Hesperian Health Guides
Шавьжны хор нь эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэдэг
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 14–аар бүлэг: Шавьж устгагч болон химийн бордоо нь хор юм > Шавьжны хор нь эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэдэг
Химийн хортой харьцсан хүмүүст өвчний нэг биш олон янзын шинж тэмдэг илэрч болно. Зарим шинж тэмдэг нь химийн хортой харьцсан дариуд илэрдэг. Зарим нь цагийн дараа хэдэн өдөр эсвэл бүр жилийн дараа ч илэрч болно. /химийн хорны тухай 16-аар бүлгээс үзнэ үү/.
шавьжны хороор өвдсөн хүмүүс түүнийгээ мэдэхгүй байж болно. Угаалгын газрын ажилчид цэвэрлэгч нар хог ялгадаг хүмүүс хортой шууд харьцдаггүй өөр олон хүмүүс тариаланчдын хорноос хордож байж болно. Тэд өөрсдийн байгаа орчинд химийн хор байгаа гэдгийг мэдэж байх ёстой бөгөөд газар тариалангийн ажилчидтай адил хамгаалж сэргийлэх ёстой. хэрэгтэй.
газар тариалантай адил химийн хоронд хордсон шинж тэмдэг
амьсгалахад хүнд болж ханиалгана.
бөөлжиж огиулна.
Толгой эргэж эргүүтэх, Бие сулрах, Алхаа гишгээ энд тэнд болох, Анхаарал төвлөрхөд хүнд болох, Булчин татганах, Ууртай тайван бус болох, Муухай зүүд зүүдэлж унтаж чадахгүй болох
толгой өвдөлт хараа муудалт нэмэгдэж нүдний хүүхэн хараа жижигрэн нулимс гоожино.
хумс хугарч хуруу загатнана.
Хэрэв таньд газар тариаланд ажиллаж байхад эдгээр шинж тэмдэг илэрвэл ажлын байраа дариу орхих хэрэгтэй. үүнээс илүү муудахыг нь хүлээх хэрэггүй. Химийн хорноос холдож эмнэлэгт дариу оч!
Химийн хоронд хүнд хордох:
Ухаан алдаж унах, давсаг болон гэдсээ хянаж чадахгүй болох, уруул хөхрөх, хумс хөхрөх, бие салгалан чичрэх.