Hesperian Health Guides
Химийн бодис хүүхэд хэрхэн аюул учруулдаг вэ?
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 16-аар бүлэг: Химийн хортой бодисны аюул > Химийн бодис хүүхэд хэрхэн аюул учруулдаг вэ
Xүүхдийн бие нь жижиг учраас том хүнийг хордуулж чадхааргүй химийн бодис хүүхдийг их хэмжээгээр хордуулж чаддаг. |
- Жижиг хүүхдүүд газарт ойрхон учраас газар шорооноос авч идэх, газарт байгаа химийн бодисонд гар хөлөө хүргэх, газраас түүнийг авах магадлал илүү их
- Хүүхдүүд том хүнээс илүү хурдан амьсгалдаг. Иймээс агаарын бохирдолтой бол хүүхдүүд илүү хурдан өвчилнө.
- Хүүхдүүд ихэвчлэн тоглоом болон гарт тааралдсан бүх зүйлийг амандаа хийдэг. Ингэснээр хортой зүйлийг залгих бололцоо ихтэй байдаг.
- Хүнийг химийн хортой бодисноос хамгаалдаг биеийн зарим хэсгүүд хүүхдэд бүрэн бүрдээгүй байдаг.
- Хүүхдийн эрхтэн бүрэлдэн бий болж хөгжиж байх үедээ химийн бодисонд хордох магадлал илүү их байдаг.
Гарчиг
Хүүхдийн өсөлтийн янз бүрий шатанд хордлого хэрхэн нөлөөлөх вэ?
Хүний бие өсөж өөрчлөгдөж байх үед/нялх нярай үе хүүхэд нас шилжилтийн үе/өчүүхэн жижиг хэмжээний химийн хордлого ч удаан хугацааны аюултай өөрчлөлтийг хүүхдийн биенд бий болгодог.
Хүүхэд олохын өмнө.
Ээж аав хоёрын нөхөн үржихүйн систем буюу генүүд нь химийн бодисонд хордвол хүүхэд олдохоосоо өмнө химийн бодисны хоронд өртөнө.
Эхийн умайд
Эхийн биен дотор химийн хор орсон бол өсөн торниж байгаа хүүхдэд жирэмслэлтийн үед дамжин орно. Жишээлбэл эхийн биенд хар тугалга орсон бол энэ нь хүүхдийн ясанд орж үлддэг. Эхийг жирэмсэн байх үед хар тугалга цусаар дамжин хүүхдийн биенд орно.
Олон янзын химийн бодисонд хордсон эмэгтэйн умайд өсч байгаа ураг өөрчлөгдөж гэмтэж болно. үүнд: удаан хугацааны хортой органик хорууд, хар тугалга, мөнгөн ус зэрэг нь хүйгээр дамжин хүүхдэд нөлөөлнө.
Тамхины утаа хар тамхи согтууруулах ундаа ч бас хүүхдийг умайд байхад нь өвчлүүлнэ
Төрснөөс эхлээд хоёр нас хүртэл
Xөхний сүү хамгийн сайн! |
Нялх хүүхдийн арьс болон хоол боловсруулах систем нь хүүхдийн биенд их хэмжээний химийн бодис ороход хялбар болгодог.
Эхийн биеэнд орсон зарим химийн бодис хөхний сүүгээр дамжин хүүхэд хөхүүлэх үед хүүхдийн биенд ордог. Хүүхэд бохирдсон ус химийн бодистой хуурай сүү тэжээл болон хиймэл сүүгээр дамжин хордож болдог. Хэдийгээр эрсдэлтэй боловч хөхний сүү бол хүүхдэд хамгын сайн хоол юм. Эхийн сүүнд байж болзошгүй химийн бодисноос болгоомжилсондоо хүүхдээ хөхүүлэхгүй байх нь буруу. Эмэгтэйн бие аль болохоор бага химийн бодисыг хөхний сүүнд оруулахаар зохион байгуулагдсан байдаг.
Нялх хүүхэд болон мөлхөж байгаа хүүхдүүд бүхнийг амандаа хийхийг оролддог. үүнээс болж хүүхдүүд аюултай зүйлийг амандаа хийх тохиолдол гарна.
2-12 нас
Xортой химийн бодисонд хордсон хүүхэд сурах чадвар удаантай нэг газраа тогтож сууж чаддаггүй, хүнтэй харьцаж чаддаггүй, эсвэл удаан хөгжилтэй байж болно. |
Хүүхэд цэцэрлэгт юмуу сургуульд ороод ирмэгц тэд шинэ төрлийн олон химийн бодистой учирдаг. Жишээлбэл сургуулийн ногоо модны талбайд шавьжны хор цацсан байвал зүлгэн дээр тоглосон хүүхэд химийн хороох хорддог. Мөн гутлаа тосолж байгаа хүүхэд хог хаягдал дундуур гүйж тоглож байгаа үедээ бусад янз бүрийн аргаар мөнгө олох гэж явах үедээ хүүхдүүд хортой химийн бодистой тулгарч байдаг. Ил харагдах өвчин тусахгүй хэрнээ химийн хорноос болж өсч яваа залуу хүүхдийн тархины хөгжил удааширч сурах чадвар буурна.
12-18 нас
Шилжилтийн насанд яваа биеийн хөгжил эрс хурдсаж байгаа үедээ хүүхдийн биенд олон гормон гарч ирж байдаг. Тэдгээр гормонд химийн хортой бодис нөлөөлбөл залуу хүний биенд ноцтой аюул учруулж цаашдаа эрүүл хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй болгоход нөлөөлөдөг.
Төрлхийн гажиг
Төрлхийн гажиг нь хүний генэнд өөрчлөлт орсноос болдог. Энэ эцэг эхээс хүүхдэд дамждаг учир химйин хоронд хордсон хүний гэмтсэн гени нь зөвхөн өөрийг нь хордуулаад цааш хүүхэд хүүхдийн хүүхдэд дамждаг. Төрлхийн гажиг бүгд химийн хорноос шалтгаалдаггүй. Гэхдээ үйлдвэр болон химийн хаягдал ихтэй газар энэ нь элбэг. Төрлхийн гажиг их олон янз байдаг. Зарим нь төрөхөд тэмдэг хэлбэрээр зарим нь хүнд хэлбэрээр тархины өсөлтгүй гардаг.
Хэрэв хүүхэд тань төрлхийн гажигтай төрсөн бол
Xэрэв таньд ийм зовлон тохиолдсон бол та яахаа мэдэхгүй сэтгэлээр унаж түүнийг яаж асрахаа мэдэхгүй тэвдэж магадгүй та ганцаараа биш.
Сэтгэлийн хөдлөлөө тань. Шоконд орох, хүүхдээсээ татгалзах уй гашуу болж бүр уур хилэн нь бадардаг эцэг эхчүүд байдаг. Эрүүл хүүхэд төрнө гэсэн санаснаар болсонгүй гэж уй гашуу уйтгарлаж гуниглах бололцоог өөртөө олго. өөртөө тохиолдсон гунигаа өөрийг тань ойлгодог хүмүүстэй хуваац.
Орон нутгийнхнийхаа дэмжлэгийг хүс. Эрүүл мэндийн ажитан нийгмийн ажилтнуудаасаа таны ойр хавьд төрлхийн гажигтай хүүхэд төрсөн өөр айлууд байна уу гэдгийг асуу. Тийм хүмүүсийг дэмжих нийгмийн дэмжлэгийн бүлгэгт элсэх буюу өөрөө байгуул. Та болон таны үр хүүхэд ийм дэмжлэгийн групп байгуулснаар орон нутгаас томоохон дэмжлэг авч болно.
Хүүхэдтэй байх баяр хөөрөө тэмдэгэл. Эцэг эх бүр өөрийн хүүхдийг яаж хайрладаг уу яг тэр ёсоор хүүхдээ хайрла. Түүнийг тэвэрч эрхлүүл тогло хүүхдээ өөрийнх нь замаар өсч хөгжихийг нь ажигла. өөрийн баяр хөөрөө бусад гэр бүлүүд болон найз нөхөдтэйгөө хуваалц.
Хүүхэдтэйгээ хамт суралц. Төрлхийн гажигтай хүүхдийн тухай мэдээлэл хай. Энэ нь таныг хүчтэй болгоно. Хүүхэд өөрчлөгдөж өсч торнихыг нь ажиглаж, хамт баяс.
Биеийн тамирын дасгалд тусалж болно. Хүүхдийн төрлхийн олон гажгийг дасгал хийх буюу бусад аргаар эмчилдэг. /төрлхийн гажигтай болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг биеийн тамирын дасгалын талаар Хиспэрин сангаас хэд хэдэн ном гаргасан: хөгжлийн бэрхшээлтэй тосгоны хүүхдүүдэд туслах нь, хараагүй хүүхдүүдэд туслах нь, сонсголгүй хүүхдэд туслах нь/