Hesperian Health Guides

Шавьж ургамлын хор хоолон дээр байвал

Энэ бүлэгт:

A woman peels food with a knife.
алим , өргөст хэмх зэрэг нимгэн хальстай хүнсийг идэхийн өмнө хальсийг нь цэвэрлэх хэрэгтэй.

Жимс ногоо нь ихэвчлэн химийн хор цацсан талбайд ургадаг учраас түүн дээр бага зэргийн хор үлдсэн байдаг. Мах сүү өндөг нь химийн хороор хордсон байж магадгүй байдаг. Учир нь тэд бэлчээрээс химийн хортой ургамал идэж хортой ус уусан байх магадлалтай.

Хүмүүс химийн хортой хүнсийг өдөр бүр бага багаар идээд байхад хугацаа өнгөрөх тусам химийн хор хуримтлагдаж жижиг жижгээр хуримтлагдсаар удаан хугацааны дараа хангалттай хэмжээтэй болж өвчин үүсгэдэг.

Cabbage, other vegetables, and salt.
байцаа салатны ногоо зэрэг навчтай ургамлыг идэхийн өмнө хамгийн гадна талын навчыг авч хая. Химийн бодис гадна талд нь хамгийн их цугларсан байдаг.

Шавьж ургамлын хорноос цэвэрлэхийн тулд ногоо жимсийг жирийн савантай ус /вок ариутгагч шингэн хэргэлж болохгүй/ нэг литр усанд таван халбага давс хийж эсвэл содтой усанд /нэг литр усанд хоёр цайны халбага хүнсний сода/ хийж цэвэр усаар зайлах хэрэгтэй.

Химийн бордоо хор хэрэглэлгүйгээр тарьсан хоол хүнс хамгийн найдвартай эрүүл байдаг ба түүнийг худалдан авч хэргэлж байгаа тарьж ургуулж байгаа хүн бүхэн хоргүй юм. Харамсалтай нь зарим газруудад ийм эрүүл аргаар тарьсан хоол хүнс илүү үнэтэй байдаг./химийн хор хэргэлэхгүйгээр хүнс хоолыг тарьж ургуулах талаар 15-аар бүлгээс үзнэ үү/.


This page was updated:05 4-р сар 2021