Hesperian Health Guides
Ажлын байран дээрх осолтой зүйлсийг гэртээ бүү авчир
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 17-аар бүлэг: Эрүүл гэр орон > Ажлын байран дээрх осолтой зүйлсийг гэртээ бүү авчир
Ажлын хортой багаж хэрэгслийг цоожтой саванд байлгах нь хүүхдээс холдуулж туслана. |
Хортой материалтай ажилладаг уурхайчин эмч эрүүл мэндийн ажилтан үйлдвэрийн ажилчин зэрэг хүмүүс гэртээ ажлынхаа хувцас багаж хэрэгслээ авчирдаг. Энэ нь гэрт нь байгаа хүмүүст аюул учруулах магадлалтай. /эдгээр эрсдлээс зайлсхыхын тулд 14-ээр бүлгийг, 20-21-ээр бүлгийг үзнэ үү/ зарим хүмүүс хортой материалтай ажлаа гэртээ хийснээс болж гэртээ аюул учруулдаг.
Жишээлбэл электроникийн төхөөрөмжийг устгах даавуу хийх батерей болон компьютэрийн эд анги задлах ажлыг бүү хий.
Ийм ажлыг гэртээ хийх нь хамгаалалтын хувцасгүй хүмүүст аюул учруулна. үүнээс болж гэр бүлийн гишүүд ялангуяа хүүхдүүдэд аюул учруулдаг.
Гэртээ аюултай материал авчирч ажилласан бол болгоомжилох арга хэмжээг хангалттай сайн ав:
- Ямар химийн материалтай ажиллаж байна. Түүнийгээ яаж аюулгүй ашиглах ёстой гэдгээмэд.
- Хангалттай сайн агааржуулагчтай бай.
- Боломжтой бол хөдөлмөр хамгааллын хувцас тоног төхөөрөмж хэргэл.
- Ажлын орчин болон материалаас хүүхдийг хол байлаг.
- Олон цагаар ажиллахгүйг хичээ. Олон цагаар ажиллаж өөрийгөө ядраах нь ажлыг улам аюултай болгоно.
- өөртэйгөө адилхан ажил хийдэг бусад хүмүүстэй ярилц, өөрсдийнхөө эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө зохион байгуулалттай шаардлага тавь.