Hesperian Health Guides
Шавьж ургамлын хор нь байгал орчинд аюултай
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 14–аар бүлэг: Шавьж устгагч болон химийн бордоо нь хор юм > Шавьж ургамлын хор нь байгал орчинд аюултай
Шавьжны хор нь хүнийг хордуулдаг бүх л арга замаар амьтныг хордуулдаг. Амьтад идэх уух, амьсгалах замаар хордоно. Амьтны биед химийн хор хуримтлагдан. Химийн хортой жижиг амьтныг идсэн амьтанд өөрийнх идсэн хороос гадна жижиг амьтны идсэн хор бас нэмж хуримтлагдана.
Шавьжны хор нь хөрсийг сийрэгжүүлж, чийгшүүлж баяжуулж байдаг жижиг шавьж мөөгөнцөр бактеруудыг устагасанаар хөрсийг ямарч үржил шимгүй болгож хөрс хордож үхдэг.
Шавьжны хор нь горхи усаар дамжиж голруу ордог. Гол дотор загас амьтанд болон голын уснаас уусан хүнийг хүртэл хордуулдаг.
Шавьжны хор салхинд туугдаж орчны агаарыг бохирдуулдаг. Шавьжны хороор бохирдсон агаар нь хор цацсан газраас хэдэн км ийн хол ч үйлчилдэг.
xортон шавьжнууд химийн хоронд хэрхэн дасан зохицдог вэ? |
Химийн хор нь ихэнх шавьжийг устгадаг боловч цөөхөн хэдэн дархлаатай шавьжийг устгаж чаддаггүй. |
Амьд үлдсэн дархлаатай шавьжнууд үржиж дархлаатай олон шавьжийг төрүүлнэ. |
Удалгүй шавьжнууд дархлаатай болмогц химийн хор тэдэнд нөлөөлөхөө болино. |
Шавьжны хоронд дархлаа үүсэх
Шавьжийг химийн бодисоор устгаж байх үед цөөхөн хэдэн хортон шавьж заавал үхэхгүй үлддэг. Тэдгээр шавьжнуудад химийн бодисийг эсэргүйцэх хүчтэ дархлаа байгаа гэсэн үг юм. Энэ хүү амьд үлдсэн шавьжнууд дахин үлдэж өөрсдөдтэйгөө адилхан хүчтэй дархлаатай боловч орчинд аюултай хортон шавьжнуудыг төрүүлдэг. Ингэж дархлаатай олон шавьж төрөхийг химийн хоронд дархлаа үүслээ гэж ярьдаг. Дархлаатай шавьжнууд улам олноороо төрөөд байвал хортон шавьжны бүх сүрэг химийн хоронд дархлаатай болно гэсэн үг. Тэдгээрийг хуучин хэргэлж байсан химийн хороор устгах боломжгүй болдог.
Энэ үед химийн үйлдвэрүүд илүү хүчтэй хорыг шавжинд зориулан үйлдвэрлэнэ. Шинэ хорыг авахын тулд жил бүр тариаланчид өөрийн мөнгийг үрж худалдан авна. үүний үр дүнд жил бүр байгал орчин улам хүчтэй химийн хороор хордоно. Ингэж хордоод зогсохгүй жил бүр улам хүчтэй дархлаатай шавьж үржиж байдаг.
Энэ нь химийн бордооны үйлдвэрүүдэд ашиг олох сайхан боломж бүрдүүлдэг. Тэд тариалалтын улирал эхлэх бүрт илүү хүчтэй хор зардаг. Цаашдаа энэ нь амьтан хөрс усыг улам илүү бохирдуулна. Удаан хугацааны туршид ийм процесс үргэлжилхэд энэ бүхнээс ганцхан газар ашиг олно. Энэ нь химийн хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар юм.
Шавьжны хор нь ач тустай шавьжнуудыг устгадаг
Бүх шавьжууд хортон шавьж биш билээ. Олон шавьж нар тариаланчидад хэрэгтэй шавьж байдаг. Зөгийнүүд ургамал дээр сууж зөгийн бал гаргана. Цох хорхойнууд ургамлыг гэмтээдэг өөр шавьжнуудыг дайрч устгана. Хортон шавьж цөөхөн байдаг бөгөөд ашигтай шавьж нь хамаагүй олон байдаг. Гэвч шавьжны хор нь ашигтай болон хортой бүх шавьжийг устгадаг.
Жишээлбэл талбайд байгаа ургамлын ширхийг устгахын тулд хор цацахад тэр хор нь ширхийг иддэг аалз цохнуудыг ч бас устгана. Ингэснээр дараагийн улиралд дархлаажсан ширхнүүд илүү олноор түрэн гарч ирэхэд түүнийг идэж устгах аалз цох хангалтгүй болсон байна.