Hesperian Health Guides
Хүүхдийг химийн ургамал шавьжны хорноос хамгаалах
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 14–аар бүлэг: Шавьж устгагч болон химийн бордоо нь хор юм > Хүүхдийг химийн ургамал шавьжны хорноос хамгаалах
Хор цацах үед буюу хорыг хадгалах үед хүүхдээс хол байлга.
Хүүхэд нь:
- Xимийн хорны хуучин хайрцагаар тоглох, ашиглах буюу түүнд хүрч болохгүй.
- Химийн хор цацахад ашигладаг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжинд хүр ч тоглож болохгүй
- Хүүхэд нь усжуулалтын болон үер зайлуулах шуудуунд сэлж буюу гаталж туулж болохгүй.
- Дөнгөж хор цацсан газарт очих буюу тоглож болохгүй.
Насанд хүрэгчид хүүхдийг шавьж ургамлын хорноос дараах байдлаар хамгаалж болно:
- Ажлын хувцас, гутал малгайгаа болон гараа гэртээ орж хүүхдэд хүрэхээс өмнө угаана.
- Хүүхдийн хувцасыг том хүний хувцасаас тусд нь тавина
- Ногоо жимс зэргийг хэн нэгэн хүн хүрч идэхээс өмнө сайтар угааж тавина.
- Шавьж ургамлын хорыг гэрийн дотор талд хэргэлхээс хатуу цээрлэ.
- Химийн хоронд хүрсэн тоног төхөөрөмжийг хүүхдээс хол тавьж хорны савуудыг хүүхдэд хүргэхгүй хадгал.
Тосгоныхон шавьж ургамлын хорноос үүссэн хордлогийн эсрэг тэмцсэн нь
Энэтхэгийн Хиралагийн Падра гэдэг тосгоныхон өөрсдийгөө бурхны хараал хүрсэн гэж боддог байжээ. Тэр тосгоны залуу хүмүүс татаж унадаг өвчин тархины гэмтэл хорт хавдраар өвчилж хангалттай өндөр биетэй болж чаддаггүй байжээ. Олон эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх чадваргүй бас олон хүүхэд гар хөлгүй төрдөг байжээ. Ийм олон янзын өвчнийг бурхны хараалаас өөр юу үүсгэхсэн билээ.
Падра тосгоныхон өөрсдийн үржил шимтэй хөрс мөнх ногоон бутлаг модны талбайгаараа алдартай байжээ. Хэдэн жилийн өмнө модны талбайг эзэмшдэг компаныхан эндосульфан гэдэг нэртэй хорыг талбайд цацдаг болжээ. Хор цацалт эхэлснээс хойш тосгоныхон зөгий, мэлхий, загас нутгаас нь алга болохыг анзаарсан байна. Хүмүүс түүнийг эндосульфанаас болсоныг гадарлаж байсан ч баталж чадаагүй байна.
Орон нутгийн тариаланч сэтгүүлч Шри Падрэ өөрсдийнх нь тугалнууд гажигтай төрхийг харжээ. Түүний тариалангийн талбайн ойролцоо эндосульфаныг олон удаа цацсан учраас тэр ургамлын хороос болж мал гажигтай төрж байгаа юм биш биз гэж сэжгилжээ.
Шри Падрэ эмчтэй уулзахад эмч малд гарсан төстэй гажигнууд хүмүүст гарч байгааг хэлж өгсөн байна. Дараа нь Энэтхэг даяар хүмүүсрүү захиа бичихэд эндосульфан хэргэлсэн газар бүрт өөрийнх нь орчимд гарсан зүйл илэрч байлаа.
Бусад газраас ирсэн хүмүүс Шри Падрагийн болон эмчийн ажиглалт үнэн болохыг нотолжээ. Бүх хүмүүс тусч байгаа хачин өвчлөлт эндосульфатаас болсон юм байна гэх яриа гарав.
Хүмүүс мод тарих плантаз дээр ирж хор цацахыг зогсоохыг шаардав. Тариалангийн талбайнхан болон орон нутгийнханы хэлсэнийг компанийхан эсэргүйцэж цагдаа дуудаж тараав.
Удалгүй тэр нутгийнхний тухай сэтгүүлчид сурвалжилж мэдээлжээ. Удалгүй дэлхий даяар энэ хорноос болсон асуудлыг мэдэж авчээ. Муж улсын засгийн газар эндосульфаныг хэргэлхийг хориглов.
Гэвч уг хорыг үйлдвэрлэгчид аюулгүй гэсээр байв. Тэд эмч нар болон эрдэмтдэд эндосульфан ямар ч аюулгүй гэж бичүүлж байлаа. Ингээд химийн хор үйлдвэрлэдэг үйлдвэрийнхний шахалт дарамт мэдээллийн ширүүн тэмцлийн үр дүнд уг хорыг хэргэлхийг хоргилсон хууль цуцлагдав. Падрэгийн талбайнуудад химийн хорыг дахин цацаж эхэллээ.
Тариаланчид эмч нар болон тосгоны оршин суугчид засгийн газраас шинжээчдыг явуулж асуудлыг судалж үз гэж шаардав. үүний үр дүнд засгийн газрынхан Падра гийнхний байр суурийг хүлээн зөвшөөрчээ. Эндосульфан нь үхлийн аюултайг мэдэж үүнийг Энэтхэгийн бүх орон нутгаар хэргэлхийг хоргилсон шийдвэр гарлаа.
Гэвч энэтхэгийн зарим газар үүнийг цацсаар байгаа ба бусад оронд хорыг нь мэдэхгүй улмаас цацсаар байна. Зарим нь нэг газар хортой өөр газар хоргүй гэж бодсоор. Хүмүүс хамтдаа тэмцэж чадвал засгийн газрын байр суурыг өөрчилж чадна.