Hesperian Health Guides

Галын аюулгүй байдал

Энэ бүлэгт:

A woman stands on a chair to install a smoke alarm on the ceiling.
Утааны дохиолол нь гал гарч эхлэнгүүт дугардаг. Энэ дохиолол ихэнх орнуудад хямд үнэтэй байдаг.

Эрүүл орон гэрийн нэгэн чухал хэсэг нь галын аюулаас хамгаалах явдал юм.

  • Гал тогооны галын амсрыг байнга хаалттай байлга.
  • Галыг хүүхдүүдээс хол хүүхдүүдийг галаас хол байлга.
  • Шатдаг хий хортой материалууд будаг шингэлэгч гал түлдэг газ зэрэг хорт утаа гаргаж болох материалуудыг сайн таглаатай контейнэрт хийн гэрээс хол байлга. Хэрэв тэдгээр материалууд гэрт байгаа бол галын эх сурвалжаас хол байлга.
  • Цахилгааны холболтуудыг зөв аюулгүй байлга.
  • Устай хувин, хувин дүүрэн элс болон шороо зэрэг гал унтраагч материалуудыг зуухны ойролцоо байлга.


Чухал санамж ! Xоолны тос асгарсан зуухан дээр ус бүү асга. Энэ нь галыг улам тараадаг. Хоолны тосноос ассан гал агаар орохгүй нөхцөлд л унтарна. Иймээс гал дээр хөнжил юм уу хүнд даавуу тавих юм уу эсвэл хоолны тосон дээр элс шороо цац.

Цахилгаан

Хүмүүсийн амьдралд бага хэмжээний тог цахилгаан орж ирэхэд амьдралын нөхцөл эрс сайжирдаг. Хоол хийх гэрэл асах хөргөгч ажиллах зэргээр цахилгаан хүний амьдралыг өөрчлинө. Гэхдээ цахилгааны утсыг аюулгүй байдалд эс байлгавал гэрэл цахилгаан цахих гал гарах аюултай. Аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Цахилгааны утас нь зөв суурьлагдаж холбогдсон байх ёстой.
  • Цахилгааны утсыг хивсэн доогуур хэзээ ч бүү явуул.
  • Цахилгааны олон уртасгагчийг нэг дор бүү холбо. Хэрэв тэд холбогдох ёсгүй олон тоогоор холбогдвол гал гарна.
  • чийг авч болох газар усны турбаа крант болон угаагуурын дэргэд унтраалга юм уу залгуур бүү тавь.

Цахилгаан дамжуулагч утаснууд

өндөр хүчдэлийн цахилгааны кабелууд цахилгааны радиацыг их хэмжээгээр ялгаруулдаг. үүнээс болж толгой өвдөх, стресс нэмэгдэх, бие загатнах болон тэр ч байтугай хорт хавдар үүсдэг гэсэн айдас байдаг. 1979 онд анх нэгэн судалгаагаар ийм үр дүн гарсан бөгөөд түүнээс хойш олон судалгаа хийгдсэн боловч өндөр хүчдэлийн шугам ба хорт хавдрын хооронд шууд холбоо байхгүй гэсэн дүгнэлтийг хийдэг. Гэвч хэрэв та болгоомжилхыг хүсч байвал өндөр хүчдэлийн шугамаас хол амьдарсан нь дээр. Лааны галаас хол байх тусам лааны гэрэл бүдгэрдэг шиг өндөр хүчдэлийн шугамнаас хол байх тусам түүнээс үүсэх радиацын хор бага байна. Аюулыг багасгахын тулд дараах арга хэмжээг авна.

  • өндөр хүчдэлийн шугамнаас 50-70м ийн зайд амьдарна.
  • өндөр хүчдэлийн шугам болон гар утасны цамхагыг эмнэлэг сургуулийн ойролцоо барьж болохгүй.
  • өндөр хүчдэлийн шугамыг газар дээр барьхаас илүү газар доогуур явуулах нь аюул багатай.



This page was updated:05 4-р сар 2021