Hesperian Health Guides
16-аар бүлэг: Химийн хортой бодисны аюул
өнгөрсөн зууны турш үйлдвэрлэл нэмэгдэж эрчимтэй хөдөө аж ахуй тэлснээс химийн хортой бодис бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Эдгээр химийн бодиснуудын ихэнх хэсэг нь бидний амьдралд ямар ч тайлбар ойлголтгүйгээр орж ирж хүмүүс болон байгал орчинд аюул учруулах болжээ.
Бид химийн бодистай ажиллаж эсвэл түүнийг харж үнэрлэж байгаа учраас химийн бодис бидний эргэн тойронд байгааг мэдэж байж болох юм. үйлдвэрийн газрууд нефт боловсруулах үйлдвэр болон тээврийн хэрэгсэл хүмүүсийг ханиалгуулж хоолойг хорсгож байна. үйлдвэрийн газрын ойролцоох болон томоохон үйлдвэрийн ойр хавь муухай үнэртэй байна. Нефтийн үйлдвэр нь химийн бодисны асгаралт хортой агаар хог хаягдлын талбайнуудыг бид харсаар хордсоор байдаг.
Зарим үед бохирдлыг бид харж үнэрлэж чаддаггүй. Зарим химийн бодис анх ашигласан газраасаа урсаж нүүдэг. Тэд агаар ус болон бидний идэж ууж байгаа хоол хүнсээр дамжиж хүн амьтан загасны биенд ордог. Хуванцар лонх моторт тээврийн хэрэгсэл гэх зэрэг бидний өдөр тутмын амьдралд хэргэлэгддэг зүйлсээс бидэнд мэдэгдэхгүй аюултай химийн бодис гарч байадг. үүнийг хэргэлсээр дассандаа тэдний хэр зэрэг аюултай вэ гэдгийг бид ихэнхдээ мартдаг.
Loveканалын химийн хоронд бохирдсон нь
Ловканал нь АНУ ын нев иорк мужын Наяаграгын хүрхрээний ойролцоо байдаг юм. Лов каналыг анх хоёр голыг холбож суваг татсан Вилиам Лов гэдэг хүний нэрээр нэрлэсэн байдаг. Энэ суваг нь хэзээ ч баригдаж дуусаагүй юм. Харин оронд нь нэгэн химийн үйлдвэр тэр сувгыг ашиглан хог хаягдлын нүх болгон 20000 тонн хорт химийн хаягдлыг булсан юм. Хорт хаягдлаар сувгы нүх дүүрхэд компаныхан түүнийг шороогоор булж дараа нь хотын захиргаанд тэр газрыг нэг доллараар зараад нэгэн гэрээ хийжээ. Энэхүү гэрээний явцад тухайн газраас үүсч болох эрүүл мэндийн ямар ч асуудлыг компани хариуцахгүй гэх гэрээ хийжээ.
Энэхүү хог булсан газар олон жилийн дараа хүмүүс амьдарч сургууль байгуулжээ. Удсанчгүй эндхийн хүмүүс янз бүрийн өвчин тусч эхэлжээ. Удалгүй Луйс Гибс газарт нэг юм байна гэдгийг мэджээ. Манайд хэт их хүн гажигта төрж дутуу төрж мэдрэлийн гажигтай болж амьсгалын астамтай болж байна гэжээ.
Тэрээр орчин тойрны эрүүл ахуйг хянуулахаар засгийн газраас шаардахын тулд орон нутгийнхнаа зохион байгуулалтанд оруулжээ. Засгийн газрынхан сургууль болон орчин тойрноос тэр чигээр нь химийн бодис ялгарч байгааг илрүүлэхэд оршин суугчид хүмүүсийг нүүлгэх мөнгийг шаарджээ. Хүмүүсийг нүүлгэсэн ч аль хэдийн олон хүн эрүүл мэндээрээ хохирсон байлаа.
өнөөдөр Ловканалын хортой хог хаягдлаас насан туршийн эрэмдэг болсон олон хүмүүс амьдарч байна. Ловканалын газар одоо хоосорч эзгүйрчээ. Люис Гибс өөр газар очсон ч тэмцлээ үргэжлүүлжээ. Засгийн газар хууль гаргаж хортой хаягдлын хариуцлагыг компаниуд хүлээнэ гэсэн хууль гаргажээ. Хагмийн гол нь тэрээр хүмүүс эрхийнхээ төлөө зогсож ялж болдог юм гэдгийг харуулжээ. Тэрбээр “диоксиноос болж нас барахуй” хэмээх номондоо ингэж бичжээ.