Hesperian Health Guides

Ус химийн бодисоор бохирдох нь

Энэ бүлэгт:

Хөдөө аж ахуй, уул уурхай, газрын тосны өрөмдлөг болон бусад олон төрлийн үйлдвэрлэлийн улмаас химийн хаягдал, усны их үүсвэрлүү орж хаягдаж байдаг. Энэ нь усыг уух, хоол унданд хэрэглэх, усанд орох, хүнсний ногоо услахад ашиглахын аргагүй аюултай болгодог. Зарим газруудад ус нь дэлхий дээр байдаг байгалын гаралтай хорноос хордож бохирддог.

Жишээ нь хүнцэл болон флорид /шүдэнд бор бор толбо үүсгэдэг ясыг сулруулдаг байгалын бодис/ зэрэг бодим үүнд багтана. Газрын доорхи усыг хэрэглэж байгаа үед байгалын гаралтай химийн хорт бодис усанд орох нь нэмэгддэг. Учир нь тэдгээр хорт бодис газар дор үлдсэн усандаа илүү их хэмжээнд /концентрацаар/ агуулагдаж эхэлдэг.

Үйлдвэрлэлээс ч байна уу эсвэл газрын хөрснөөс ч байна уу усруу орсон химийн бодис нь нүдэнд үзэгддэггүй бөгөөд олж харахад хэцүү байдаг. Усыг ойр ойрхон лаборторийн шинжилгээгээр шалгах нь усны химийн агуулгыг тодорхойлж өгдөг.

Xэлэлцүүлэгт зориулсан зураг: химийн хорт бодис усруу яаж ордог вэ?

In a landscape where a stream flows through fields near a factory, people fish and get water as a man sprays pesticide.

Mn EHB Ch5 Page 59-2.png

Хэлэлцүүлэгт зориулсан асуулт:

  • ямар ямар замаар усруу химийн хор орох бололцоотой байна вэ?
  • Усыг химийн бохирдлоос хамгаалахын тулд юу хийж болох вэ?
  • Энэ усыг унданд хэрэглэх буюу энэ голоос загас идэх нь хүний биед яаж нөлөөлөх вэ?

Химийн хорт бодисын бохирдлоос урьдчилан сэргийлэх нь

Усыг химийн хорт бодисоос урьдчилан сэргийлэх цорын ганц арга нь хорт бодисны эх сурвалжаас сэргийлэн уснаас тусгаарлах явдал юм. Хэрэв та танай орон нутгийн усыг бохирдсон гэж бодож байгаа бол та өөрийн орон нутгийн хүмүүсийг зохион байгуулж, усны эх сурвалжийн газрын зургыг гарган, усны хангамжтай холбоотой асуудлуудыг олж, бохирдлыг зогсоох арга хэмжээ авч болно. Гэхдээ усанд ямар химийн бодис байгааг шалгах хамгийн баталгаатай арга нь лаборторийн шинжилгээ юм.

Чухал санамж ! усыг өт хорхой нянгаас цэвэрлсэнээр химийн бодисын аюулыг арилгаж чадахгүй. Түүнчлэн усыг химийн бодисын аюулгүй болгож чадсанаар түүнийг нян өт хорхойн аюулаас хамгаалж чадахгүй.

Усыг химийн хорт бодисын бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авч болно. Үүнд: Хортон шавьж болон ургамлын өвчинтэй тэмцэх нь

  • Зам гүүрийг барихдаа бохир ус, үерийн сувгийг төлөвлөх ёстой ба тэрхүү сувгаар машин болон ачааны машины бохир хаягдал усан замаар урсан холдох боломжтой.
  • Замын дагуу мод тарьж болох ба энэ нь замын дагуу бохирдсон бохирдол усаар дамжиж голруу орохоос өмнө модны үндсэнд шингээгдэж үлдэх боломжийг бий болгоно.
  • Үйлдвэрийн гаралтай бохирдыг багасгах ёстой. Үйлдвэрүүд хог хаягдлаа ариутгах, цэвэрлэх, зөв хаях, дахин хэрэглэх аргуудыг ашиглах ёстой.
  • Усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэл бүхий газруудад уул уурхайн үйлдвэрлэл явуулах, газрын тосны өрөмдлөг хийх ажлуудыг зогсоох ёстой.
  • Хөдөө аж ахуйн газар тариаланчид химийн бордоо хортон шавьжийг устгах химийн бодисны хэрэглээг багасгах буюу огт хэрэглэхгүй болох. Ингэснээр химийн бодисыг голын усаар дамжин хөрсрүү оруулахгүй байх ёстой. Хөдөө аж ахуй дахь химийн бодисыг байгалын бордоо байгалын хортон шавьжтай тэмцэх аргаар сольж болно. 15 аар бүлгийг үз, Хөрсийг сайжруулах үз.
  • Усны бохирдлоос урьдчилан сэргийлэх хуулиудыг засгийн газраас боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Энэхүү номны хавсралт Б д олон улсын ус хамгаалах хуулийн тухай бичсэн байгаа.


Усыг химийн бохирдлоос хамгаалах ажил нь орон нутгийн иргэд, засгийн газрууд,үйлдвэрийн газрын хамтын ажиллагаараар хийгддэг. Химийн хорт бодисын аюул гамшгийг урьдчилан сэргийлэх багасгах талаар нэмэлт мэдээллийг 20-аар бүлгээс үзнэ үү.

A village sits across a river from a factory spewing dark smoke.
/аюулгүй/ хүнцэл байсан нь

Хэдэн зууны турш Бангладешийн хүмүүс газрын хөрсөн дээрх найдвартай хамгаалагдсан нуур цөөрмөөс ундны усаа ууж, хэрэглэж иржээ. Харин аяга таваг угаах, хувцас угаах зэрэг угаалгын ажилдаа тэд гол, горхи болон бусад хамгаалагдаагүй усны эх үүсвэрийг ашиглаж байв. Иймээс хамгаалагдаагүй уснууд нян хорхойгоор дүүрч, гэдэсний халдварт өвчин, холер, элэгний гипатет болон бусад эрүүл мэндийн хурц асуудлуудыг үүсгэж байдаг байв. Иймээс засгийн газар олон улсын агентлагуудтай хамтран гүний худгыг улс орон даяар байгуулжээ. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах энэхүү кампаант ажлыг хүмүүс дэмжиж, газрын гүнээс хоолой худгаар дамжин гарч ирсэн/аюулгүй/ усыг бүх нийтээрээ хэрэглэх болов.


Гэтэл 1983 оноос эхлэн их хэмжээний хорт бодис бүртгэгдэж эхэллээ. Олон хүмүүс арьсны өвчин, хорт хавдар, мэдрэлийн гэмтэл, зүрхны өвчин, цусны өвчинөөр өвчлөх боллоо. Олон хүмүүс нас барлаа. Энэ өвчнүүдийг юунаас болоод байгааг хэн ч мэддэггүй байв. 1993 онд эрдэмтэд дээрхи өвчнүүдийг газрын гүн дэх усанд агуулагдаж буй хүнцэлнээс болжээ гэж санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ. Газрын гүний усыг хэрэглэхээс өмнө хэн ч түүнийг шинжилж хүнцэлний агуулгы хэмжиж байсангүй. Гэтэл ухаж гаргасан худгуудын тал хувь нь хэтэрхий их хүнцэлтэй байсан байна.


Яагаад хүнцэл усанд ингэтлээ их ороо вэ? Хүнцэл нь газрын доор бэлэн оршиж байсан бөгөөд газрын гүний усыг их хэмжээгээр хэрэглэх болсон нь энэ хорт бодисонд олон хүн хордоход нөлөөлжээ. Газрын гүний /аюулгүй/ гэгдэх усыг олон тосгонууд хэрэглэснээр хортой усаар газар тариалангаа усалж том том бизнес фермүүдийг байгуулцгаасан байлаа. Газрын гүний усыг их хэмжээгээр тариалангын усалгаанд ийнхүү ашигласан нь газар дор үлдсэн усан дахь хүнцэлийн хэмжээг нягтруулж концентрацыг нэмэгдүүлжээ. Түүнчлэн хүнцэлийн агуулгатай химийн бордоонуудыг их хэмжээгээр хэрэглэснээр тариалангийн талбай химийн хорыг их хэмжээгээр агуулж эхэлжээ. Бордооны үйлдвэр арьс ширний үйлдвэр гээд бусад үйлдвэрүүд хаягдал усаа хаа сайгүй асгаж байсан нь химийн хор усны эх сурвалжруу олон янзаар орох боломж бий болгожээ.


Одоо Бангладеш улсад 40 мянга гаруй хүмүүс хүнцэлтэй ус ууснаас хордсон ба тэдгээрийн ихэнх нь эмэгтэйчүүд,ядуучууд, гэрийн ажилчид байдаг. Хүнцэлтэй холбоотой эрүүл мэндийн согогууд нь олон жилийн турш ужигардаг бөгөөд түүнийг илэрхээс өмнө илүү олон хүмүүс өвдөж амждаг юм. Хүнцэлийн хорны тархалтыг зогсоох хамгийн сайн арга нь сайн чанарын ус хэрэглэх явдал юм. Хүнцэлийн хор аюулыг удаан хугацааны турш судалдаггүй, эмчилдэггүй байсан учир дэлхийн хамгийн ядуу хүмүүс энэ өвчинд хамгийн удаан нэрвэгдсэн юм. Хэрэв хүнцэлээр том хотынхон хордсон ч юм уу эсвэл баян орны хүмүүс хордсон байсансан бол хариу арга хэмжээг маш түргэн авч болох байлаа.


Бангладешийн хордлогийн жишээ нь хөрсөн дээрх болон газрын гүний ус нь адилхан аюул дагуулж байдгын жишээ юм. Түүнчлэн аль ч эх сурвалжийн усыг ашиглахын өмнө заавал шинжилж усны аюулгүй байдлыг хянаж байх ёстой гэдгийг харуулж байна.

Ундны уснаас хүнцэлийг цэвэрлэх нь

Бангладешд хүнцэлийг уснаас цэвэрлэх энгийн шүүлтүүр зохион бүтээжээ. Энэ нь уснаас хүнцэлийг салгахын тулд жирийн төмөр хадаасыг хэрэглэж, ариутгадаг байна.Усанд төмөр хадаас хийснээр хордлогын тоог багасгадаг боловч усны бохирдлын асуудлыг бүрэн шийдэж чаддаггүй юм.


This page was updated:05 4-р сар 2021