Hesperian Health Guides
14–аар бүлэг: Шавьж устгагч болон химийн бордоо нь хор юм
Гербецид, песдесид зэрэг хортон шавьж устгах зориулалттай хогийн ургамлыг үхүүлэх зорилготой химийн бүтээгдэхүүнүүд нь бидний хэргэлдэг үр тариа хүнсний ногоо болон эрүүл мэндэд аюул учруулдаг хор юм. Шавьжны хорнууд нь ургамлын орчинд байдаг ашигтай шавьж хорхой болон амьтан хүмүүсийг хүртэл алж устгах хортой. Шавьжны хор нь анх цацсан газраасаа илүү хол газар хүртэл хор хохирлоо хүргэж чаддаг бөгөөд орчны газар ус агаарыг хордуулдаг.
Энэхүү бүлэгт шавьжны хор гэдэг нэр томьёогоор бид хортон шавьж устгадаг дараах төрлийн бүх хорыг хэлж байгаа юм.
- Insecticides: энэ нь шавьж хорхой устгахад зориулна
- Herbicides: энэ нь хогийн ургамал болон хүсээгүй бусад ургамлыг устгана.
- Fungicides: энэ нь ургамлын хөгцөөс хамгаална.
- Rodenticides: энэ нь хулгана харх болон бусад мэрэгч амьтдаас хамгаална.
Тариаланчид химийн хорыг үргэлж хэргэлдэггүй бөгөөд зарим тариаланчид түүнийг огт хэргэлэхгүйгээр амжилтанд хүрдэг. Хэрэв танд боломж байгаа бол газрын боло өөрийнхөө тусын тулд хэргэлэхгүй байсан нь дээр. Химийн хор хэзээ ч аюулгүй байдаггүй. Заавал аюултай байдаг. Гэхдээ том талбайнуудад болон химийн хор заавал хэргэлэхээс аргагүй байгаа хүмүүс түүнийг хэргэлэхдээ аюул багатай хэргэлж сурах хэрэгтэй.
Яагаад химийн шавьжны хорыг хэргэлдэг юм бэ?
Шавьж ургамлын хор хэргэлэх нь хоол унд газар тариалан, тариаланчид газар тариалангын ажилчидад хортой. Тэгвэл яагаад түүнийг хэргэлсээр байдаг юм бэ?
газар тариалангийн химийн хорыг асар том систем газар тариалангийн усжуулалтын систем бага цалинтай ажилчид засгийн газраас ивээн тэтгэдэг бодлоготой хийдэг юм. Хор нь ургацыг бууруулахад нөлөөлдөг бүх зүйлийг алахад зориулсан бөгөөд хоол хүнсийг сайн биш болгодог. Химийн хорыг том корпарациуд хэргэлэхдээ сайн гэхээсээ илүү их хоол хийхэд ашигладаг.
Жижиг компаниуд болон гэр бүлийн тариаланчид том байгууллагуудтай тэмцэлдэхийн тулд химийн хор ашиглах хэрэгтэй гэж боддог. өнөөдрийнхөө гэр бүлийн хоолны төлөө тэмцэж байгаа тариаланчид маргаашийнхаа эрүүл мэндэд санаа зовдог. Гэтэл тэд том корпарациудын хэргэлдэг бүх хорыг хэргэлнэ.
Олон жил химийн хор цацсанаас болж хортон шавьжнууд өнөөх химийн бодисондоо дасч үхэхгүй болдог. гэтэл шавьжны хор нь энэ зуур олон төрлийн ашигтай шавьж зөгий шувууг алж устгасан байдаг. Уг нь тэдгээр ашигтай шавьж амьтад байсан бол байгалын жамаараа тэд өөрсдөө хортон шавьжийг цэвэрлэж өгөх ёстой байсан юм. Нэгэнт байгалаас заяасан анчид нь хордож үхсэний дараа жинхэнэ хортон шавьжнууд олноороо өсөж өндийн үр тариаг идэж ургацыг багасган тариаланчдыг ядуурал хоосролд оруулдаг. үүнээс ч илүүтэйгээр химийн хор нь жилдээ мянга мянга хүнийг өвчлүүлж үхүүлж байдаг.
Химийн хор үйлдвэрлэдэг компаниуд өөрсийнхөө бүтээгдэхүүнийг дэлхий ертөнцийг хооллоход тусалдаг бүтээгдэхүүн гэж сурталчилдаг. Гэвч эдгээр компаниуд нь түр зуурын ашгын хойноос хөөцөлддөг бөгөөд удаан хугацааны хор үүсгэж байгааг авч үздэггүй. Газар тариалангийн химийн хор нь шударга бус эрүүл бус систем бөгөөд үүнээс болж хэдхэн хүн баяжиж бусад нь өвчилдөг
Олон янзын химийн хор бий
Маш олон янзын нэр төрөл брэндийн химийн хорнууд байдаг бөгөөд тэд бүгд өөр өөр орноос гаралтай өөр өөр нэртэй байдаг. Зарим хор хэтэрхий аюултай учир хориотой байдаг ч бусад оронд зарагдсаар байдаг.
Газар тариалангийн хор нь олон янз байдаг үүнд цацах зориулалттай тоос устай холих зориулалттай хэлбэрүүд, мэрэгчдэд зориулсан үрэл тоос хүртээгчдэд зориулсан түрхлэг зэрэг бусад хэлбэрээр хийнэ. Шумуулны хор болон хулганы хор нь гэрийн нөхцөлд хортон шавьжтай тэмцдэг бүтээгдэхүүн юм.
Шавьжны хорыг янз бүрийн саванд савалсан байдаг: төмөр лааз, лонх хайрцаг, уут хувин ба шуудай зэрэг бусад хэлбэрээр савлана. Анх зөөвөрлөж ирэхдээ химийн хорыг контейнэр саванд хийж ирүүлдэг. Ямарч саванд савалсан бай, ямар ч хэлбэрээр хийсэн бай шавьжны хор нь хүнд хортой хор юм.