Hesperian Health Guides
Хөрсийг сайжруулах
Гарчиг
Газрын хөрсөө таньж мэд
Хөрс гэдэг нь элс, шавар, язмаг чулуу болон органик матеруудаас бүрдэнэ. Органик матерууд гэдэг нь шавьж бактери ногоон навч ялзарсан өвс ургамал болон амьтны аргал хоргол ордог юм. Эдгээр зүйлүүдээс тодорхой хэсгүүд болон таны газартайгаа харьцах арга барилаас хамааран газрын хөрсний бие бүрэлдэнэ. Газрын хөрс ямар биетээр бүрдэхүү? Хэр зэрэг үржил шимтэй байхуу? Газрын хөрс сул биш бас хэт дагширсан биш байх, хамтдаа цул байх зэрэг нь дээрх бүтцээс хамаарна. Сайн бүтэц бүрэлдэхүүнтэй хөрсрүү агаар ус тэжээл ургамлын үндэс чөлөөтэй ургаж нэвтрэх ёстой. Энэ нь газрын хөрсний элэгдлийг эсэргүйцэх чадвартай үр тариа ургах боломжтой болно гэсэн үг.
тогтвортой газар тариалан эрхлэгч нар зүгээр нэг тариа ургуулах биш бас үржил шимтэй хөрс шороо ургуулж байдаг. Энэ нь ургамалд хэрэгцээтэй бүх тэжээлийг агуулна. |
үүнээс гадна зарим хөрс шүлтлэг байдаг бол зарим хөрс нь хүчиллэг байдаг. Иймээс та өөрийн хөрсний pH буюу шүлтлэг хүчиллэгийн хэмжээг шинжлүүлэх буюу эсвэл зүгээр л хөрсөө амсаж үзэх хэрэгтэй. Зөөлөн чихэрлэг хөрс нь шүлтлэг гэсэн үг бөгөөд гашуун бол хүчиллэг гэсэн үг. Ихэнх ургамлууд хэт шүлтлэг биш хэт хүчиллэг биш орчинд сайн ургадаг. Хөрсийг чихэрлэгдүү буюу эсвэл исгэлэн гашуундуу болгоё гэвэл тодорхой зүйлсийг нэмж болдог 288-аар хуудсыг үз. Харин органик зүйлсийг нэмэх нь ямар ч хөрсийг сайжруулдаг.
Хүнд машин ашиглан газар хагалж, хөрсийг эргүүлж шороо ухах нь түүнийг хэт нягт болгодог. Ингэснээр хөрсөнд агаар орох зайгүй болгодог. Энэ нь ургамалд хэрэгтэй ус хөрсөнд орж чадахгүй болж ургамлын үндэс хөрсөнд хэтэрхий наалдана. Ингэснээр ургамал хөрснөөс тэжээлээ авч чадахаа больж шороо чулуунд дарагддаг.
Хөрсийг чигжигдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хөрсийг хэтэрхий нойтон, хэтэрхий хуурай биш үед нь дөнгөж мушигсан даавуурхуу чийгтэй байх үед нь эргүүлж болдог. Ихэнх тариаланчид хөрсөө аль болох бага эргүүлдэг ба хөрсөн дээрээ амьтны өтөг бууц, ургамлын иш хаягдал зэргийг нэмж тариалангийн хонхор хийх хөрс сийрэгжүүлэн тэжээл өгдөг ногоо тарих зэрэг аргуудаар хөрсөө сийрэгжүүлж авдаг.
Химийн бордоонууд өнөөдөр тус болж болох боловч маргааш гай болно
Химийн бордоо |
Химийн бордоо нь тариаланч нарт болон хөрс усанд үнэ өртөгтэй тусдаг. Химийн бордоог нэг хэргэлж эхэлбэл цааш нь нэмж хэргэлэх хэрэгцээ үүсдэг. Химийн бордоо дэлгүүрээс авахдаа хаяган дээр нь NPK гэсэн гурван үсэг байхыг та ажиглана. Энэ гурав бол ургамалд хэрэгтэй азот фосфор кали гэсэн нэр юм. Химий бодис нь эдгээр гурван бодисыг маш хүчтэй орцоор агуулсан байдаг. Ийм хүчтэй концентрац бүхий тэжээлийг газрын уснаас гүний усруу дамжуулан оруулахад тэдгээр бодиснууд ундны усыг эрүүл биш болгоно.
Химийн бордоогоор тариа ногоо тарихаас үүдсэн хамгийн том асуудал нь тариаланчид органик матери, амьтны өтөг бууц зэргийг хөрсөнд хэргэлхээ больж эхэлдэг. Энэ нь хөрс шороог маш хурдан хугацаанд шим тэжээлээ алдахад нөлөөлж ургацыг багасган усны алдагдлыг нэмэгдүүлж химийн бордооноос хэт хамаатай болгоно. Хэрэв та химийн бордоо хэргэлж байгаа бол үүний зэрэгцээ байгалын бордоог заавал цуг хэргэлэх ёстой.
Хөрсөө судалж таних нь
Зорилго: энэ дасгал нь газар тариалангийн янз бүрийн аргууд хөрсөнд яаж нөлөөлөхийг харуулахад туслана.
Хугацаа: гурван цаг
Материал: газар ухах багаж хэрэгсэл, гурван жижиг самбар, эсвэл гурван кардон цаас, ус цаас үзэг болон маркер.
- Гурван янзаар ашиглаж буй гурван тариалангийн газрын хэсгийг сонгож ав. Жишээлбэл эрдэнэ шишийн талбай, хуурай цагаан будааны талбай, алимны модны талбай зэрэг гурван янзаар ашигласан газрыг сонго. үүнд олон жил ашигласан бэлчээрийн талбайг бас сонгож болно. Энэ гурван талбай нь хоорондоо алхаад очиж болох ойрхон байх хэрэгтэй.
- Хэсэг тариалачдийн хамт бүх талбайнуудаар яв. Нааш цааш алхаж тэдгээр газар тариалан нь хөрсөнд хэрхэн нөлөөлснийг ажигла. Тэр газрыг ашигласан гэдэг нь ямар шинж тэмдгээр харагдаж байна вэ. Ямар нэгэн газрын элэгдлийн шинж тэмдэг байна уу? Жишээлбэл сул шороо нүцгэн хар газар газрын чулуулаг хэсэг ил гарсан байдал. Эсвэл өнгөний шороо нь доор байгаа хөрснөөсөө ядуулаг болсон зэрэг шинж тэмдгүүд байна уу? Ургамлууд нь эрүүл харагдаж байна уу?
- Гурван өөр талбайд тариалан тарьж байгаа нь тариаланчдаас сүүлийн 5-10 жилд ямар байдлаар тариалалт хийснийг асуу. Бүлгийн гишүүдийн ажиглалт тариаланчдын яриа хоёрын дунд ажиглалтын зөрүү байна уу? Эсвэл дүгнэлт нь нийцэж байна уу?
- Талбай бүр дээр 50см гүнтэй жижиг нүх ух нүхнийхаа нэг ханыг доош нь тэгшилж эгц болго. Хавтгай хүрз ашиглан эсвэл хүрз газар ухах багаж ашиглан хавтгай ханатай газраас 3см орчим нимгэн хэсгийг эгц доош нь тасалж ав. Энэ нимгэн хэрчим хөрсийг кардонон самбар дээрээ зөөлхөн тавь. Хөрс болгоныхоо оноосон кардон дээр хөрсийг хаанаас авсан тухай хаяг бичиж тавь.
- Гурван газраас гурвуулангаас нь хөрсний дээж авсны дараа тэдгээрийг бүлгийн гишүүд дээрээ авчирч хэлэлцүүлэгт оруул. Гурван хөрсөнд ялгаатай зүйл юу орж байна вэ. Тэдний хөрсний үнэр ялгаа шавьж хорхой байгаа эсэхийг ажигла. Хөрсний pH /шүлт хүчлийн түвшинг / харьцуулахын тулд бага зэргийг амталж үз. Хөрс чихэлэг байна уу исэглэн байна уу. Хүн бүхэнд жижиг хэмжээний хөрс гар дээр нь өгөөд тэрхүү хөрсрүү ус хийж үз. Ус хийхэд хөрсөнд наалданга зуурамхай байна уу? Гөлгөр байна уу ? эсвэл салж унаж байна уу? Эсвэл ширүүн байна уу гэдгийг мэдэр
- Хөрс болгоны ялгаануудын талаар ярилц. Хөрсөнд байгалаас шалтгаалсан ямар ялгаанууд байна вэ? Жишээлбэл: цаг агаар болон салхи зэрэг байгалын үзэгдлээс шалтгаалсан өөрчлөлт юу байна? Хөрсний ямар өөрчлөлт нь газар ашиглалтын байдлаас шалтгаалсан бэ? Бүлгийн гишүүдийн мэдлэг болон энэ ном бусад эх сурвалжуудад заасан мэдээллүүдийг ашиглан яаж газраа сайжруулах вэ ? ямар аргаар тариа тарих вэ гэдгээ хэлэлц.
Эдгээр аргуудад байгалын гаралтай бордоо хэргэлэх, хөрсийг элэгдлээс хамгаалах, тогтвортой бэлчээрийн аргыг хэргэлэх зэрэг бусад аж ахуйн аргууд багтаж болно. Эдгээр аргуудад байгалын гаралтай бордоо хэргэлэх, хөрсийг элэгдлээс хамгаалах, тогтвортой бэлчээрийн аргыг хэргэлэх зэрэг бусад аж ахуйн аргууд багтаж болно.
буурцагт ургамлын үндсэнд байдаг жижиг бөмбөлөг булцуунууд азотыг цуглуулж хөрсийг баялаг болгоно. |
Ногоон өвс ургамал болон нэмэгдэл хамгаалалт
Ногоон өвсөн хамгаалалт гэдэг нь газрын хөрсийг үржил шимтэй болгоход тусалдаг ургамлууд юм. Мөн энэ ургамлууд нь тариалангийн газраас хогын ургамлыг шахан зайлуулахад хэргэлдэг ургамал юм. Олон өвс ургамал тариалангийн талбайг үржил шимтэй болгох, хогийн өвсийг зайлуулах ажлыг гүйцэтгэж чаддаг учир тэднийг ногоон хамгаалалтын ургамал гэдэг.
Ногоон хамгаалалтын өвс ургамалын ихэнх нь вандуйны чиглэлийн буурцагт ургамлууд байдаг. Буурцагт ургамлын бүлд багтдаг өвс ногоонууд газарт азотын тэжээлийг өгч чаддаг юм. Буурцагт ургамлыг суга татан авахад түүний үндсэнд жижиг жижиг булцуунууд байх нь харагдана. Эдгээр жижиг булцуунууд агаараас азотыг цуглуулдаг ба үүгээрээ хөрсийг баяжуулж хөрс илүү баялаг болдог.
Fava bean Vicia faba |
Alfalfa Medicago sativa |
Runner bean Phaseolus coccineus |
Sorghum Sorghum |
Lablab bean Dolichos lablab |
Velvet bean Mucuna pruriens |
Ногоон хамгаалалтын ургамлууд дараах ач холбогдолтой:
- Тэд хөрсийг бүрхэж, хөрсний элэгдлээс хамгаалан усыг тогтоон барина.
- Тэд хөрсөнд органик материйг нэмж хөрсийг үржил шимтэй болгоно.
- Ногоон өвс хаягдлыг хэдэн жил хэргэлсний дараа хөрс ажиллахад хялбар болно.
- Ногоон тэжээл өвсийг тарихад ямар ч үнэ өртөг хөдөлмөр орохгүй яагаад гэвэл тэднийг тарьж ургуулсан газар нь шууд эргүүлэн хэргэлдэг юм.
- Эдгээр ургамлуудыг бусад үр тариатай хамт тарихад тэд хогийн ургамал болон ургамлын хортон шавьжийг шахан зайлуулж чаддаг.
Ногоон нэмэгдэл ургамлууд нь хөрс сайжруулахаас өөр бусад зорилгоор бас ашиглагдана. Тэднийг хураан авч хоол унд, хүнс тэжээл малын тэжээлд ашиглаж болдог. Бас зарим ургамлууд ялангуяа гоньд, горчецний төрлийн ургамлууд тариа ногоог өвчнөөс хамгаална. Ногооны хамгаалалтанд тарьсан мод бутнуудыг түлээ түлш болгон ашиглаж болно.
Ногоон хамгаалалтыг гурван үндсэн аргаар хийнэ…
- Ногоон хамгаалалтыг үндсэн үр тарианы хамт тарьж ургуулна.
- Газрыг амраах үедээ түүнийг тарьж орхино. Газрыг нэг жил амраахад ногоо хамгаалалтын өвс хөрсийг сайжруулж хогын өвсийг устгах бөгөөд хөрсийг таван жил юу ч тариалалгүй амраасантай адил сайжруулна.
- Ногоон хамгаалалтын ургамлуудыг үндсэн ургацаа хураасны дараа хуурай улиралд тарих.
Хамгийн сайн хамгаалалт нь өвс ургамлыг хольж тарих явдал байдаг. Хурдан ургаж өндөр болдог үр тариа нь газрын хөрсөнд органик материал үлдээж нэмэгдүүлдэг бол буурцагт вандуй мэтийн ургамал нь газрын хөрсөнд азотыг бий болгон газрыг бүтээж хамгаална. Таны хөрсөн дээр ямар хамгаалалт хамгийн сайн тохирч байгааг мэдэхийн тулд бусад тариаланчидтайгаа ярилцаж бай.
Сүрэл
Газрын хөрсийг тариалалтын үед ч гэсэн хучиж бүтээж байх нь ашигтай байдаг. Сүрэл гэдэгт хөрсийг бүтээж болох бүх зүйл орно. Сүрэл нь усыг тогтоон барьж хогын өвс ургамлыг багалгаж газрыг элэлгдлээс урьдчилан сэргийлнэ. Ургамлын хог хаягдал эрдэнэ шишийн иш навч бутлаг ургамлын бутнууд өвс зэрэг нь сайн сүрэл болдог. Яагаад гэвэл тэднээр газрыг хучиж орхиход тэд амархан ялзарч газарт шингэн газарт органик материйг нэмэгдүүлдэг юм. Хогын өвсийг ч гэсэн тайр ч аваад газарт дэвсэн хэргэлж болно. Гэхдээ хогын өвсийг үрээ цацахаас өмнө газар дэвсэж орхино. Хэрэв үр нь боловсорсний дараа тавьбал иргэж ургах магадлалтай.
Сүрлийг 15 см –ээс зузаан дэвсэж болохгүй. Яагаад гэвэл хэт их ус шингээж өвсөнд өвчин үүсгэх магадлалтай.
Газар дэвссэн сүрэл өвс нь ургаж байгаа тариа ногооны ишэнд хүрч болохгүй. Ингэвэл ургац ялзрах аюултай.
|
|
хадсан өвс болон сүрэл нь удаан задрах учир хөрсний сайн хамгаалалт болно. |
Амьтны өтөг бууц
Амьтны аргал хоргол өтөг бууц нь хөрс болон ургамлад хэрэгтэй бүх төрлийн тэжээлийг агуулдаг. Ийм учраас цаг хугацааны явцад газрын хөрсний бүтцийг сайжруулж хөрсийг үржил шимтэй болгоно. Харин химийн бордоо нь газарт хоёроос гуравхан төрлийн тэжээлийг өгдөг ба хөрсийг сайжруулж чаддаггүй.
Амьтны аргал хорголыг бордоо болгохын өмнө бага хэмжээний ажиллагаа шаардлагатай. өтөг бууцыг хэт их ашиглавал газарт хэт их тэжээл орж усыг хордуулах аюултай. Түүнээс гадна шинэ баас хомоол нь нянтай байдаг учир өвчин үүсгэх магадлалтай. Иймээс шинэ үхрийн баас амьтны аргал хорголыг шууд ашиглаж болохгүй. Амьтны өтөг бууцтай ажилласны дараа гараа заавал угааж, хувцасаа тусд нь тавьж угаах хэрэгтэй.
Хүний ялгадсыг бордоо болгох
Хүний шээс болон өтгөн ялгадсыг зөв боловсруулж бордоо болгож болох бөгөөд газрын хөрсийг баяжуулах органик матери болгон хэргэлж болно. Гэхдээ хүний ялгадас нь аюултай нян тээж байдаг учир буруу хэргэлвэл өвчин тараах магадлалтай. Хүний ялгадсыг хэрхэн зөв бордоо болгох зааврыг 7-аар бүлгээс үзнэ үү.
Ялзмаг
Ялзмаг гэдэг нь хоолны үлдэгдэл тариа ногооны үлдэгдэл хогын өвс болон амьтны өтөг бууцаас бүрдсэн байгалын бордоо юм. Ялзмагыг хөрсөнд нэмж хийх нь байгалаас ашиглагдсан тэжээлийг эргүүлж газарт нь өгч байгаа хэрэг юм. Том газрыг ялзмагаар хучихад их хэмжээний ажил шаардлагатай. Тиймээс жижиг газруудад ялзмагыг хийх нь хамгийн тохиромжтой байдаг. Ялзмагыг хэрхэн бэлтгэх аргыг 400-403 аар хуудаснаас үзнэ үү.
Ялзмагийг янз бүрийн аргаар ашиглаж болно:
- Жимсний модыг тарихын өмнө мод тарих нүхнийхээ ёроолд хүрз дүүрэн ялзмаг цац.
- Атга дүүрэн ялзмагыг үрээр тариалалт хийх бүртээ үр суулгах хөрснийхөө доор хийнэ.
- Хөрсөө хагалж эргүүлэхээс өмнө хөрсөн дээрээ нэг давхар ялзмагыг цацаж хуч
- Ургамлыг ургаж байх үед нь түүний ургаж байгаа ишийг тойруулан ялзмагаар тойрог үүсгэн тавь. Модны хувьд тойрог үүсгэхдээ үд дундын үед модны сүүдэр ямар байна тэр хэмжээний тойргыг язмагаар хийж тавь. Дараа нь түүнийгээ бага зэргийн хөрс шороогоор хуч. Тойргоор тавьсан ялзмаг ус чийгээр дамжин модны үндэсрүү орж тэжээж тэжээлээр хангана.
Ялзмаган цай
Ялзмагыг шингэн болгон хандалж, ургамлыг бордох, хортон шавьжийг устгахад ашигладаг. Хэсэг ялзмаг аваад түүнийгээ даавуунд боож амыг нь битүүлээд савны амсарт бэхэл. Савандаа ус хийгээд 7-14 хоног байлга. Ус бор өнгөтэй болж хувирхад даавуун боодлыг авч шавх. Даавуунд үлдсэн ялзмагыг талбай дээрээ цац. Ялзмаган цайгаа ногооныхоо навчнууд дээр цац. Ялзмаган цайг цацсаныхаа дараа гараа заавал угаа.
Хөрсөнд тэжээл нэмэх бусад аргууд
Хөрсний pH –ийг өөрчилөх: хөрсөнд тэжээл нэмж өгөх бусад материалуудыг ашиглаж болдог. Газарт тарсан амьтны яс, модны үнс, шохойн чулуу зэрэг материалуудыг хөрсөнд нэмэхэд хөрсний хүчиллэг багасна. Амьтны ясыг нунтаглаж, газарт цацхад фосфорын тэжээл хөрсөнд очдог ба модны үнсийг цацсанаар калийн тэжээл очино. Хатсан навч болон модны шилмүүс хөрсийг хүчиллэг болгодог. Нэг жил болж ялзарсан чихрийн нишинг кофений иш зэрэг нь хатсан үедээ хөрсөнд тэжээл болж борддог.
Хөрсийг сайжруулах нь хогын ургамлыг багасгана
Органик материйг газарт нэмэх, хамгаалалтын ногоон өвснүүдийг тарих, ялзмаг болон сүрлийг хөрсөнд хийх зэрэг бүх аргууд хогын ургамлыг багасгадаг. Хөрс эрүүл болж эхлэнгүүт бага зэрэг үлдсэн хогын ургамлууд ургацанд нөлөөлөхөө больж эхэлдэг.
Мөн тариа ногоогоо ойр зайтай тарьснаар хогын ургамлад ургах зай үлдээлгүй хамгаалж чаддаг. Хогын ургамалтай талбайд амьтан оруулж амьтнаар идүүлж болдог. Мөн орон нутагт ургаж дассан унаган тариа ногоо нь орон нутгийн унаган хогын ургамалд бага гэмтдэг. Олон жилийн турш тарьж ургуулсан орон нутгийн сортын тариа ногоонууд тухайн нутгийнхаа цаг агаар шавьжинд дасч бага гэмтэнэ. Харин шинэ сортын гаднаас авчирсан ургамал ногоонууд тийм тэсвэртэй байж чадахгүй байх магадлалтай.