Hesperian Health Guides
Гэрт байгаа химийн бодиснууд
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 17-аар бүлэг: Эрүүл гэр орон > Гэрт байгаа химийн бодиснууд
Гарчиг
Хар тугалганы хордлого
Хар тугалга нь будаг тосон будаг, усны хоолой болон зарим шаазан эдлэл сав суулга, шалны плита төмөр лааз бензин газолин болон мотор асаахад ялгардаг хортой метал юм. Хар тугалгыг нэг удаа их хэмжээгээр хэргэлвэл эрүүл мэндэд ноцтой аюул учирч болно. Гэхдээ хар тугалганы хордлого нь бага багаар бидний биед орж хуримтлагдсаар үүсдэг. Хар тугалганд хордож байгааг шууд мэдэх арга байхгүй. Гэвч энэ нь удаан хугацааны туршид хуримтлагдан өвчин үүсгэнэ.
Хар тугалга нь хүүхдэд илүү хортой байдаг. Түүний мэдрэл болон тархины өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлнө. Хүүхэд жижиг нялх байх тусам хар тугалганд илүү хордоно. Удаан хугацаанд бол өчүүхэн хэмжээний хар тугалга ялгархад ч хүүхдийн оюун санааны хөгжилд муугаар нөлөөлдөг.
хүмүүс хар тугалгад ямар замаар хорддог вэ?
xар тугалган усны хоолой | зарим паалантай савнууд | бохирдолтой хөрс |
хар тугалгатай будаг | авто машины утаа | үйлдвэрээс үүсэх бохирдол |
Бусад хортой химийн бодисуудын нэгэн адил хар тугалга нь хүний биед идэн уух буюу арьсанд нэвчих замаар орно. Хар тугалга нь бөөр цус мэдрэл болон хоол боловсруулах системийг муутаган. Цусанд хар тугалганы хэмжээ хэт их бол бөөлжих татганах команд орох шинж илэрнэ. Энэ хэмжээ ихсэх тусам өвчлөлд улам хүргэнэ.
Шинж тэмдгүүд
Xэрэв та хэн нэгэн хар тугалганд хордож байгаа гэж бодож байвал түүнийг эмнэлэгт аваачиж цусыг нь шинжлүүл. Хар тугалга илэрч байна гэвэл биед нь ихээхэн хэмжээний хар тугалга хуримтлагдсан байна гэсэн үг. Тиймээс хар тугалганы хор танигдахаас өмнө сэргийлэх нь чухал юм. Хар тугалганы хор дараах байдлаар илэрэн:
- Ургэлж ууртай байх.
- Хоолны дуршил муу энерги муутай байх
- Унтаж чадахгүй байх.
- Толгой өвдөх
- Хүүхэдн өмнө нь чаддаг байсан зүйлээ чадахгүй болох.
- Цус багадах, тэнцэвээ олох чадвар муудах /замдаа байгаа сандалд цохиулж гарах/
- Гэдэс өвдөж татах /гэдэс өвдөж татах нь ихэвчлэн хорт бодисон өндөр доозоор хордоход илэрдэг анхны шинж тэмдэг юм./
Урьдчилан сэргийлэх
Хар тугалгатай ойртохгүй байх нь хамгийн сайн эмчилгээ юм:
- Орон нутгийнхаа удирдлагад хэлж усны шинжилгээ хийлгэн хар тугалга байгаа эсэхийг шалгуул. Хэрэв орон нутгийн ус тань хар тугалга ихтэй бол өөр эх сурвалжаас ус олж ууХоол хийхийн.
- өмнө крантнаас гарч байгаа усыг нэг минут орчим гоожуулж байгаад дараа нь авч хэргэл.
- Хар тугалгатай алтлаг хээ, хар тугалганы орцтой паалантай савуудыг идэх, хоол чанах хоёрт бүү ашигла.
- Хар тугалгаар наасан байж болох хүнсний сав лаазнаас хоол хүнс идэхээс зайлсхий.
- Хүүхдийн тоглоомыг хар тугалгатай будгаар будсан байвал тоглоомыг шууд хая. Хүүхдийн тоглоомыг хар тугалгаар будаагүй гэдгийг баталгаатай мэдэхгүй бол тийм тоглоом бүү ав.
- Шингэн зүйлийг хар тугалгатай тунгалаг саванд бүү хадгал. Хар тугалга нь шингэнрүү нэвчиж орохдоо амархан
- Хар тугалгатай байж болзошгүй газар дээр хоол хүнс тарих байшин барих буюу худаг гаргахыг цээрлэ. Хэрэв та газар доороос будгын хэлтэрхий, будгын багаж,хоосон сав, газрын тосны хэрэгслүүд болон бусад үйлдвэрлэлийн хог хаягдал олох юм бол энэхүү газар нь бохирдсон гэсэн үг.
- Идэж уухын өмнө болон хүүхэдтэй харьцахын өмнө гараа заавал угааж бай.
Хар тугалгатай будгаас хордлогоос урьдчилан сэргийл.
Будаг хуучирах юм уу будгыг муу түрхсэн үед тэр хагарч хуурч унадаг. Ийм будагны хагархайнууд нунтаг болж хүүхдэд амьсгалхад буюу шалан дээгүүр гүйх үед орж залгигддаг. Хэрэв будаг хар тугалгатай байсан бол энэ нь хүүхдийг хордуулна. Хуучин будагнаас гарах хар тугалганаас хүүхдийг хамгаалах хамгийн сайн арга бол түүнийг ховхлон цэвэрлэж хар будаг агуулаагүй өөр будгаар будах юм.
Хуучин будгыг хуулан авахдаа:
- амны хаалт аюулгүй хөдөлмөр хамгааллын нүдний шил бээлий өмсөж бай.
- Хүүндийг ажлын талбайгаас хол байлгаж, мөн бохирдсон байж болзошгүй талбайгаас хол тоглуул.
- Хуучин будагны шороо тоос агаарт байхаас хамгаалж орчныг чийгтэй цэвэрлэгээ хийх буюу хуулж байгаа будгаа норгож, эсвэл элс асгаж үрэх хэрэгтэй.
- Ажил хийх тухай бүртээ хуучин будагны хогыг болгоомжтой цэвэрлэ. Гараар хамах хэрэггүй. Хүрз хутгуур шүүр ашигла.
- Будагны хэлтэрхийнүүдийг цуглуулж төмөр саванд буюу өөр сайн таглаатай хатуу саванд хийж нүхэнд хаяж шороогоор булж бай.
Хар тугалгатай усны хоолойноос хордохоос урьдчилан сэргийлэх
Танай усанд хар тугалга байж болохын зарим шинж тэмдэг нь гэвэл уснаас тань зэв ихээр гарч аяга угаах юм угаахад хувцас хэрэгслийг зэв болгоно. Хар тугалгатай хоолойгоор дамжиж буй усыг нялх хүүхдийн хоол бэлтгэхэд хэзээ ч ашиглаж болохгүй. Боломтой бол хар тугалгатай усны хоолойг төмөр зэс юм уу хуванцар усны хоолойгоор солих хэрэгтэй.
Хар тугалга нь халуун усанд илүү хурдан задардаг учир ундны ус болон хоол хийхэд хүйтэн усыг ашиглаж бай. Усыг аль болохоор хүйтнээр нь ашиглахын өмнө сайн гоожуул. Зарим ус шүүгч хэрэгслүүд хар тугалгыг шүүж чаддаг.
Хар тугалганы хордлогыг агаараас авахаас урьдчилан сэргийл
Агаарт байгаа хар тугалганы тоосонцрыг хаахын тулд гэрийнхээ гадаа болон цонхондоо хивсэнцэрэн дэвсгэр тавь. Агаар дахь хар тугалганы хэмжээг бууруулахын тулд засгын газар болон үйлдвэрлэлийн газрууд хамтран ажиллах ёстой. үйлдвэрлэлд хар тугалга хэргэлхийг багасгах үйлдвэрлэлээс хэдий хэмжээний агаарын бохирдол гаргахыг хязгаарлах зэрэг шийдвэрүүдийг гаргах ёстой.
Асбест /шөрмөсөн чулуу, шилэн хөвөн/
Асбест гэдэг нь дулаалгын болон тусгаарлагч материал. барилгыг галаас хамгаалах материал, будаг пийшин хийх, боилер дулаалах хөргөгчинд хийх зэрэг олон зориулалтаар ашигладаг байсан хуучны барилгын материал юм. Асбестан материал нь жижигхэн жижигхэн ширхэгтэй учираас агаарт торхноо хөөрч, амьсгалд хялбар өртөн уушгинд орж зүсч уушигны эдэнд шарх гаргадаг. Энэ шарх нь уушгыг олон жилийн турш гэмтээж өвчин үүсгэнэ. Асбест буюу шилэн хөвөн нь маш аюултай учираас олон засгийн газрууд түүнийг үйлдвэрлэл болон барилга байгууламжинд шинээр ашиглахыг хоргилсон юм. Гэхдээ хуучин барилгуудад асбест байсаар байна.
Асбесттай ажилласнаар уушгыг шархдуулж гэмтээдэг асбестосис хэмээх өвчин тусах бөгөөд мөн уушигны хорт хавдар тусна. Энэ өвчний эхний шинж тэмдгүүд нь ханиалгах, амьсгал богиносох, цээж өвдөх,жин хасах, бие сулрах зэргээр эхлэнэ.
Хүмүүс яаж асбестад өртдөг вэ?
Шилин хөвөн буюу асбест хуучирч эхлэх үедээ задардаг. Хэрэв асбестийг байшин барихад хэргэлээд түүнийг таглаж битүүлээд гар хүрэхгүй буюу хөдөлгөхгүй байвал энэ нь ямар нэгэн аюулгүй. Гэвч түүнийг хөдөлгөж эхлэнгүүт буюу хуулан авах үед агаарт цацагдан аюултай болно. Энэ нь түүгээр амьсгалж байгаа хүн бүхэнд аюул учруулна. Шөрмөсөн чулууг олборлодог хүмүүс /21-ээр бүлгийг үз/. асбестосис тусах өндөр эрсдэлтэй байдаг.
Урьдчилан сэргийлэх
шилэн хөвөнтэй байшингаас шилэн хөвөнг зайлуулж шинэ материал хийх нь их үнэтэй байдаг. Асбестийг хуулан авах үед асар их хордлого үүсэх болзошгүй учраас үүнийг мэргэжлийн дадлага туршлагатай, хамгаалах хувцастай хүмүүс хийж болно.
Эмчилгээ
шилэн хөвөн уушгинд нэг л орсон бол түүнийг зайлуулж болохгүй. Гэхдээ уушгинд байгаа асбестос үүсдэг уушигны хорт хавдар буюу асбестосис өвчин илэрхэд олон жил шаардагдана. Энэ өвчин нэгэнт эхэлсэн бол эргэх буцаах арга байхгүй. Эмчилгээ нь түүний өвчнийг багасгаж болох боловч бүрэн эмчилж чадахгүй.
Гэрийн тавилга болон даавуу хивсний хорт бодиснууд
Хүүхэд болон гэрийн амьтад олон цагыг хивс болон тавилга дээр өнгөрүүлж тэдгээрээс гарах хортой химийн нөлөөнд орж байдаг. |
Зарим хивс хөшиг хувцас болон гэрийн тавилганууд хортой химийн бодистой байдаг. Эдгээр бодисуудын заримыг BFR /brominated flame retardants / эдгээр материалууд нь хурдан элэгдэхээс хамгаалах буюу заримдаа түлэгдэхгүй шинж чанартай байдаг. Гэвч эдгээр материалууд бидний арьсанд ороод эрүүл мэндэд удаан хугацаанд хор учруулах магадлалтай. Энэ бодисыг агуулсан хувцасыг өмсөх агаарт байгаа тоосыг амьсгалах зэрэг нь эсвэл тэднийг шатааж байх үед гарах утаа нь хортой нөлөө үзүүлдэг./эдгээр химийн бодисууд болон түүнээс үүсэх хор хөнөөлийг багасгах аргуудыг 16-аар бүлгээс, 20-аар бүлгээс үзнэ үү/
Гэр цэвэрлэгээний бодиснууд
Цэвэрлэгээний олон бодиснуудыг хортой химийн бодис оролцуулан хийдэг учир хүмүүс түүнээс өвчин тусдаг. Эдгээрээр амьсгалах түүнийг зальгах арьсаар нэвтрүүлэх зэрэг нь эрүүл мэндийг тэр дор нь гэмтээж олон жилийн дараа янз бүрийн хүнд өвчин хорт хавдрыг үүсгэнэ.
Ихэнх цэвэрлэгээний бодисны хаяг дээр хортой гэсэн үг байдаггүй ч болгоомжил буюу caution мөн хүүхдээс хол байлга буюу keep out of reach of children гэж бичсэн байдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг хортой гэдгийг хэлж байгаа хэрэг юм. Гэхдээ анхааруулах санамж хаяган дээр байхгүй ч байж болно. Тийм бүтээгдэхүүнээс бас л болгоомжилох хэрэгтэй.
Ихэвчлэн бүтээгдэхүүн хурц үнэртэй, нүдний нулимс гаргасан эсвэл цээж өвтөгсөн, эсвэл аманд муухай амт амтагдуулсан байх юм бол хортой байдаг. Гэр орондоо ийм бодисны химийн хорыг тараахгүй байхын тулд тэдгээр бодиснуудыг гаргаж хаях буюу хэргэлэхгүй байх хэрэгтэй. Оронд нь аюул багатай бодис хэргэлж сур. ихэвчлэн ус савангаар цэвэрлэгээ хийх нь хамгийн аюулгүй бөгөөд хямдхан байдаг.
Аюулгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд
Химийн цэвэрлэгээний бодиснуудыг бодвол байгалын цэвэрлэгээний бодиснууд арай илүү дэвтээлт шаарддаг. Бохирдолтой хэсгийг угаахын өмнө бага зэргийн ус савангаар тухайн газрыг норгож хөөсрүүлж дэвтээж болно. Дараа нь илүү цэвэрхэн усаар цэвэрлэхэд болно.
Воокыг нефтийн гаралтай бүтээгдэхүүнээр хийдэг бол саванг нефтийн бүтээгдэхүүн оруулалгүй хийдэг тул усанд хортой бодис үлдээдэггүй. Мөн угаалгын сода нь аюулгүй цэвэрлэх бүтээгдэхүүн мөн. Лемоны шүүс, тунгалаг өнгөтэй виногоор хийсэн цэвэрлэх бодис зэрэг нь гал тогооны өөх тос хир бохирдлыг сайн цэвэрлэж усны бөглөрөөг арилгана. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хялбархан хадгалж болдог. Тэд аюулгүй мууддаггүй мөн заавал хүйтэнд байх шаардлагатай гэх юм байхгүй. Гэлээ ч гэсэн тэднийг хүүхдээс хол байлгах ёстой.
Аюул багатай цэвэрлэх бодисыг хэрхэн хийх вэ?
Бүх зорилгоор ашиглаж болох цэвэрлэх бодис: орц: Хэргэлэх заавар: |
Угаалгын цардуул: орц: Хэргэлэх заавар: |
||
Шил цэвэрлэгч: орц: Хэргэлэх заавар: |
өнгөлгөөний ариутгагч орц: Хэргэлэх заавар: |
Байгалын гаралтай гэр цэвэрлэгээний бодисууд эрүүл мэндийг хамгаалав
Марбел гэдэг эмэгтэй Никарагуагаас АНУ д ирж амьдархдаа цэвэрлэгээний компанд ажилд оржээ. Шөнө болгон тэр гурван офис цэвэрлэж шал цонх угаадаг байжээ. Тэр заримдаа толгой нь иргэн хамар нь битүүрч ажлынхаа дараа нь толгой нь манардаг байж. Тэр эмч дээр очиход эм өгчээ. Эмнээс хойш бие нь улам мууджээ.
Ажил хийхээр очих бүрт бие улам мууддаг болов. Нэг өдөр түүний ажил нь дуусчээ. Ажилгүй болсний дараа бие нь эрүүлжиж байгааг анзаарчээ. Дараа нь тэр байгалын материалаар гэр цэвэрлэдэг мэргэжлитнүүд гэдэг нэртэй хоргүй цэвэрлэгч бодис ашигладаг компаны зарыг олж үзжээ. Байгалын гаралтай цэвэрлэгчээр гэр цэвэрлэдэг компаны эмэгтэй цэвэрлэгч нарын эрүүл мэндэд хоргүй бодисоор ажлаа явуулна гэдгээ танилцуулжээ. Тэр үед Марбел яагаад өвчилж байснаа ойлголоо.
Байгалын гаралтай цэвэрлэгч хэргэлдэг компани цэвэрлэгчдийн нөхөрлөл байв. Тэр байгууллагын эзэд тэд өөрсдөө байсан ба ямар бодисоор цэвэрлэгээ хийхээ шийддэг байв. Тэд венигэр угаалгын сода бүлээн ус зэрэг хэдхэн байгалын бүтээгдэхүүн ашигладаг байв. Нилээд дадлага хийсний дараа тэд эдгээр материалыг ашиглан янз бүрийн шүүр алчууруудыг зөв хэргэлж сурсан байна. Мөн ажлынх нь тодорхой хэсэг нь эмэгтэйчүүдийн гэр орны нөхцөлд хоргүй материалаар цэвэрлэгээ хийхэд сургадаг байлаа.
Марбел байгалын цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр гэр цэвэрлэдэг ажилд орсноос хойш найз нөхөд хөршүүд бүр танихгүй хүмүүст ч эдгээрийн талаар ярьдаг болжээ. Байгалын бүтээгдэхүүнээр гэр цэвэрлэх нь химйин бодисоос хамаагүй их цаг шаарддаг ч эрүүл мэндэд сайн байв. Ажиллах явцдаа тэр гэрээ эмээ нь яаж цэвэрлэдэг байсныг санаж одоо хүүхдүүддээ эмээгийнхээ аргыг зааж өгчээ. Түүний хувьд байгалын материалаар цэвэрлэгээ хийх нь зүгээрч нэг ажил биш амьдралынх нь чухал зүйл боллоо.