Hesperian Health Guides
Шавьж ургамлын хоронд хордсон хордлого нь өөр өвчин шиг санагдаж болно
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 14–аар бүлэг: Шавьж устгагч болон химийн бордоо нь хор юм > Шавьж ургамлын хоронд хордсон хордлого нь өөр өвчин шиг санагдаж болно
Шавьжны хоронд хордсон хордлого нь маш олон янзын шинж тэмдгээр үүсдэг тиймээс эдгээр нь харшил малари реакц уушигны өвчин гээд олон өвчинтэй андуурч болно. Ихэвчлэн маш олон төрлийн шинж тэмдгүүд илэрнэ. Энэ шинж тэмдгүүд удаан хугацаанд илэрвэл хордлогоноос болсныг мэдэх бүр ч аргагүй болно.

Эрүүл мэндийн ажилтанд санамж
ургамал шавьжны хорноос болж эрүүл мэндийн ямар асуудал учирч байгааг мэдэхийн тулд дараах энгийн асуултуудыг асууж болно.


Гарчиг
Таны эрүүл мэндийн асуудал шавьж ургамлын хорноос болсон гэдгийг яаж мэдэх вэ?
Заримдаа та өөрийнхөө өвчтэй төстэй өвчин илэрч байгаа хүмүүстэй ярилцаж өвчний тэмдэг ажиллах орчин хэргэлж байгаа химийн хор чинь ижил байгааг асууж мэдэж болно. Хүмүүс нэг төрлийн химийн хорноос хордож, эсвэл тэдний амьдарч байгаа орчинд химийн хор хэргэлж байвал тэр хавийн хүмүүс бүгд хордож өвчлөх боломжтой.
Эмч нар тэр бүр хариулт өгч чаддаггүй

Каролина нэгэн том гүзээлзгэний ферм дээр ажилладаг байжээ. Нэг өдөр түүний нүд халуу шатан хорсож гэдэс их өвдөж ажиллахаа болиад даргатайгаа ярихаар явав. Дарга нь түүнийг компаний эмч дээр оч гэв.
Түүнийг эмч дээр очиход эмч тийм ч найрсаг байсангүй. Каролина ногооны хорноос болсон гэж бодож байсан ч эмчэд хэлэхээс ичив. Эмч түүний юу хийдгийг асуусангүй яаж өвдсөн гэж ч асуусангүй.
Эмч түүнээс асуулт асуухдаа түүний буруу юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр асууж байв. Жишээлбэл: чи өнөөдөр юу идсэн бэ? Их хэмжээний архи хэргэлсэн үү? чи тамхи татсан уу?
чи хангалттай унтсан уу гэж асуув дараа нь эмч түүнд чи ердөө л залхуурч байна ажлаасаа хэдэн цаг салахын тулд л над дээр ирсэн гэв.
Тэгээд дараа нь эмч түүнд толгойны эм бичиж өгчээ. Каролина энэ эм нь түүнд тус болох эсэхийг мэдэхгүй байсан ч уужээ. Дараа нь гэртээ ирээд ажилруугаа маргааш явах уу үгүй юу гэж боджээ. Тэр эмчид очсоноосоо хойш улам ч бие нь мууджээ.
Каролина ямар замаар арай илүү эмчийн тусламж авч болох байсан вэ?
Хэрэв тэр эмчид ирэхдээ хэргэлж байсан хорныхоо нэрийг эсвэл шошгыг нь авчирсан бол хорноос болж өвчилсөн байж болзошгүй гэсэн үүднээс хандаж болох байлаа.
Гэвч ингэсэн байлаа ч гэсэн түүнд туслахгүй ч байж магадгүй юм. Яагаад гэвэл гүзээлзгэний фермийг өмчилж байгаа компан цалингаар ажиллаж байгаа эмч учраас компани буруугаас ажилчин өвдлөө гэх дүгнэлт гаргахгүй байх магадлалтай. Химийн хорноос болсон өвчинг эмчилхэд их зардал гарах бололцоотой. өвчтэй ажилчдыг эмчилэх мөнгө гаргасанд орвол шинэ ажилчин авах нь амар байж магадгүй.
Иймээс каролина өөр эмчид үзүүлэх боломжтой байлаа. Гэтэл энэ нь ажлаасаа чөлөө авч үнэтэй эмчилгээ хийлгэх байлаа.
Бас ихэнх эмч нар шавьж ургамлын хорны шинж тэмдэгийг мэддэггүй Каролина болон бусад тариалангийн ажилчидад асуудал юм. Тариаланчид бүгд эрүүл мэндээ гартаа авч ажлын болон өөрсдийгөө өвчлүүлж байгаа зүйлээс хамгаалах өөрчлөлтийг хамтран хийх явдал юм.
Биеийн зураг гаргах
Энэхүү дасгал нь хүмүүст шавьж ургамлын хороос хордсон жишээнүүдээ харилцан ярилцах боломж олгоно. Тэд эхлээд хүний биеийн ерөнхий хэвийг харуулсан схем зураг зураад түүн дээрээ химийн хоронд хордсон байрлалуудаа тэмдэглэнэ. Тэд өөрсдийн амьдралыг хордуулдаг нийтлэг аюулыг ярилцаж хамт олноороо хэлэлцэх болно.

Хугацаа: 1-2 цаг.
материал: том зургийн цаас харандаа үзэг болон кноп юмуу скоч.
- Хүний биеийн хэвийг харуулсан том зураг зур. Хүнтэй адилхан өндөртэй том цаас аваад эсвэл хэд хэдэн жижиг хуудсыг авч хооронд наан том хуудас болго. Цаасан дээрээ нэг хүнийг хэвтүүлж байгаад түүний биеийг дагуулан зурна. Дараа нь зургаа хананд нааж хүн бүхэнд харагдахаар өлгө. Хэрэв хоёр зураг зурах бололцоотой бол нэг зурган дээр хүнийг нүүрэн талаас нь нөгөө зурган дээр нь ар талаас нь дүрсэл
- Хэлэлцүүлгэнд оролцож буй бүлгийн гишүүн бүр цаасан дээр байгаа биеийн хэсгүүд дээр Х гэсэн тэмдгээр өөрийн хордож байсан хэсгүүдийг тэмдэглэнэ. Хэрэв бүлэг нь жижиг бүлэг бол хүн болгон хордлогонийхоо дараа эрүүл мэндэд ямар хохирол гарсныг ярьж болно. Жишээлбэл: хордлогоны дараа гэдэс өвдсөн, арьс загатнасан, толгой эргэснийг ярьж болно. Мөн юунаас болж эрүүл мэндийн асуудал үүссэнийг ярьж болно. Энэ нь асгарч цалигсанаас уу ? хорыг хутгахад уу? эсвэл хор урсаснаас уу? Эсвэл жирийн өдөр үү? Эсвэл өөр зүйлээс үү.
Хэрэв бүлэг том бол хэн нэгэн бүлгийг удирдаж хүн бүр өөрт тохиолдсон зүйлийг тэмдэглэнэ. Хамгийн чухал нь хүн бүр янз бүрээр хордсоноо бусаддаа хэлэх нь хамгийн чухал. Бусаддаа мэдлэг сонор болгох нь хамгийн чухал байдаг. - Шавьж ургамлын хорны тухай ярихад туслах зорилгоор хүмүүсээс асуулт асуу. Жишээлбэл нэг хүн том цаасан дээр хүн бүхэнд харагдахуйц байдлаар тэмдэглэл хөтлөх нь ашигтай байдаг. Ихэндээ яриа нэгээс гурван том асуудал дээр төвлөрч байж болно. Жишээлбэл хордлогоос болж хүмүүс юу мэдрэв. Ямар ажиллагааны үеэр хордлого хамгийн их цацагдав. Ямар төрлийн хор хамгийн аюултай байна гэхчлэн хэдхэн төрлийн асуулт дээр төвлөрч болно.
Харин биеийн схем зурган дээр хүмүүсийн хордлогийн шинж төрлүүд, түүний дараа учирсан эрүүл мэндийн хохиролуудыг харуулж байдаг. Ярилцлагын үед хэдэн хүн ургамал шавьжны хорноос ямар байдлаар хордсоныг бүртгэж тооцож гаргах боломжтой. Мөн хүмүүсийг хордлогод оруулах ямар хэлбэр орон нутагт түгээмэл байгааг мэдэж авдаг. Энэ асуудлыг цаашид хэлэлцэж хордлогоноос хэрхэн урьдчилан сэргийлж болохыг мэдэж болно.