Hesperian Health Guides

Шавьж ургамлын хор ашиглахаас үүсэх аюулыг хэрхэн багасгаж болох вэ?

Энэ бүлэгт:

Хэрэв та шавьж ургамлын хортой ажилладаг бол түүнтэй маш болгоомжтой харьц. Та тариаланч байна уу ажилчин байн уу, өөрийнхөө эрүүл мэнд хүмүүсийн болон орчны эрүүл мэндэд хариуцлагатай ханд. өөрийнгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалахдаа дараах зүйлийг хийж болно:

  • Хортон шавьжтай химийн бодис ашиглахгүйгээр тэмцэж болно./15-р бүлгийг үзээд 17-р бүлгийг үзнэ үү/
  • Хортон шавьжтай тэмцэх химийн хортой ажиллахдаа ганцаараа бүү бай.
  • Шавьжны хорыг зөвхөн хор хэргэлэх ургамалд л хэргэл.
  • Хэргэлж болох хамгийн бага хэмжээгээр хэргэл. Хэт их хэргэлснээр сайн болохгүй.
  • Янз бүрийн шавьжны хорыг битгий хольж хэргэл.
  • Шавьжны хорыг өөрийн биеэс болон бусад хүмүүсийн биеэс хол байлга
  • Ургамал шавьжны хорыг усны эх сурвалжаас хол байлга.
  • Шавьж ургамлын хорыг салхитай, бороотой юм уу, эсвэл бороо орох гэж байгаа үед бүү хэргэл
  • Биеэ хувцасаар битүү хучсан байх ёстой.
  • Ургамал шавьжны хортой ажиллахдаа Нүдээ арчихгүй байж нүүрээ хүзүүгээндээ бүү хүр
  • Юм идэх уух, нүүрэндээ гар хүрэхийн өмнө гараа угаа.
  • Гар хөлийн хумсыг богино байлгаж түүний завсар химийн хор орж хуримтлагдахаас хамгаал
  • Хамгаалалтын хувцас, хамгаалалтын тоног төхөөрөмжийг ашигла
  • Хор цацсан талбайд аюулгүй болтол нь бүү ор.
  • Ургамал шавьжны хор хэргэлсний дараа нүүр гараа сайн угаа.
In a sunny field, a man and woman wearing protective clothing speak.
Энэ чинь хэтэрхий халууцуулж байна өмсөхөд хэцүү юм.
Тиймээ энэ тааламжгүй хувцас гэхдээ хамгаалалтын хувцасгүй бол хордоно шүү дээ.


Хамгаалалтын хувцас биед эвгүй байж болно гэвч тэр таны амь насыг авардаг юм

Хамгаалалтын хувцасыг өмсөхөд биед арай эвтээхэн байлгахын тулд өглөө эрт юмуу үдээш хойш орой өмсөж үдийн халуунд хор цацахгүй байсан нь дээр. Халууцаж, өвдөхөөс урьдчилан сэргийлж сүүдэрт сууж амран их хэмжээний цэвэр усыг уух хэрэгтэй. Хамгаалалт хувцасны тухай нэмэлт материалыг А дугаар хавсралтаас үзнэ үү

A man's backpack sprayer drips as he sprays a field.

Талбай дээр ажиллахдаа юу анхаарах вэ?

Сайн ажиллагаатай ажлын тоног төхөөрөмжтэй бай

тоног төхөөрөмжөө ашиглахын өмнө түүнийг шалгаж аюулгүй байдлыг нь үз. Хор цацдаг банк, шалаанкаар хор алдагдахгүй байгаа эсэхийг шалга. Ямар нэгэн газраараа хагарч цуурсан шалаанк, бээлий, хорны банкыг бүү хэргэл. Хэрэв та амьсгалын маск хэргэлж байгаа бол түүний шүүгчийг өдөр тутам сольж цэвэрлэ. Амьсгалын маскгүйгээр хор цацах нь таны эрүүл мэндэд хортой.

A woman holding a respirator speaks.
Амьсгалын баг болон бээлийнүүдийг ихэвчлэн эрэгтэй хүний хэмжээнд тааруулан хийдэг. Тэд эмэгтэй хүний биенд болон залуучуудад таардаггүй. Гэтэл эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил их хэмжээгээр хор цацдаг. Тэднийг хамгаалах хувцас хангалттай байх ёстой. Хэрэв хамгаалалтын хувцас биед таарахгүй бол тэр хамгаалж чадахгүй.
ихэнх тариаланчид болон газар тариалангийн ажилчид сайн хамгаалах тоног төхөөрөмжтэй байж чаддаггүй. Ийм учраас химийн хор хэргэлэх нь тэдэнд аюултай болдог нэг шалтгаан нь энэ юм.

Фермийн эзэд угаалгын газрыг хангах ёстой

Хэрэв ажилчид шавьж ургамлын хор ашигладаг бол ажлын дараа усанд орох гараа угаах, хувцас болон ажлын тоног төхөөрөмжөө угаахад хүрэлцээтэй хэмжээний ус саванг фермийн эзэд хангах үүрэгтэй.

A man washes his hands at an outdoor tap.

өөрийгөө сайн, олон дахин угааж бай

Хоол идэх, тамхи татах юм уух, бохь зажилах, нүдэндээ гараар хүрэх, хамар амандаа хүрэх, жорлонд орохын өмнө гараа савантай усаар угааж бай.

Ажил дууссаны дараа хумсаа хамгийн түрүүнд цэвэрлэ. Дараа нь бүх биеэ савантай сэрүүн усаар угаа.

Шавьжны хор хэргэлсний дараа хувцасаа болгоомжтой угаа

Хор хэргэлсний дараа хордлогоос хамгаалахын тулд хийж болох хамгийн чухал ажлуудын нэг нь ажлын хувцасаа угаах явдал юм. Ажлын хувцасаа угаалгүйгээр хойш тавих нь ажлын хувцаснаас арьсыг хордуулдаг.

A man washes his clothes in a large bucket.
ажлын хувцасыг гэрийн бусад хувцас хэрэглэлтэй хамт угааж болохгүй.

Ажлын дараа хувцасаа сольж ажлын хувцасыг гялгар уутанд хийж тавина.

Ажлын хувцасаа угаахдаа цэвэр ус саван ашиглаж, гараар хамгаалахын тулд резенин бээлий өмсөнө. Химийн хор цацсан ажлын хувцасыг голд угааж хэзээ ч болохгүй. үерийн усны шугам шуудуу тариалангийн талбайгаас гарч буй усанд хэзээ ч усанд орох буюу угаалга хийж болохгүй. Угаагаагүй хувцасанд бээлийгүйгээр хүрч болохгүй ба угаалга хийсний дараа гараа угаа.

Бохир усыг тариалангийн талбайруу буцааж цац, харин уух усны эх сурвалжруу цацаж болохгүй.

Нэг удаадаа цөөхөн хувцас угааж, угаалгын ажлыг хорны толбо болон үнэр арилтал нь давтан хийнэ. Гутал бээлий малгайг савантай усаар угаана.

Ажлын хувцаснуудыг бусад хувцаснаас тусд нь хатаа. Ойр хавьд шавьжны хор цацсан бол эсвэл шавьжны хорыг онгоцоор цацаж байгаа бол хувцасыг гадаа бүү хатаа. Угаалгын төмпөнд өөр хувцаснуудыг угаахын өмнө ажлын хувцас угаасан төмпөнг цэвэр ус ариутгагч шингэнээр цэвэрлэ.

Ажлын хувцасыг бусад хувцаснаас тусд нь хадгал.

A label with a skull and crossbones reading "Danger, Pesticides, Do Not Enter Until March 16, 08.

Талбайд хор цацсаны дараа бүү ойрт

Талбайд хор цацсаны дараа хор нь хөрсөнд орж тоос нь тунаж буух хүртэл талбайд бүү ойрт. Ямар хор цацсаныг тогтоож талбайг аюулгүй болтол тийш оролгүй хүлээ. Химийн хорны хайрцаган дээр байгаа тайлбарыг үзэж хор цацсанаас хойш хэдий хугацааны дараа талбайд орж болохыг үз.

Шавьж ургамлын хорыг хадгалах

Шавьж ургамлын хорыг хуурай аюулгүй газарт хадгалах ёстой. Химийн хорыг ихэвчлэн удаан хугацаанд хадгалж орхидог бөгөөд энэ нь сав нь цуурч хагаран хор гадагшлахад хүргэдэг. Хэрэв хор хадгалж байгаа газрын ойролцоо шувуу муур болон бусад амьтан үхсэн байвал энэ нь химийн хор газрын гүний усруу нэвтэрч ойр хавийг бохирдуулж байгаагын шинж тэмдэг юм.

Ургамал шавьжны хорыг шаардлага хангасан саванд хадгал

Химийн хорыг амьтан хооллодог хувин сав ундны ус хийдэг хувин саванд хийж огт болохгүй. Шавьж ургамлын хор нь амсар нь хаалттай сайн эргүүлж чангалсан тагтай саванд байх ёстой. Хорны савыг эвдэрч цуурч, гоожиж байгаа эсэхийг байнга шалгаж бай.

Шавьж ургамлын хорны саван дээр тэмдэг шошго тавьж бай

A skull and crossbones.

Illustration of the below:A woman drinks from a container labelled with a skull and crossbones which has been crossed out with a large x.
ҮГҮЙ!
шавьж ургамлын хорны саваар ус зөөх угаалга хийх, савнаас ус уух зэргийг цээрлэ.

Хэрэв та том савтай хорноос жижиг саванд юүлэн авсан бол жижиг саван дээрээ хорны нэр, хаягыг заавал бичиж, аюултай гэсэн тэмдэг тавь. Жишээлбэл гавлын яс, чөмөгний ясны зурагнууд аюултай гэсэн тэмдэг болдог. Хор хийсэн савыг хорноос өөр юунд ч бүү ашигла. Хорыг хүүхдээс хол хадгалж түгжээтэй хаалттай саванд байлга. Хорыг хоол унд болон малын тэжээлээс хол байлга.

Шавьж ургамлын хорыг болгоомжтой тээвэрлэ

Хэрэв та химийн хорыг тээвэрлэж яваа бол түүнийг машины ачааны тэвшин дээр тавь. Хортой саваа унахааргүйгээр бэхэлж уяж тогтоо. Хортой савыг хүнс хийдэг цүнх саванд бүү хий. Хүүхдээр химийн хорыг бүү зөөлгө.

Хоосорсон химийн хорын савыг болгоомжтой хаяж устга

Шавьж ургамлын хорны савыг ундааны сав болгох, угаалгын сав болгох, хоол унд болон бусад зүйлийг хадгалах сав болгож хэрхэвч болохгүй. Химийн хор цацахад өмсдөг гялгар цув нөмрөг болон бусад ажлын хувцасыг өөр ямар ч зорилгоор ашиглаж болохгүй. Хоосон химийн хорны савыг хаяхдаа энд тэндгүй нүх гаргаж ус шингэж болохооргүй ашиглаж болохооргүй болгон газрат булан хаях нь хамгийн найдвартай арга юм.

A man wearing protective clothing fills a backpack sprayer from a container of pesticide.

Хорыг найруулж хутгах болон хутгасан хорыг цацагчид хийх

Хамгаалах хувцас өмс

Xэрэв та шавьж ургамлын хорыг найруулж байгаа бол эсвэл түүнийг цацагчийн саванд хийж байгаа бол нүдний хагмаалалт резенин бээлий амны хаалт хормогч өмсөж байна.

Чухал санамж ! ургамал шавьжний хорыг хэзээ ч гараар бүү хольж хутга.

Болгоомжтой бай

Scissors.
ЗӨВХӨН ЗОРИУЛАЛТ

Xимийн хорны уут шуудай савыг хурц хутга юм уу хайчаар онгойлго. Ингэснээр тоос босохгүй цацагдахгүй байх болно. Химийн хорны таг сав онгойлгосон хутга хайчыг угааж, түүнийг зөвхөн хоронд ашиглан. Зөвхөн хоронд ашиглаж байгаа хайч хутгыг тусд нь тэмдэглэж шошго хад.

Хэрэв та химийн хоронд ус нэмж найруулж байгаа бол усны шалаанкыг шууд хольмог хорлуу тонгойлгож болохгүй. Цэвэр усны шалаанкийг цэвэр ус авахад зориулсан бусад хүмүүст зориулан цэвэр хэвээр байлга.

Мөн удирдамж заавар хэмжээнүүдийг нарийн дага. Химийн хорны шошгон дээр бичсэн байгаа хэмжээсүүдийг дагаж ажилла. Ундны усны эх сурвалжын ойролцоо химийн хорыг хутгаж найруулж ачих буюу тоног төхөөрөмжийг цэвэрлэж болохгүй!

шавьж ургамлын хорыг амандаа бүү хүргэ

цацагчын хошуу бөглөрөх зэрэгт ундааны соруулыг ашиглан бөглөөрүү үлээ. Соруулынхаа химийн хортой хэсгийг өнгөөр тэмдэглэж, амандаа хүргэх хэсгээ цэвэр байлга. Химийн хор цацагчаас химийн хорыг татаж гаргахын тулд эсвэл нэг савнаас нөгөөрүү юүлэхийн тулд шалаанкийг амаараа хэзээ ч бүү сор. Хороор амьсгалж хорыг амнадаа хүргэхгүй байхыг анхаар.

Химийн хорыг хэзээ ч бүү амсаж үз, хэзээ ч бүү гараараа хүр, химийн хор хүрсэн үрийг бүү амс. Талбайгаас шууд авч ирсэн ургамлыг угаахаас нааш амандаа бүү хүргэ.

Химийн хор хутгаж байх явцдаа тамхи бүү тат, юм идэж уухыг цээрлэ. өөрийн идэх хоол унд тамхи бохь зэргийг түгжээтэй саванд хийж, химийн хор огт хүрээгүй газарт хадгал. Хоол унд болон тамхи нь химийн хорыг шингээж авах чадвартай байдаг учраас ажлын талбай дээр түүнийг ил бүү барьж яв.

Хэрэв та хор асгачихвал

Асгарсан хорыг цэвэрлэхийн өмнө эхлээд өөрийгөө болон эргэн тойрны хүмүүс, усны эх сурвалжийг хамгаал. Хэрэв таны хавьд химийн хор цэвэрлэх талаар туршлагатай илүү сайн хамгаалатын хувцастай хүн байвал тэднийг дууд. Асгарсан хорыг цэвэрлэхдээ заавал хамгаалах хувцастай бай.


This page was updated:05 4-р сар 2021