Hesperian Health Guides
Харшил
Гэр дотор байгаа олон зүйл харшил үүсгэж болно. Цэвэрлэгээний бодис хивс болон гэрийн тавилгануудын өнгөлгөөний химийн бодиснууд хөгц ургамлын тоос амьтны тоос амьтны үс өд, хог тоос болон тоосонцрууд жоом, хулгана, харх болон бусад шавьжнууд харшил үүсгэдэг. Химийн хортой бодистой олон удаа харьцвал олон төрлийн химийн бодисны хордлого болох магадлалтай байдаг. Энэ нь харшилтай адилхан шинж тэмдэгтэй.
Харшил гархаас урьдчилан сэргийлэх аргууд:
- Гэрийн доторх агаарын урсгалыг сайжруулах
- Харшил үүсгэж байгаа бохирдуулагчаас хол байх
- Гэрийг цэвэр тоосгүй байлгах.
Гарчиг
Тоос ба тоосны хачиг
Тоосны хачиг гэдэг нь маш жижигхэн үл үзэгдэгч шавьж бөгөөд гэр дотор харшил үүсгэх хамгын том шалтгаануудын нэг юм. Тэд нүд хамар загатнуулж астма хөдөлгөдөг. Тоосны хачиг нь дулаан бөгөөд чийглэг газар амьдардаг. Гэр дотор дэр матраас хивс зөөлөн тоглоом болон хувцас гэрийн тавилганд амьдарна.
Тоос болон тоосны хачигаас хэрхэн салах вэ?
Ор дэвсгэрийг тоосгүй тоосны хачиггүй байлгахын тулд цэвэрлэж бай. Ор дэвсгэр дээр амьтны үс бүү байлга. Матрас дэр зэргийг шигүү хатуу нэхсэн материалаар хийсэн зүйлээр бүтээ. Мөн бүтээлэг даавуу материалуудыг ойр ойрхон халуун усаар угаахад тоосны хачиг алга болно. Хэрэв гэрт хэн нэгэн тоосны хачигны харшилтай бол гэртээ хивс хивсэнцэр болон тоосны хачиг цуглуулах зүйлийг байлгах хэрэггүй.
Гэрийн тавилгын бүтээлгүүд дэвсгэр хөнжил гудсыг гадаа салхин болон наранд тогтмол гаргах нь тоос болон тоосны хачигаас салахад туслана. |
Хөгц
Хөгц гэдэг нь нэгэн төрлийн мөөгөнцөр бөгөөд хөрс шороо болон бусад ургамал дээр ургадаг энгийн ургамал юм. Хөгц нь гэрт хана хувцас, болон хуучин муудсан хоол хүнсэн дээр, мөн хогын цэгүүдэд ургадаг. Ихэнх хөгц нь хар буюу шар нунтаг эсвэл нарийхан утас мэт, эсвэл цагаан ба цэнхэр ногоон хялгастай хөөс шиг харагдана.
Гэрийн гадна талд хөгц нь байгал орчинд хэрэгтэй байдаг. Хөгцний тусламжтайгаар үхсэн ургамал амьтад задарч хөрсрүүгээ буцаж ордог. Хөгц нь өчүүхэн жижигхэн үрэнцрүүдийг ялгаруулдаг бөгөөд түүгээр амьсгалсан хүний эрүүл мэндэд аюул учирдаг. Хөгц нь юмсийг сөнөөж задлан түүгээр амьдардаг. Иймээс гэрийн дотор хөгцийг байлгах нь угаасаа муу байдаг.
Хөгцнөөс болж амьсгалын өвчин толгойны өвчин, арьс загатнах астма хөдлөх, харшилтай болох зэрэг өвчин үүснэ. Зарим ховор тохиолдолд хөгцөн хүрч амьсгалснаас болж гэнэтийн эрүүл мэндийн хүндрэл гарч нас барах нь ч бий. Ялангуяа нялх хүүхдэд хүндээр тусна. ДОХ өвчтэй хүмүүс хөгцнөөс гаралтай өвчинд хамгийн эмзэг өртөмтгий байдаг.
Хөгцнөөс урьдчилан сэргийлэх буюу хөгцийг зайлуулах
Хөгц нь хог хаягдалтай болон агааржуулалт муутай газарт ургадаг. Түүнээс урьдчилан сэргийлэх болон зайлуулахын тулд дараах ажлуудыг хий:
- Хана дээвэр турбаан хоолойны цуурхай цоорхой гэмтлүүдийг зас.
- Агааржуулалтыг сайжруул. Гэрт агаарын урсгал чөлөөтэй байх нь бүхнийг хуурай байлгаж хөгц ургахаас хамгаална.
- Хөгцтэй газрыг цайруулагчийн уусмалаар угаа.
Хөгц угаах цайруулагчийн уусмалыг бэлтгэх
Орц: нэг аяга цайруулагч бодис, цайны халбаганы ¼ тэнцүү шингэн саван, 4 л бүлээн ус. | |
үүн дээр нэг аяга салат амтлагч венигерийг нэмж хий. Ингэснээр хөгцтэй хамт тэр орчинд үүссэн нянг устгана. |
Хөгцтэй ханыг цэвэрлэхийн өмнө амандаа маск зүүж цонхнуудаа онгойлгоод резинэн бээлийн өмсөж хөгцийг угаана. Уусмалаар ханыг арчсаны дараа 10-15 минут байлгаж дараа нь цэвэр усаар зайл. Дараа нь хананд хөгц дахин ургахаас хамгаалж хаттал нь хуурай алчуураар арч.