Hesperian Health Guides
Мэдрэлийн өвчлөлүүд
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 16-аар бүлэг: Химийн хортой бодисны аюул > Мэдрэлийн өвчлөлүүд
Маш олон хортой химийн бодиснууд хүний мэдрэлийн системийг гэмтээнэ. Мэдрэлийн систем гэмтсэнээр толгой эргэх ой тогтоолт муудах, татаж унах болон тархи мэдрэлийн бусад өвчлөлтэй болно. Мэдрэлийн гэмтэл нь амт үнэрийн чадвараа алдах, биеийн хэсгээ мэдрэхээ болих, тэнцвэр олохдоо хүндрэлтэй болох алхаж гишгэж чадахгүй болоход нөлөөлнө. Зарим химийн бодис хүний мэдрэлийн системийг гэнэт муутгаж тэрч байтугай үхүүлж болно. Жишээлбэл тос бохирдлыг цэвэрлэх зориулалттай азостон, бензин, түргэнтин, газолинэ зэрэг хорт бодисууд нь мэдрэлийг гэмтээнэ.
Урьдчилан сэргийлэх ба эмчилэх
Мэдрэлийн системийг хорт бодисноос хамгаалах хамгийн сайн арга нь түүнийг аль болох бага хэргэлэх юм. Хэрэв та хэргэлэх шаардлагатай бол резинэн бээлий маск зүүж өрөөгөө сайн агааржуулах хэрэгтэй.