Hesperian Health Guides
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 16-аар бүлэг: Химийн хортой бодисны аюул > Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд
Хортой химийн бодисууд нь хүүхэд төрүүлэх чадвар болон эрүүл хүүхэд төрүүлэх чадварыг гэмтээдэг. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн гэмтэл хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдэд хамгийн их байдаг бөгөөд тэр өвчлөлөөр бас эрэгтэй хүн ч амьдралынхаа аль ч үед өртөж болно.
Зарим химийн бодис эрэгтэй эмэгтэй хүмүүсийг үргүйдүүлэх буюу дутуу зулбалт үүсгэдэг. Ингэхдээ тэр нь биеийн дотор байдаг биеийн өсөлт хөгжилт, сарын тэмдэг нөхөн үржихүйг зохицуулж байдаг байгалын химийн бодис болох гормонуудыг өөрчилөхөд нөлөөлдөг. Химйин бодиснууд бидний биенд ороод бидний гормонууд шиг ажиллаж эхэлдэг. Тэд ингэж гормон шиг ажилласнаар буруу мэдээллийг тархинд хүргэж байгалын гормоны үйл ажиллагааг төөрөгдөлд оруулдаг. Ийм учраас эдгээр хортой химийн бодиснуудыг гормон үймүүлэгч гэж нэрлэдэг.
Гарчиг
Нөхөн үржихүйн гормонууд яаж ажилладаг вэ?
Эстроген болон прогестерон гэдэг нэртэй эмэгтэй гормонууд эмэгтэй хүүхдийн биеийг өөрчилж эмэгтэйлэг болгодог. Энэ гормонуудын тусламжтайгаар эмэгтэй хүний биений өндгөвчнөөс сар бүр өндгөн эс ялгарч жирэмслэлтийн үеэр сарын тэмдэгийг зогсоож мөн хүүхэд төрүүлснийх нь дараа хөхөнд нь сүү оруулдаг. Эдгээр гормонууд бас хүүхэд эхийнхээ гэдсэнд хэрхэн өсч торнихыг чиглүүлж тодорхойлдог.
Химийн хортой бодиснууд гормоныг үймүүлдэг
Гормон үймүүлдэг химийн бодиснууд охидуудын сарын тэмдгийг хэт эрт болон хугацаагүй ирүүлж, эсвэл сарын тэмдгийг огт ирүүлэхгүйгээр өөрчилдөг. Гормоны энгийн үйл ажиллагааг ийнхүү үймүүлэх нь эмэгтэй хүнийг савны гадуур жирэмслүүлдэг маш аюултай өвчлөлд хүргэдэг.
Энэ өвчлөлөөс эмэгтэй хүн үхэж болдог. Маш бага хэмжээний PCB, диоксин болон бусад хуванцрын хорууд нөхөн үржихүйн эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж болно. Эдгээр химийн бодиснуудын ихэнх нь нүдэнд үзэгдэхгүй буюу үнэргүй байдаг. Эдгээр хортой бодиснууд биенд оронгуут онцын өөрчлөлт үзүүлэхгүй хэрнээ олон жилийн дараа буюу дараагын үеийнхэнд нөлөөлдөг.
Endometriosis /сав хэвлийн өвчлөл/
Endometriosis /сав хэвлийн өвчлөл/ Эндометросис гэдэг нь эмэгтэй хүний савны дотор талын хана гадна талдаа гарч ургадаг аюултай өвчин юм. Эндомеросис өвчин чухам яаж бий болсныг одоогоор таньж мэдээгүй байна. Гэхдээ энэ өвчин нь үйлдвэрлэлийн газар нутагт хамгийн их тархдаг учир химийн бодис ихтэй үйлдвэрлэлийн хаягдал ихтэй газар тохиолддог нь батлагдаад байна. Энэ өвчин нь маш их өвтгөнө. үүнээс болж жирмэсэн болоход хэцүү болно.
Бусад шинж тэмдэгүүд
Энэ өвчний гол шинж тэмдэг нь сарын тэмдгийн үеэр нурууны доод болон гэдэсний орчмоор хүчтэй өвддөг юм.
- Бэлгийн ажлын үеэр өвдөх.
- Тонгойх хөдөлгөөн хийхэд өвдөж гэдэс гүйлгэж гэдэсний түгжирэл болох.
- Бөөлжих толгой эргэх, нурууны доогуур өвдөх ядрах. Хөөж хавагнах.
Эдгээр шинж тэмдгүүд нь бусад өвчний шинж тэмдгүүдтэй адилхан байж болно.
Эндометросис өвчин мөн бишийг тодруулахын тулд мэргэжлийн эрүүл мэндийн ажилтанд хандах хэрэгтэй. Эмнэлгийн олон ажилчид энэ өвчнийг мэддэггүй. Иймээс та түүнд өвчний хэд хэдэн шинжийг хэлвэл таныг эндометрисэсгүй байна гэж хэлж магадгүй. Хэрэв таньд өөр боломж байвал өөр нарийн мэргэлжийн эмчид хандах хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх ба эмчилэх
Цаг хугацаагүй хувааргүйгээр цус алдаж байгааг зогсоох, өвчнийг намдаахын тулд жирэмслэлтийн эсрэг эм ууж болно. Эрүүл мэндийн ажилтантайгаа ярь. Мөн өвчин намдаах эм ууж болно. Бас эмэгтэйчүүд эмчгүй газарт гэдэг нэртай манай сангын ном байгаа түүнийг олж үзэж болно.
Зарим эмэгтэйчүүдийн хувьд иддэг хоолоо өөрчилөх нь өвчнийг багасгаж өвчний шинж тэмдгийг цөөрүүлдэг. Эндометриосис өвчин нь эстроген хэмээх гормоны асуудлаас болж үүсч байгаа тул эстроген агуулсан эсвэл түүнтэй төстэй орцтой бүтээгдэхүүн хэргэлхээс татгалз. Жишээлбэл:
- химийн хорт бодисоор ариатгагдаж бордогдсон тэжээл идсэн амьтны мах сүү
- Шавьжны хор цацагдсан газрын жимс ногоо
- овиос газрын самар болон түүгээр хийсэн хоол унд.
Мөн биед ороод эстрогенийг их хэмжээгээр ялгаруулдаг болон түүний үйлчилгээ үзүүлдэг хоол ундыг идэхгүй бай. Жишээлбэл: баклажан, төмс, улаан лооль, перц, кофе, шоколад цай болон кола төрлийн ундаа.
- Зарим хоол унд биед ороод эндометросистэй тэмцэхэд тусалж болно. үүнд: ширхэглэг хоол унд буюу бор гурил, бор цагаан будаа болон вандуй.
- Биеийн эрүүл мэндэд тустай омега 3 хэмээх өөхний хүчил, хушга, салмон загас болон бусад өөхтэй загаснууд
- Гүн ногоон өнгийн ногоонууд байцаа брокли, цэцгэн байцаа болон бусад ногоон навчин ургамлууд.