Hesperian Health Guides
Хортон шавьж болон ургамлын өвчинтэй тэмцэх нь
Хортон шавьжтай тэмцэх болон ургамлын өвчинтэй тэмцэх хамгийн сайн арга нь ургамлаа эрүүл байлгах юм
- Эрүүл хөрс бий болго: энэ нь сайн шавьжнуудад орон гэр болж ургамлын олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслана.
- өвчин болон хортон шавьжинд тэсвэртэй сортын ногоо ургамал тарь: үүний тулд тариаланчидаас болон үр тарианы агентуудаас ямар үр нь өвчин шавьжинд тэсвэртэй вэ гэдгийг асуу.
- ургамлуудын хоорондын зайг зөв тогтоо: ургамлуудыг хэт ойр тарьж нарны гэрэл авч чадахгүй болох үед навчнууд нь хоорондоо сүлжилдэж өвчин тарах боломжтой болгодог. Гэхдээ тэдгээрийг хэт хол тарих ургацыг багасган дунд нь хогын ургамал ургах боломж бий болгодог. Янз янзын зайтай тарьж туршилт хийгээд ямар зай нь тохиромжтойг ол.
- өвс ургамлыг зөв цагт тарь: хортон шавьж болон өвчин нь цаг агаарын байдалтай уялдаж байдаг. Жишээлбэл хамгийн анхны бороо хамгийн анхны дулаан өдөр зэрэгтэй тэд холбоотой. Ургамал бүхнийг яаж ургаж байгааг анзаарч бусад тариаланчидтай ярилцаж ургамлаа тарих хамгийн боломжтой цаг хугацааг тогтоо. Ургамлаа эрт тарих нь ургамлыг эрт томруулж хогын ургамал болон өвчин хортон шавьжинд тэсвэртэй болгож болно. Ургамлыг хэт оройтуулж тарих нь өвчинд амархан нирвэгдэх сул дорой болгодог ба тэжээлийн дутагдлаас эрт үхүүлдэг.
- янз бүрийн тариа ногоог сөөлжлөн тарьж тариа ногооны байрлал зургыг өөрчилж бай. Нэг том газарт ганцхан төрлийн ургамлыг олноор тарих нь тэрхүү ургамалд дуртай хортон шавьжийг дуудаж байдаг.
- ёроолоос нь усал: ургамлыг дээрээс услах нь хөрсөн дээр байдаг янз бүрийн өвчнийг үсэргэн мод ургамлын навчруу наалдаж халдахад нь нөлөөлдөг. Нойтон навч болон ургамлын нойтон иш нь янз бүрийн өвчин үүсч гарах таатай нөхцөлийг бий болгодог.
Гарчиг
Хортон шавьжийг эрж хай
Шавьжнуудыг ажигла: тэр таны ургацанд тусалж байна уу эсвэл гэмтээж байна уу гэдгийг сайтар ажигла. |
Ургамал иддэг шавьжнууд байх нь газар тариаланд байх энгийн үзэгдэл юм. Тэд бусад төрлийн шавьжнуудтай тэнцвэртэй харьцаагаар байж байвал. Ялангуяа хортон шавьж иддэг өөр амьтадтай тэнцвэртэй тоогоор байвал ургамалд хор учруулж чадахгүй.
өөрийн тарьсан тариа ногоог байнга шалгаж бай. Ингэснээр та сайн шавьжнууд муу шавьжийг идэхэд нь туслах уу эсвэл химийн бодисоор шавьж устгалт хийх үү гэдгээ шийдэхэд чинь туслана. өөрийн тарьсан ногоо тариан дотор хортон шавьж өвчин байгаа эсэхийг шалгах явцдаа доорх асуултуудыг асуу:
- Ургамлын нэг хэсгийг шавьж идэж байна уу?
- Гэмтлийн хэмжээ нэмэгдэж байна уу? Энэ нь ургацанд нөлөөлөх үү?
- Сайн шавьжнууд муу шавьжийг идэж хэт олшруулахгүй байж чадаж байна уу?
Хортон шавьж уу найзуу эсвэл гэмгүй амьтан уу?
Заримдаа хамгийн хялбархан анзаарагддаг шавьжнууд нь бусад шавьжийг иддэг ашигтай шавьжнууд байдаг. Эсвэл энэ нь ургамал өсөлтийн шатандаа явж, хортон шавьжнуудад гэмтэхгүйгээр эрүүл байж чадаж байгааг харуулах үе байдаг.
чийгний улаан хорхойнууд эрүүл хөрсөнд хамгийн хэрэгтэй шавьж юм. Зөгий аалз, болон усанд амьдардаг ихэнх шавьжнууд бол найзууд юм. Тэд хортон шавьжыг идэж устгана. Мөн нарын урт биетэй ялаанууд шар зөгийнүүд бол найзууд байх магадлалтай. Тэдгээр шавьжнууд таны тариалангын талбайд байгаа бол тэд таны ургацанд тусалж байгаа хэрэг.
Тариалангийнхаа талбайд байгаа шавьжнуудыг юу хийж байгааг нь ажигла. Хэрэв зарим шавьжнуудын юу хийж байгаа ойлгогдохгүй байвал. Тэдгээрээс түүж авчиран ургамлын нэг хэсэгтэй саванд хийн хэд хоног байлга. Мөн та шавьжны өндөгнүүд байхыг харах юм бол тэднийг авч тусд нь хадгалаад яаж өндөгөө хагалж гарч ирэхийг нь ажигла. Хэрэв тэд жижигхэн нарыхан өт авгалдай болон өсч торних юм бол тэд хортон шавьж байх магадлалтай. харин тэд нисдэг шавьж болон өсч торних юм бол найз нөхөд байх магадлалтай юм.
Хортон шавьжнууд өвс ургамлыг гэмтээхдээ ихэвчлэн өвс ургамлыг идэх буюу шүүсийг сорж хатааж гэмтээдэг.
- Навчны шүүс сорогч хортон шавьжнууд нь ургамлын ширх, хайрстай үет хорхой, алаг хорхой, царцаа, навчин хорхой, цагаан ялаа, ургамлын шавьж, хачиг хувалз, хялгасан хорхойнууд.
- Ургамал идэгч шавьжнуудад: авгалдайнууд, удаан хөдөлдөг нялцгай авгалдай, эмгэн хумс болон навч хальс цоологч шавьжнууд орно.
Хэрэв тэд хортон шавьж байвал түүнээс яаж зайлах вэ?
Хэрэв та талбайдаа хортон шавьж үүрэлснийг мэдвэл түүний эсрэг байгалын гаралтай шавьж ургамал хэргэлж болно. /дараагын хуудаснаас үз/
Мөн та тэдгээр шавьжнуудыгаа хэрхэн гарч ирж хэзээ гарч ирж байгалтайгаа яаж харьцаж байгааг нь мэдэж чадвал та тэднийг биетээр буюу физик аргаар устгах арга хэмжээ авч болно. Хортон шавьжтай зөв тэмцэхийн тулд дараах асуултуудад хариулт бэлд: тэр хаанаас гарч ирж байна? Тэр хэзээ ургамлад гэмтэл учруулж байна? Тэр нэг хэлбэрээр гарч ирээд өөр хэлбэрлүү хувирч байна уу? Жишээлбэл авгалдай нь цагаан эрвээхэй болж байна уу? Энэ шавьжаар өөр амьтан шавьжнууд хооллож байна уу?
Байгалын хортон шавьжтай тэмцэх хорыг цац
Хортон шавьжтай тэмцэх байгалын хорууд нь хүний болон байгал орчинд химийн хорноос бага хор учруулж ургамлыг гэмтэхээс хамгаална. Тэднийг хийхэд хялбар бөгөөд химийн хорноос хамаагүй хямд үнэтэй.
Гэхдээ байгалын хорыг хүртэл маш болгоомжтой ашиглах ёстой. Хэзээ ч хэрэгцээнээс илүү хэргэлж болохгүй. үүнийг ашигласны дараа гараа заавал угааж бай. Мөн хоол унд ургацын ногоогоо идэхын өмнө болон борлуулахын өмнө заавал угааж бай. Байгалын хор нь зарим нөхцөлд сайн нөлөөлж чаддаг боловч зарим нөхцөлд нөлөөлөхгүй байж болно. Хэрэв нэг төрөл нь нөлөөлөхгүй байвал өөрийг туршиж үзэх хэрэгтэй.
Ургамал иддэг шавьжнуудын эсрэг ашигладаг байгалын хорнууд
Ургамал иддэг шавьжнуудаас хамгаалах хорнууд нь хурц үнэртэй сармис сонгино, чилли, перц, бяцхан хумс, лемоны навч зэргээр хамгийн хялбархан устгагддаг.
- Ашиглахыг хүсч байгаа ургамлаа цуглуулж түүж аваад хатаа. Дараа нь хатаасан ургамлаа нунтгалж нүд.
- Нунтгалсан ургамлаа усанд хийж хонуул. Нэг атга нунтагыг нэг литр усанд хий.
- Холимог усаа шүүлтүүрээр шүүж, тундасыг зайлуул.
- Бага зэргийн зөөлөн саванг усруу хийж хутгаж, хорыг ургамалд наалдахад нь туслана.
- Бэлтэгсэн хороо ургамал дээр цацаж үсрэг. Эхлээд хороо нэгээс хоёр ургамал дээр турш. Хэрэв хор нь ургамлыг гэмтээж байвал хэтэрхий хүчтэй болсон гэсэн үг. Тэгвэл ус жаахан нэмж дахин турш.
- Туршилт амжилттай болбол ийм байдлаа бороо орсны дараа хэрэгцээтэй хэмжээгээр цацаж бай.
шүүс сорогч шавьжны эсрэг байгалын хор
Шүүс сорогч шавьжнуудыг устгах хамгийн сайн арга нь ургамал дээрээ бага зэргийн зөөлөн саванг түрхэх эсвэл тос түрхэх юм. Ингэснээр шүүс сордог нарын нүх нь бөглөрдөг. Иймээс эдгээр шавьж байдаг газар бага зэргийн савантай усаар ургамлаа услана. Эсвэл бага зэргийн ургамлын тостой усаар усалж болно. Гэхдээ хүчтэй саван ашиглаж огт болохгүй бөгөөд вок ашиглаж бүрч болохгүй. Яагаад гэвэл эдгээр нь ургамал хөрс шороо болон бусад ашигтай шавьжнуудыг гэмтээнэ.
Бусад байгалын гаралтай шавьжны хор
Шээсийг устай хольж хийсэн бордоо нь ургамал дээр цацахад хортон шавьжийг устагадаг. Нэг аяга шээсийг 10 аяга устай хольж тус холимгоо тагтай саванд хийж арван өдөр байлга. Дараа нь түүнийг тариан дээгүүр цац.
Тамхи олон хортон шавьжийг устгаж чаддаг. Нэг аяга тамхины навчыг буюу тамхийг таван литр усан хийж буцлага. Дараа нь буцалсан хандыг шүүж тундасыг зайлуулна. Шүүн авсан хандруу бага зэргийн саван хий. Ингээд өвс ногоон дээгүүрээ цацна. Гэхдээ тамихыг помидор, төмс, перц, баклажан тарьж байгаа талбайд цацаж болохгүй. Яагаад гэвэл тэдгээр ургамлуудыг иддэг шавьжнууд тамхинд устахгүй бөгөөд тамхи нь ургамлыг өөрийг нь гэмтээнэ.
Хортон шавьжийг устгах биет буюу физик аргууд
өөрийн талбай дээр байгаа амьтдыг хортон шавьж идэж байна уу үгүй юу гэдгийг ажигла. |
Хортон шавьжийг устгах маш олон арга байдаг бөгөөд тэдний амьдралын хэв маяг амьдралын тойрогт нь тохируулан тэднийг алж устгадаг анчин паразитуудыг дэмжих аргаар устгаж болно. Эдгээр аргуудын талаар бусад тариаланчидтайгаа ярилц.
Амьтан ба шавьж хорхой
Олон төрлийн шувуу сарьсан багваахай могой нь үр тариан талбайд байдаг хортон шавьжийг идэж устагадаг. Шувуунууд таны талбайд буугаад яаж аягалж байгааг нь ажиглах замаар ямар төрлийн шавьжийг идэж байгааг нь таньж болдог. Хэрэв шувуунууд таны ургамлыг идээд байвал гялгар тод өнгөтэй зүйлийг талбайд өлгөж, мануухай хийх зэргээр шувууг үргээж болно.
Ихэнх сарьсан багваахайнууд шумуул иддэг. Гэхдээ зарим сарьсан багваахайнууд жимс иддэг бөгөөд зарим нь амьтан хаздаг. Тэднийг юу идэж байгааг нь ажигла. Заримдаа унтахынхаа өмнө гадаа янз бүрийн хоол тавиад өглөө болоход аль нь алга болсныг анзаар.
Хортон шавьжтай тэмцэх бусад биет аргууд
Жимсний ялааг үргээхийн тулд хуванцар саван дотор ялзарсан жимс хийгээд ялааны хэмжээтэй нүх гарга. Энэ лонхоо хамгаалахыг хүсч байгаа модныхоо мөчирт жимс боловсрохоос 6 долоо хоногийн өмнө өлгө энэ бол ялаанууд жимсэн дотор өндөгөө цацдаг хугацаа юм. Ялаанууд савруу ороод буцаж гарч чадахгүй болно. Олон шар зөгийнүүд тоосоо хүртээж байгаа ургамал дээр сууж хортон шавьжийг олж иддэг.
Их хэмжээний тоос гаргадаг, шар зөгийг татахуйц хурц өнгө үнэртэй цэцгийн ургамлыг тарих нь шар зөгийгөөр ногооны талбайгаа хамгаалуулахад тохиромжтой хэрэгсэл болдог.
Талбайн эргэн тойронд тарьсан өндөр моднууд далавчтай царцаанууд талбайн дээгүүр чинь нисч өнгөрхөөс хамгаална. Моднууд ашигтай шавьжнуудад орон гэр болж өгдөг.
Шоргоолжнууд бол хамгийн сайн анчид юм. Хэрэв таны талбайд авгалдай өт шавчихвал өт авгалдайд идүүлээд байгаа ногооны эргэн тойрон болон ишин дээр сахартай ус цац. Сахарыг дагаж шоргоолжнууд цугларан өт авгалдайнуудыг иднэ. Ялангуяа хөндий иштэй ургамлуудруу авгалтай их дайрдаг учир хөндий ишийг нь сахартай усаар норгох хэрэгтэй.
Олон янзын нисдэг шавьжнууд өндөгөө үр тариан дотор цацдаг. өндөгнүүд авгалдай болон задарч дараа нь авгалдайнаас хортон эрвээхэйнүүд гарч ирдэг. Устай хувингын дээр лаа юм уу бамбар өлгө. Галруу орж үхсэн шавьжнууд дараа нь усруу унаж живдэг. Ингэснээр эрвээхэйнүүд өндөгөө өвс ургамалд цацахаас өмнө үхэж амжина.
Тарих хүнс ногоонийхоо төрөл хэв шинжийг өөрчил
Нэг бүлд багтдаг өвс ургамлууд ижил төрлийн хортон шавьжинд идэгдэж ижил өвчнөөр өвчилдөг. Жишээлбэл хэрэв та нэг талбай дээр төмсийг үргэлж тарьдаг бол төмсний жоом тэнд ирж танай талбайд үржиж олширдог. Харин гурван жил тутамд та тэр талбайдаа хар жоомны идэж чаддаггүй зүйл тарих юм бол хар жоом талбайг орхих юмуу эсвэл үхэж үрэгддэг. Гурав дахь жилийн тариалах ногоо нь төмсний бүлийн ногоо байж болохгүй. Жишээ нь улаан лооль, перц тарьж болохгүй. Харин төмснөөс огт өөр эрдэнэ шиш маягын ургамал байвал зүгээр. үүнийг үр тарианы эргэлт гэж нэрлэдэг. Ургамлын өвчнөөс хамгаалах хортон шавьжнаас хамгаалах хоёр гол арга нь үр тарианы эргэлт болон янз бүрийн ургамлыг хамтад тарих явдал юм.
Тариа ногоог сольж тарь
Нэг талбай дээр тариа ногоог сольж тарих ургамлын өвчин хортон шавьжнаас хамгаална. Энэ нь хөрсөнд янз бүрийн тэжээл өгч хөрсийг улам тэтгэнэ. Нэг улиралд улаан буудай, нөгөө улиралд вандуй тарих нь хөрсийг улам баялаг болгодог. Улаан буудай нь өндөр ургаж органик матери ихийг гаграгдаг бол вандуй нь хөрсөнд азотын агуулгыг нэмэгдүүлнэ.
Янз бүрийн ургамлыг хамтад нь тарь
Янз бүрийн ногоо тариаг хамтад нь тарих нь ашигтай шавьжийг амьдруулж хортой шавьжийг дуртай ногоогоо олж идэхэд нь саад болдог сайн талтай. Олон төрлийн тариа ногоо тарих нь хүнсний аюулгүй байдлыг ч нэмэгдүүлдэг. Яагаад гэвэл нэг төрлийн ургацаа алдахад нөгөө төрлөөрөө орлого олох боломжтой болно. өөр өөр төрлийн ургамлыг ойр тарих нь дараах байдлаар шавьжтай тэмцдэг юм:
- хурц үнэртэй зарим ногоо хортон шавьжийг хол байлгадаг.
- Зарим цэцэгнүүд хортон шавьжийг иддэг анчдыг татаж авчирна.
- Зарим ургамлууд хортон шавьжийг ”хавханд” оруулна. Хавх гэдэг нь хортон шавьжийг зайлуулахын эсрэг санаа юм. Жишээлбэл зарим ургамлыг хортон шавьжнууд илүү их идэх дуртай байдаг бол тэр ургамлыг нь тарьж хортон шавьжинд идүүлснээр өөрийн ургацыг хагмаалж үлддэг.