Hesperian Health Guides

Уушиг амьсгалын замын өвчлөл

Энэ бүлэгт:

Газрын доор удаан хадгалагдсан түлш буюу нүүрс, газрын тос, дизель байгалын хийг шатааснаас үүссэн агаарын бохирдол нь агаарт олон төрлийн хортой химийн бодис аюултай тоосонцруудыг цацдаг. Тэдгээр хортой утаагаар амьсгалснаар бидний эрүүл мэндэд ноцтой аюул үүсдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцоогоор агаарын бохирдлоос болж жилд гурван сая хүн нас барж байна.

Агаарыг бохирдуулдаг хоёр гол хэсэг нь озон гэдэг нэртэй хий нэг нь тоосонцрууд юм. Хорт тоосонцрууд нь маш жижигхэн тоос утаа металл химийн бодис ус болон дугуйны хамернуудын ширхэгүүд гэсэн үг. Тоосонцрууд нь жижиг байх тусмаа илүү аюултай бөгөөд яагаад гэвэл тэд уушигны хамгын гүнрүү орж чаддаг юм. Агаарын тоосонцроос болж астам бронхид тусч ханиад хүрч бусад амьсгалын замын халдварыг авдаг. Озон бол хүчтэй загатнуулж хүний агаар орох замыг нарысгаж уушгыг илүү их ажиллуулж, уушигнаас бохир агаар гадагшилах явдлыг удаашруулан муутгадаг. Түүнээс болж толгойны өвчин цээжний өвчин дотор муухай оргих, бие муутах шинж тэмдэг үүснэ. Мөн хүн уушигны халдварт өртөмтгий болж хатгай сүрье тусна.

Тоос шороотой утаатай агаар нь хүний нүдийг хорсгож хоолойг хатааж ханиаж шуухтинан амьсгаадуулна. Их хэмжээний агаарын бохирдол нь уушигыг шууд хордуулна. Агаарын бохирдол нь зүрхний өвчин уушигны өвчнийг улам хүндрүүлж энэ хоёр эрхтэний тусламжтайгаар биед хүчил төрөгч хангахыг муутгана. Ингэснээр амьсгалахад хүнд болж бие сулрана.

Удаан хугацааны турш агаарын бохирдолд байх нь дараах үр дагавартай:

  • Уушиг хурдан хөгширнө.
  • Астам хроник бронхид, уушигны хорт хавдар зэрэг хроник өвчин тусна.
  • Хүмүүс ихэвчлэн зүрх нь хаагдаж, цус харвах өвчнөөр эрт нас барна.


Зүрхний өвчлөлтэй уушигны өвчлөлтэй хүмүүс болон жирмэсэн эмэгтэй 14- өөс доош насны хүүхдүүдэд агаарын бохирдол хамгын их нөлөөлнө. Мөн гадаа ажил хийж байгаа болон гадаа дасгал хийж байгаа хүмүүст хамгын их нөлөөлнө.

Урьдчилан сэргийлэх ба эмчилэх
  • Тамхи татахаа зогсоо.
  • Хоол хийх үед утаа гаргах, машины утаа гаргах болон бусад химийн үнэрээс хол бай.
  • Цээжиндээ халдвар авахаас урьдчилан сэргийлж гараа угааж вакцин хийлгэж бай.
  • [[#tx|Ханиадны сироп уух, астманы эмчилгээ хийх зэрэг яаралтай эмчилгээг ав.


Агаарын бохирдлоос үүссэн зарим өвчнүүд ялангуяа хорт хавдар, уушгин дахь агаарын хүүдийн хэвийн бус томрох өвчин, астам зэрэг нь эмчилгээгүй байх тохиолдол бий. Гэхдээ ийм өвчтэй хүмүүс удаан амьдарч чаддаг. Бохирдолтой агаарын орчноос хол амьдрах нь энэхүү өвчнүүдийн явцыг нь удаашруулдаг. Гэвч энэ нь бүх хүнд тохиолдохгүй байж магадгүй.

Хроник, бронхид

Хроник бронхид гэдэг нь уушигны агаар ордог гол сувгууд үрэвсэж хавдсан гэсэн үг. Тамхи татах буюу тамхи татдаг хүний хажууд байх, агаарын бохирдол химийн утаа тортог нь хроник бронхид үүсгэдэг гол шалтгаан болдог.

Хүний агаар сорох хоолой нь гэмтэж загатнах үед зузаан цэр тогтож агаарын хоолойг бөглөж амьсгалахад хүн болгоно. Хроник бронхидийн шинж тэмдэг нь шар ногоон цэр гаргах, амьсгалахад хүнд болох, цээж бачуурах, амьсгаадан шуухтинах, бие ядрах, толгой өвдөх, шагай хөл хавдах, хөхүйлэн ханиалгах юм.

Астам

Астам нь хүүхэд том хүнд элбэг тохиолддог хроник өвчин юм. Астмын гол шинж тэмдгүүд нь шуухтинах ханиалгах амьсгал давчидах цээж давчидах юм. Уушгинд байдаг амьсгалын суваг хоолойнууд бөглөрч уушиг цэрээр дүүрэх үед эдгээр өвчлөл гарч ирнэ. үйлдвэрлэлийн бохирдол химийн хортой агаар нь астмыг үүсгэдэг гол шалтгаан болгодог. Гэхдээ астма гэнэт хөдлөх өвчлөл нь олон шалтгаанаас хамаарна.

EHB Ch16 Page 331-1.png
астма гэнэт хөдлөх үед эгц урагшаа харж суугаад гараа өвдгөн дээрээ тавьж нуруугаа төвийлгө. Цээжээ аль болох тэнийлгэж тайвшир.
Эмчилгээ

астам хөдлөх үед тайвшруулахын тулд амьсгалын сувгуудыг нээдэг эмийг хэргэл. Хэрэв түргэн тайвшруулдаг эм байхгүй бол хүчтэй кофе юмуу хүчтэй цай эмийн ургамал уу. Хурдан тайвшруулдаг эмнүүд нь цаашдын астма дахихаас хамгаалж чадахгүй. сайн эмчилэхийн тулд эрүүл мэндийн ажилтанд үзүүл.

Урьдчилан сэргийлэх

астма өвчинд удаан хугацааны эмчилгээ хийснээр түүнийг зөөлөн болгож ойр ойрхон давтагдахаас урьдчилан сэргийлнэ. Хэрэв удаан хугацааны турш хэргэлэх эм байхгүй бол хар үр гэж нэрлэгддэг астмагаас хамгаалсан Nigella sativa хоёр халбага хар үрийг өдөрт нэг удаа зөгийн балтай юм уу тарагтай идэх нь уушигыг сайжруулж дархлааны системийг хүчтэй болгоно.

Астмаа хөдлөхөөс урьчилан сэргийлэхийн тулд астмаг хөдлөгдөг зүйлээс хол байх буюу түүнийг хөдөлгөх зүйлийн орчимд байх хугацаагаа багасга. үүнд:

  • Хоол хийх, халаалт хийх үеийн утаа болон тамхины утаа.
  • үйлдвэр болон авто машин зэргээс гардаг гадаах агаарын утаа. Гадны орчинд агаарын бохирдол ихтэй үед астматай хүмүүс дотор байх бөгөөд хэцүү хүнд биеийн хүчний ажил хийж болохгүй.
  • Будаг, химийн уусмал үнэртэй ус, цэвэрлэгч бодис хортон шавьжны хор зэрэг химийн бодисноос хол бай.
  • Тоос цуглуулагч, унтлагын өрөөнд байдаг хивс тоглоом, овоолсон эд зүйлс зэрэг тоос цуглуулах зүйлсийг зайлуулж цэвэрлэ
  • Амьтны үс өднөөс хол бай. Мөн гэрийн тэжээмэл амьтнаас хол бай.
  • Жоом болон бусад хортон шавьжнаас хол байх.
  • Ялзарч муудсан зүйл хөгцнөөс хол байх.
  • Амьдралд гэнэтийн өөрчлөлт гаргадаг хэт ачаалал авчирдаг. Сэтгэл санааны болон биеийн стресснээс зайлсхий. Хүнд хэцүү биеийн хүчний дасгал хийхээс зайлсхий.

Асбест буюу шөрмөсөн чулуу /шилэн хөвөн/

Шөрмөсөн чулуу буюу асбестийг нэгэн үе барилга байшинг дулаалахад өргөнөөр ашигладаг байсан. Асбестийг хийхдээ өчүүхэн жижиг хэсгүүдээс бүрдсэн хөвөншиг шил чулуун зүйлээр хийдэг бөгөөд асбестийн нарийн ширхэгүүд амьсгалаар орж уушгыг үүрд гэмтээж үлддэг юм. Асбест бол нэн аюултай зүйл бөгөөд үүнийг олон оронд хоргилсон хууль гарчээ.

Шилэн хөвөнтэй орчинд байх нь уушигны хорт хавдартай болгодог. Энэ өвчний эхний шинж тэмдгүүд нь ханиалгах, амьсгал нь богиносох жин хасах бие нь сулбайх юм.


This page was updated:05 4-р сар 2021