Hesperian Health Guides

Хорт хавдар

Энэ бүлэгт:

Хорт хавдар гэдэг нь биеийн олон хэсэгт нөлөөлж болдог аюулт өвчин юм. Хорт хавдар эхлэхдээ биен дотор байгаа нэг эс маш хурдан хэвийн бус замаар өсөж ургаснаас эхэлдэг. Ингэж ургаснаар хорт хавдарын хэмжээнд хүрдэг. Заримдаа хавдарнууд ямар ч эмчилгээгүйгээр алга болдог. Гэвч олон хавдарууд улам том болж улам тарж биеийн хэд хэдэн хэсэгт өвчлөл үүсгэдэг. үүнийг хорт хавдар гэдэг. Ихэнх хавдрууд хорт хавдар болдоггүй. Гэвч зарим нь болж хувирна. Олон жилийн өмнө хорт хавдар бол ховор тохиолддог өвчин байлаа. Харин өнөөдөр маш олон хүн хавдраар өвчилөх болжээ.

Хорт хавдар юунаас үүсдэг вэ?

A factory spews smoke from a chimney.

Дэлхий даяар хавдрыг үүсгэж байгаа нэгэн шалтгаан нь үйлдвэрлэлийн хор, химийн хорт бодисууд бидний орчин тойрон болон биед их хэмжээгээр тархаж байгаагаас үүдэлтэй байна. үйлдвэрлэлийн ойролцоо амьдарч байгаа хүмүүс улам олноороо хорт хавдар тусч байгаа учир хүмүүсийн эрүүл мэндийн төлөө засгийн газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. үйлдвэрийн газруудаас ялгарч буй хорт бодисын хэмжээг багасгах хянах замаар мөн хог хаягдлыг аюулгүй замаар устгуулснаар хорт хавдарыг багасгаж болно.

Хэд хэдэн төрлийн хорт хавдар нь химийн хорноос гаралтай нь батлагдсан юм. үүнд уушигны хорт хавдар, давсагны, хөхний элэгний тархины цусны мөн олон эрхтэний хорт хавдрууд нь химийн бодисноос болно.

A receptionist smiles at a woman who sits beneath a sign reading "Breast Cancer Screening Every Afternoon."

Хэрэв ямар нэгэн зүйл буруу юм шиг санагдвал түүнийг тоохгүй орхиж болохгүй. Эрүүл мэндийн ажилтанд очиж зөвөлгөө аван эмчилгээг яаралтай эхлэх хэрэгтэй.

Химийн бодисонд хордож байгаа хүмүүс олон жилийн турш химийн хоргүй газар амьдарч байгаа хүнийг бодвол хорт хавдарт өртөх магадлал өндөртэй байдаг. Хорт хавдарт өртөх магадлал өндөртэй гэдгээ мэдэж байх нь шинжилгээ өгч эмчилгээг эрт хийлгэхэд хэрэг болно.

Хорт хавдрыг эрт таньж эмчилэх

Хорт хавдрыг эрт олж харах нь хүний амийг аврах ач холбогдолтой. Яагаад гэвэл ингэснээр халдварыг тарахаас нь өмнө эмчилж болдог. үүнийг таних хэд хэдэн шинж тэмдэг байна. Байнга ядрамтгай болох. Тогтмол жин хасах, биеийн аль нэг хэсэгт удаан зуунга өвдөх, овгор хавдар гарч ирэх зэрэг нь таних шинж тэмдгүүд юм. Эдгээр шинж тэмдгүүд нь өөр өвчний үед ч бас гарч ирдэг. өвчтөн хорт хавдраар өвдсөн эсэхийг таних нэг арга нь биеийнхээ өвдөг байгаа хэсгээс хэдэн эсийг шинжлүүлж үзэх хэрэгтэй. Туршлагатай эмч нар болон хавдрыг таньж сурсан хүмүүс эсийг микроскофоор хараад хавдар мөн эсэхийг таньж чаддаг.

Хавдрыг эмчлэх уламжлалт болон орчин үеийн арга

Хорт хавдар нь хүмүүст маш олон янзаар тусдаг. Хүн бүхэнд таарч тохирдог нэг эмчилгээ байхгүй байна. Барууны анагаахын эмчилгээ. Хятадын эмчилгээ, индиануудын эмчилгээ гэх мэт уламжлалт эмчилгээнүүд дэлхий даяар хорт хавдрыг эмчилэх гэж янз бүрээр оролдож байгаа ч эдгээрийн аль нь хорт хавдрыг эмчилж чадахгүй байна.

 A group of people sit and talk beneath a sign which reads "Community Health Center Cancer Support Group Today."
Хэрэв та хорт хавдар туссан бол бусадтай найз нөхөд болж, хорт хавдраас өвчлөөд эдгэсэн хүмүүстэй уулзаж зөвөлгөө ав.

Хорт хавдрыг эмчилэх хамгийн сайн арга нь өвчтөн өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхааралтай байх явдал юм. Эмчилгээ авахынхаа өмнө өөрийн сайн мэддэг буюу сайн итгэж байгаа эмчрүүгээ явах хэрэгтэй.

Хорт хавдрыг хамгийн сайн ойлгодог хүмүүс бол өөрсдөө тусаад эдгэсэн хүмүүс байдаг. Хорт хавдраас амьд үлдсэн хүмүүс өөрсдөдөө болсон явдлыг бусдад ярьж өгөх хэрэгтэй. Ямар эмчилгээг дагасан алыг нь дагаагүйгэ хэлж өг.

Зарим үед маш хүчтэй эм хэргэлдэг бөгөөд тэр нь их хор хохирол учруулдаг. Мөн хорт хавдар нь ганц төрлийн эм хоол гэх мэт нэг төрлийн зүйлээс шалтгаалдаггүй. Түүнийг эмчлэх ганц арга нь биеийн болон хоолны эмчилгээг хослуулах байдаг. Мөн сэтгэл санааны дэмжлэг хийх нь маш чухал байдаг. үүнийг бүлэг хүмүүс зөвөлгөө өгөгч нар шашин шүтлэг нэгтэй хүмүүс болон бусад иогын дасгалууд зэргээр авч болдог.

Хорт хавдар эмчилгээгүй болсон үед

Зарим хорт хавдар эдгэдэг байхад зарим нь эдгэх боломжгүй болсон байдаг.

Ялангуяа биеийн олон хэсэгт тарсан нь идгэх найдваргүй болдог. Ихэнх тохиолдолд хорт хавдрыг оройтож илрүүлбэл түүнд эмчилгээ байхгүй. Ийм тохиолдолд гэртээ байж гэрийнхнийхээ асрамжинд байх нь дээр. Энэ бол маш хэцүү цаг байх болно. өвчтэй хүн маш сайн идэх бас амрах хэрэгтэй. өвчин дарах эм тайвшруулах эм, нойргүйдлээс сэргийлсэн эм ууж аль болох өөртөө амраар байх ёстой. Тэрнээс гадна өөрийнхөө үхэлд бэлтгэж хүмүүстэй аль болох ойр дотно ярих хэрэгтэй. Гэр бүлийнхнийхээ ирээдүйг бэлтгэх хэрэгтэй. Зарим тохиолдолд амьдралынхаа хамгийн сүүлийн мөчийг өнгөрөөх газруудад хандаж болно.

Хөхний хорт хавдар

Хөхний хорт хавдар нь янз бүрийн шалтгаанаас үүсдэг. Шавьж хорхойны хор нефтийн хор, цэвэрлэгээний бүтээгдэхүүний хор болон агаарын бохирдлоос үүсэх хортой бодисуудаас хавдар үүснэ. Хэрэв эмэгтэйн ээж болон эгч нар нь хөхний хавдартай байсан бол түүнд хөхний хавдартай байх эрсдэл илүү өндөр болдог.

Энэ нь 50 наснаас дээш насны эмэгтэйчүүдэд илэрч болно. Энэ нь эрт олсон бол бүрэн эмчилж болдог. Хөхний хавдрын шинж тэмдгийг хөхөө ажиглах замаар эрт олж болно. Хөхний толгойны ойр орчим хатуурч овойх буюу эсвэл хэвийн биш өөрчлөлт гарч байгааг ажигла. Эмэгтэй хүн хөхөө сард нэг удаа ингэж ажигласнаар өөрийнхөө хөхийг ямар харагддаг яаж мэдрэгддэгийг мэдэрч чаддаг бөгөөд түүнд өөрчлөлт орвол таньж болно.


Хөхөө яаж шалгах вэ?s

Mn EHB Ch16 Page 329-1.png
  1. Хөхөө толинд хар. Гараа өргөөд толгой дээрээ ав. Хөхний хэлбэрт өөрчлөлт орсон эсэхийг анзаар. Арьсын доор болон хөхний толгойн ойролцоо ямар нэгэн хавдсан зүйл байна уу гэдгийг анзаар. Дараа нь гараа доош унжуулж хөхөө хажуу талаас нь хар.
  2. Mn EHB Ch16 Page 329-2.png
  3. Газар хэвт нуруугаа тэнийлгээд хөхөө хуруугаар дарж үз. Янз бүрийн хавдар овгор товгор байна уу гэдгийг шалга.
  4. Mn EHB Ch16 Page 329-3.png
  5. Хөхнийхөө хэсэг бүрийг шалгаж үзэж бай. Шалгах бүртээ яг ижил замаар шалгаж бай. Жишээ нь спирал замаар тойруулж юм уу эсвэл дөрвөлжин замаар дээрээс доош хажуугаас хөндлөн зэргээр шалгаж бай.

Хавдар олбол та яах ёстой вэ

Хэрэв хөхөн дотор байгаа хавдар нь зөөлхөн бөгөөд рэзинэр хүү байвал мөн арьсны дор хуруугаараа дарвал нааш цааш хөдөлж байвал санаа бүү зов. Харин хавдар нь хатуу бөгөөд тэгш бус хэмжээтэй ямар ч өвингүй байвал түүнийг үргэлжлүүлэн ажилга. Ялангуяа хавдар нь ганцхан талд байгаад түлххэд хөдлөхгүй бол осолтой. Ийм тохиолдолд эрүүл мэндийн төвд очиж үзүүл. Ялангуая дараагын сарын тэмдэг ирэхэд өнөөх хатуу зүйл хэвээр байвал энэ нь хорт хавдрын шинж байж болзошгүй. Мөн эмч дээр очоод хөхний толгойноос цус юм уу идээ шиг зүйл гарч байна уу гэдгийг шалгуул.


This page was updated:05 4-р сар 2021