийн хэлэлцүүлэг хийхэд хялбар болдог.
  2. Хүн бүхэн өөрийн зурсан зургаа бүлгийн гишүүддээ үзүүлнэ. Зургыг хараад бүлгийн бусад гишүүд тайлбарлаж ярилцана. Ингэснээр зураг бүрийг хүн бүхэн ойлгож харна.
  3. Бүлэг бүр өөрсдийн зурсан зургуудыг дэс дараанд оруулж, нянг хэрхэн тархсан тухай зохиол бичнэ. Хэрэв аль нэг бүлгийн зохиомжийг бичихэд зураг дутагдаж байвал нэмж зураг зурж болно. Зурагнуудыг дэс дараанд оронгуут хооронд нь залгуулан нааж, зургийн том цаасан дээр тогтооно. Зурагнуудын хооронд холбосон сум зурж, нянг хэрхэн тархсан тухай аян замын түүхийг харуулна.
  4. Бүлэг бүр өөрсдийн хийсэн хүснэгт зургуудыг бусад бүлгүүддээ үзүүлнэ. Бүлгүүд өөрсдийн зохиосон зохиомжуудыг тайлбарлан ярьж, зураг дээр заана.
  5. Нийт бүлгээрээ ажилласан дасгалуудаа ярилцана. Үүнд: бүлэг бүрийн зохиосон түүх ижил байсан уу? Тэд юугаараа өөр байсан бэ? Яагаад? Гэдэсний халдвар тарж байгаа замуудын талаар ярилцацгаа. Эдийн засгийн болон нийгмийн нөхцөл байдлууд хүмүүсийг хэрхэн эрсдэлд оруулж байна вэ? Ямар зан үйл итгэл үнэмшил хүмүүсийг илүү их эрсдэлд оруулж байна вэ? Зурган дээр болон дасгалуудад дурьдагдаагүй өөр ямар арга замаар өвчин тархаж байна вэ?

Гэдэсний халдварт өвчлөлүүд

crouching child having diarrhea. Ихэнх гэдэсний өвчлөлүүд хувийн ариун цэвэр сахих усгүйгээс, аюулгүй цэвэр жорлонгүйгээс болон хортой ус, хоол хүнснээс үүсдэг.

Шинж тэмдэгүүд:

гэдэсний халдварын хамгийн түгээмэл шинж тэмдэг нь ойр ойрхон шингэнээр гүйлгэх явдал юм. Бусад шинж тэмдэгүүд нь халуурах, толгой өвдөх, чичирэх, даарах, бие сулрах, дотор гэдэс татаж өвдөх, бөөлжих, гэдэс дүүрэх зэргээр, илэрнэ. Ямар төрлийн гэдэсний халдвар авснаас хамааран ямар эмчилгээ хийх эсэхийг шийднэ. Дараах шинж тэмдэгүүдийг мэдсэнээр ямар хэлбэрийн гэдэсний халдвар авсныг таньж болно.

  • Xолер: цагаан будааны шүүс мэт шингэнээр гүйлгэж, гэдэс дотор базалж өвдөн бөөлжинө.
  • Хижиг: халуурах, гэдэс хүчтэй базалж өвдөх, толгой өвдөх, гэдэс түгжирэх буюу өтгөн шөл мэт зунгагтай гүйлгэнэ.
  • Giardia: энэ нь тослог зүйл хөвж байгаа мэт шингэн тослог гэсэн хэсэгтэй чацага алдана. Маш муухай үнэр гаргана. гэдэс хатгаж өвдөнө. Бага зэрэг халуурч бөөлжиж, хихэрч унгас алдан муудсан өндөг мэт үнэр гаргана.
  • Бактерийн дизинтери /shigella / өдөрт 10-20 удаа цустай чацага алдана, халуурна, гэдэс хүчтэй базалж өвдөнө.
  • Amebic dysentery: өдөрт 4-10 удаа гүйлгэнэ, ихэвчлэн цагаан зунгаг салстай чацага алдана, халуурна, гэдэс хүчтэй өвдөнө, хоол идсэний дараа шууд гүйлгэнэ.
  • Roundworm туузан хорхой: гэдэс дүүрнэ, бие сулрана, яагаан болон цагаан өнгөтэй том хорхойнууд өтгөнөөр бие засах үед гарч, заримдаа ам хамраар өт гарна.
  • Hookworm чийгийн улаан хорхой: гэдэс гүйлгэнэ, бие сулрана, цус багадаж, царай зүс зэвхийрнэ. Улаан хорхойгоор өвчилсөн хүүхдүүд шороо идэж тоглосноос өвчилсөн байх боломжтой.
  • Whipworm савха хорхой: гэдэс гүйлгэнэ, өтгөн ялгадсанд ягаан буюу нарийн саарал хорхой гарч ирнэ.
Гэдэсний халдварт өвчнүүдийг эмчлэх аргууд.

Гэдэснйи халдварт өвчнийг эдгээх хамгийн сайн аргуудын нэг нь их хэмжээний шингэн зүйл ууж, хоол идэх явдал юм. Ихэнх тохиолдолд эм уух хэрэгтэй байдаг.

  • Amebic dysentery нь эмээр хамгийн сайн эмчилэгдэнэ.
  • Хижиг өвчин нь антибиотокоор хамгийн сайн эмчилэгдэнэ. Энэ өвчин нь олон долоо хоног үргэлжилж үхэлд хүргэх аюултай.
  • Холер өвчин нь шингэний дутагдал нөхөх их хэмжээний шингэн зүй, уух юм, хялбар шингэх хоол зэргийг их хэрэглэж байж идгэнэ. Гэдэс гүйлгэх, бөөлжих үеэр алдагдсан тэжээлийн дутагдлыг нөхөхийн тулд ойр ойрхон ууж идэх шаардлагатай. энэ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд эм ууж болно.

Хэрвээ хүмүүс туулгаж, халуурч, бие сульдаж өвчлөх юм бол эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд яаралтай очих шаардлагатай.

EHB Ch5 Page 52-1.png

Гэдэс гүйлгэх ба шингэн алдах

Олон хүмүүс ялангуяа хүүхдүүд шингэн алдаж гэдэс өвдсөнөөс нас бардаг. Ихэвчлэн тэдний үхлийн шалтгаан нь шингэн алдалт байдаг юм.

Бүх насны хүмүүс шингэн алдаж болдог бөгөөд хүүхэд шингэнээ хамгийн хурдан алдаж, амь насанд нь аюул учирдаг. Чацага алдаж байгаа хүүхэд бүрт шингэн алдах аюул тулгардаг.

Шингэн алдаж байгаа хүүхдэд шингэн уух юм их хэмжээгээр өгч, эрүүл мэндийн төвд яаралтай хүргэх хэрэгтэй.

шингэн алдалтын шинж тэмдэгүүд:
Mn EHB Ch5 Page 52-2.png
Шингэн алдахаас урьдчилан сэргийлэх буюу эмчлэх

Хэрэв хүүхэд усан шингэнээр гүйлгэж, чацага алдаж, бөөлжиж байвал шингэн алдалтын шинж тэмдэг гарахыг бүү хүлээ. Яаралтай арга хэмжээ ав.

  • Хүүхдэд маш хурдан шингэн зүйл өг. Энэ нь зутан шөл, ус, сэргээх шингэн зэрэг байж болно.
  • Хүүхдэд хоол байнга өг. Хүүхдийг шингэн алдаж байх үед аль болох олон дахин өөрийнх нь дуртай хоолыг өг. Нялх хүүхдэд хөхөө байнга хөхүүлж идэж ууж болж байгаа бүхнийг ойр ойрхон өгөхийг хичээ.
  • Шингэн нөхөх ундаа нь шингэн алдахаас урьдчилан сэргийлж эмчилнэ. энэ шингэний хүчээр гэдэсний халдварыг эдгээж чадахгүй ч гэсэн өвчтэй хүнийг шингэн алдахаа больтол нь шингэнийг нөхөж өгч чадна.


Шингэн нөхөх уусмалыг хэрхэн бэлтгэх вэ?

Шингэн нөхөх уусмалыг бэлтгэх хоёр арга бий. Хэрэв таньд бололцоо байвал тал аяга жимсний шүүс, коконутны ус эсвэл нухсан түүхий банана бэлтгэ. Эдгээр зүйлүүдэд натри агуулагддаг ба энэ эрдэс нь өвчтэй хүмүүсийг унд хоолоо идэх дуршилтай болгоно. Хүүхдэд өдөр шөнөгүй таван минут тутамд шингэн нөхөх уусмалыг амсуулж залигуул, энэ ажлыг хүүхдийг хэвийн хэмжээнд шээх хүртэл хийх хэрэгтэй. Том хүн өдөрт гурван литр ба түүнээс дээш шингэн уух хэрэгтэй. Жижиг хүүхэд өдөрт нэг литр юмуу эсвэл нэг удаадаа нэг стакан хэмжээтэй шингэн уух хэрэгтэй. Шингэнийг ойр ойрхон халбагаар уулга. Өвчтөн бөөлжлөө ч гэсэн авсан бүх шингэнээ бөөлжиж гаргадаггүй. Бэлтэгсэн шингэнээ нэг өдрөөс илүү хадгалах хэрэггүй. Шинэ уусмалыг өдөр бүр шинээр бэлтгэ.


Зутан давстай уусмал бэлтгэх

(нунтаг цагаан будаа хамгийн сайн зутан болдог гэхдээ та гурил нухсан вандуй, чанаад нухсан төмс зэргийг бас хэрэглэж болно.)

WWHND ChSk Page 540-2.png
WWHND ChSk Page 540-3.png
Нэг литр цэвэр усанд цайны халбаганы тал давс хийнэ, араа нь халбага дүүрэн найман халбага нунтаг тэжээлээ хий..
EHB Ch5 Page 53-5.png


Түүнийгээ таваас долоон минут буцалгаж зутан болго. Зутангаа хурдан хөргөж өвчтэй хүндээ өгөх хэрэгтэй.

Анхаарах зүй ! хоолыг өгөхийн өмнө заавал амсаж үзэж муудсан эсэхийг нь шалга. Халуун уур амьсгалд зутан хоол хялбархан мууддаг.

Давс, сахраас бүрдсэн шингэн нөхөх уусмал.

(Үүнийг бэлтгэхдээ та түүхий бор эсвэл цагаан сахар, аль эсвэл шахмал сахар ашиглаж болно.)

WWHND ChSk Page 540-3.png
WWHND ChSk Page 540-2.png
Нэг литр цэвэр усанд халбаганы тал давс хий,

Дараа нь найман халбага сахар хий.
Ингээд сайн хутага.
EHB Ch5 Page 53-4.png
Анхаарах зүй ! уусмалаа өгөхийн өмнө амсаж үз, амт нь хэтэрхий шорвог биш байх ёстой.

Чухал санамж ! хэрэв шингэн алдалт нь улам муудаж, аюултай бусад шинж тэмдэг ажиглагдвал эмнэлгийн тусламж яаралтай ав.
Гэдэсний халдварын тархалтыг зогсооно

Энэхүү дасгал нь гэдэсний халдвар хэрхэн тархдаг талаар ны дасгал ашиглан гэдэсний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх болно.
Ажиллах цаг: 30 минутаас нэг цаг хүртэл.
Орц: том зургийн цаас, өнгийн харандаа, үзэг, наалдамхай тууз: гэдэсний халдварт өвчин хэрхэн тархдагийг дасгал хийхэд ашигладаг зургууд.

EHB Ch5 Page 54-1.png
  1. Гэдэсний халдвар хэрхэн тархдаг вэ гэсэн дасгалд оролцсон жижиг бүлгүүдтэйгээ ажиллана. бүлэг бүр гэдэснйи халдвар хэрхэн тархдаг вэ зургийн дагуу ажиглалт хийнэ. Тэгээд тэд тухайн халдвар тарах шат дамжлага бүрт халдварын тархалтыг хэрхэн зогсоох талаар ярилцана. Гар угаах , жорлонд бие засах, хоол усаа хамгаалах зэрэг янз бүрийн аргыг хэлэлцэж , өвчин тархалтын замыг хаах тухай хэлэлцэнэ.
  2. Бүлгүүд нян өвчний тархалтыг зогсоох арга замуудын талаар санал нийлбэл тэдгээр арга замуудынхаа зургыг зурна.
  3. Бүлэг шинээр зурсан зурагнуудаа гэдэсний халдвар хэрхэн тархдаг вэ зурагныхаа үйл явдал дунд нь оруулж, үйл явдлынхаа өрнөлийг өөрчилнө.
  4. Бүлэг бүр өөрсдийн гаргасан шинэ зохиомжийг бусдад үзүүлнэ. Дараа нь бүлгүүд халдвар тархалтыг зогсоох арга замуудын тухай ярилцана. Ямар арга замыг хэн ашиглав, ямар арга замыг эс ашиглав, халдвар таралтыг зогсоох ямар арга, ямар нөхцөлд тохирох уу? Яагаад? Зарим тохиолдолд яагаад тэр арга замыг ашиглахад хэцүү байдаг вэ? Орон нутгийн иргэд халдвар тархалтыг зогсоохын тулд хэрхэн хамтран ажиллаж болох вэ гэдгийг хэлэлцэнэ.
Mn EHB Ch5 Page 54-2.png

Guinea worm

энэ хорхой нь арьсан дор амьдарч бүх л биед өвчин үүсгэж, зовиур өгнө. Цагаан утас шиг харагддаг энэ хорхой нь нэг метр ба түүнээс ч урт болтлоо ургадаг. Энэ хорхой нь африк, энэтхэг ойрхи дорнодын бүс нутагт тархсан байдаг.

Шинж тэмдгүүд

шагай хөл болон биеийн зарим бусад хэсэгт өвчин үүсгэж хавдана. Хэдхэн хоногийн дотор буюу долоо хоногийн дараа цэврүү үүсч, дараа нь тэр нь үсэрхийлэн хагарч өвчтэй яр болно. Энэ өвчин нь усанд зогсох, усанд орох үед халдвар авдаг. Заримдаа хөлөн дээрх яр цэврүүнээс цагаан хорхойны утас мэт үзүүр цухуйж харагдана. Долоо хоногийн дараа гэхэд өт хорхой нь биеэр дамжиж биеийн өөр газраар гарч ирнэ. Хэрэв өт хорхойтой хамт бохир орох эсвэл хорхойг татаж гаргахдаа тасалж бие дотроо дутуу үлдээвэл хавдар нэмэгдэж алхаж гишгэж чадахгүй болтлоо өвчин орно.

гвинэй хорхой нь хүнээс хүнд ингэж дамжина:

EHB Ch5 Page 55-1.png

1. Гвинэйн хорхойгоор халдвар авсан ил яр шархтайгаа усруу оров. Хорхой хөлнөөс гарч усанд үр, өндгөө цацав.
2. Усны жижиг амьтад хорхойны өндөгийг идэв.
3. Өөр нэгэн хүн ус хутган авч, хорхойны өндөг агуулсан усны жижиг биетүүдийг устай хамт уув.
4. Зарим өндөг нь биен дотор хорхой болон боловсорч ус уусан хүний хөлнөөс гарч ирэв. Жилийн дараа боловсорсон хорхой арьсан дор өндгөө дахин цацав.

Гвинэйн хорхойг эмчилэхдээ эрүүл мэндийн ажилтан, эмнэлэгт очиж үзүүлэх ба эсвэл өт хорхойноос халдвар авч болох газарт очихгүй байх хэрэгтэй.

Гвинэйн хорхойноос урьдчилан сэргийлэхийн тулд усны эх үүсвэрийг хамгаалж, усыг шүүж хэрэглэж бай. Хэрэв уух болон усанд орох усанд хэн ч халдвар тараахгүй бол тухайн орон нутгаас хорхойны халдвар яваандаа алга болно.

Blood flukes (schistosomiasis, bilharzia, snail fever)

Энэ төрлийн хорхойн халдвар нь бохирдсон ус гатлах, угаалга үйлдэх, усанд сэлсний дараа арьсаар дамжин цусанд ордог. Энэ өвчин нь элэг бөөрөнд хүнд гэмтэл учруулж, хэдхэн сарын дараа буюу жилийн дараа үхэлд хүргэдэг. Blood flukes өвчнийг тусдаг ихэнх хохирогч нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Учир нь тэд угаалга үйлдэх, хүүхэд усанд оруулах ажлыг голлон хийдэг хүмүүс байдаг.

Заримдаа хүмүүс энэ халдвар авснаа тэр болгон мэддэггүй. Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь шээс баасанд шус үзэгдэнэ. Эмэгтэй хүмүүст бэлэг эрхтэн нь өвдөх тохиолдол гарна. Энэ өвчлөл түгээмэл байдаг газар нутагт хүмүүс өвчний явцыг нэлээд гүнзгийрч гэдэс нь өвчинтэй болох үед шинжилгээнд ордог.

EHB Ch5 Page 56-1.png

Blood flukes доорх замаар тархана

1. Халдвар тээгч хүмүүс усанд ялгадсаа унагаана.
2. Шээс, баасанд агуулагдаж байсан хорхойны өт усанд үржинэ.
3. Өндөгнөөс гарсан хорхой усанд байгаа эмгэн хумс хануур хорхойнд орно.
4. Өсөж бойжсон хорхойнууд эмгэн хумсыг орхиж, өөр хүнд шилжинэ.
5. Ийм замаар өвчтэй хүнээс дамжсан өндөг, хорхой болон үржсэн усанд халдвар аваагүй хүн сэлж, гатлахад түүнд халдвар тарна.
Эмчилгээ

Blood flukes өвчнийг хамгийн сайн эдгээхийн тулд эм хэрэглэх ёстой. Ямар эм хэрэглэх талаар эрүүл мэндийн ажилтнаас асуух хэрэгтэй. Бэлэг эрхтэн өвдөх, шээсээр цус гарах зэрэг шинж тэмдэг нь бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг байж болдог. Ийм учраас зарим хүмүүс шээс, ялгадсаар цус гарах үед бэлгийн замын халдварт өвчин туссан гэж сэжиглэгдэхвий хэмээн ичиж айсандаа эмчид очдоггүй. Эмчилгээнээс ийнхүү зугтаах нь өөр бусад хүнд өвчин, халдваруудыг бий болгодог ба эмэгтэй хүнийг үргүй болгодог. Blood flukes нь хүнээс хүнд шууд дамждаггүй. Энэ хорхой амьдралынхаа тодорхой хэсгийг усны жижиг амьтны бие дотор өнгөрөөх хэрэгтэй байдаг. Орон нутгийн идэвхтэнүүд усан дотор амьдарч буй эмгэн хумс болон өвчин тээгч жижиг амьтдыг устгах замаар Blood flukes өвчинөөс урьдчилан сэргийлж болно. Энэ мэт хөтөлбөр өөр бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй хамт явагдаж амжилтанд хүрнэ. Тэдгээрийн дотроос усан дотор болон усны ойролцоо бие засахгүй байх нь хамгийн чухал арга хэмжээ юм.

Урьдчилан сэргийлэх нь:

Blood flukes нь хүнээс хүнд шууд дамждаггүй. Энэ хорхой амьдралынхаа тодорхой хэсгийг усны жижиг амьтны бие дотор өнгөрөөх хэрэгтэй байдаг. Орон нутгийн идэвхтэнүүд усан дотор амьдарч буй эмгэн хумс болон өвчин тээгч жижиг амьтдыг устгах замаар Blood flukes өвчинөөс урьдчилан сэргийлж болно. Энэ мэт хөтөлбөр өөр бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй хамт явагдаж амжилтанд хүрнэ. Тэдгээрийн дотроос усан дотор болон усны ойролцоо бие засахгүй байх нь хамгийн чухал арга хэмжээ юм.


This page was updated:05 4-р сар 2021